Хөвсгөл аймагт ачааны хоёр автомашин мөргөлдөж хоёр хүн энджээ

Aдмин / Орон нутаг

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг аймгийн төвөөс баруун зүгт 90 км, сумын төвөөс баруун зүгт 39 км-т орших Бүрэнхаан багийн Хөх хөтлийн даваа гэдэг газар автомашины төмөр хийцэд хоёр хүн хавчуулагдаж нас барсан цогцсыг гаргахад тусламж хэрэгтэй байна гэсэн дуудлагыг аймгийн Цагдаагийн газраас 12.08-ны 00:25 цагт ОБЕГ хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид 90 км замыг туулан 02:56 цагт очиход “Хово ZZ3257N” загварын 51 тн-ын даацтай нүүрс ачсан ачааны автомашин, “Киа Бонго” загварын автомашинтай мөргөлдөж “Киа Бонго” автомашин дотор зорчин явсан Цагаан-Уул сумын харьяат 19 настай, эрэгтэй, Бүрэнтогтох сумын харьяат 25 настай, эрэгтэй хоёр хүн автомашины төмөр хийцэд хавчуулагдаж нас барсан байсныг 19 минут ажиллаж цогцсыг гарган аймгийн Цагдаагийн газрын ахлах мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна..


Сэтгэгдэл

Баагии [66.181.161.25] 2021-12-10 14:34:01

Нүүрс зөөхөө болиочээ зам эвдээд дууслаа гүүр нурлаа өөрсдөө л болж байвал бусад нь хамаагүй гэсэн бодолтой

Зочин [66.181.161.30] 2021-12-11 07:01:18

Тиимээ больх хэрэгтэй одоо бүүр гудамаар давхидаг болсон бна иимд анхаарах хэрэгтэй бна Сум орон нутагт анхаарах төрийн байгуулга бна уу Өлөн шороогоор амьсгалмааргүйл бна хойч үе минь ухсан газар эвдэрхий замтай үлдэх виидээ түмэн олон минь Тэмцэх хэрэгтэй

Зочин [202.9.46.61] 2021-12-08 05:31:14

Тархины тураалууд


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.