А24: Монголчууд чацаргана жимсний хаягдал дээр эмийн мөөгийг ургуулахаар туршилтаа эхэлжээ

Aдмин / Технологи

Монгол улсын хөдөө аж ахуйн их сургуулийн магистрант Мөнхжаргал дэлхийд алдартaй, эмийн мөөг болох "хорхойн өвс" гэгддэг Cordyceps militaris мөөгийг малын гаралтай биологийн хаягдал, чацарганы иш, үрийн хаягдал дээр ургуулах туршилтаа эхэлжээ. Монголчуудад “Хясаа мөөг” Pleurotus ostreatus мөөгийг анхлан танилцуулсан Мөнхжаргал өнөөдөр мөөгний фермерүүдийг “Таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ” төрийн бус байгууллагын дор нэгтгэж чадсан байна.

Тэд хамтдаа таримал мөөгний ач холбогдлыг олон нийтэд таниулах, сурталчлах, ургацын хэмжээг нэмэгдүүлэх, эмийн болон бусад шинэ төрлийн мөөг тариалах туршилт, судалгааг эрчимжүүлэх чиглэлээр нэгдэж ажиллана. Хүнсний мөөгний үнэ 5 доллар, харин эмийн үнэ 500 доллар байгааг дурдах нь зүйтэй.

Эх үүсвэр: А24 мэдээний агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.