Шинжлэх ухааны салбарын 100 жилийн түүхийг өгүүлсэн марк бүтээлээ
“Орчин цагийн шинжлэх ухааны 100 жил” сэдэвт маркийн нээлт өнөөдөр /2021.12.24/ боллоо.
Энэхүү маркийг Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсний 100 жилийн ойд зориулан ШУА, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Монгол шуудан” ХХК хамтран бүтээв.
Түүх сөхвөл, Ардын засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн тогтоолоор “Судар бичгийн хүрээлэн” байгуулагдснаар Монгол улсад орчин цагийн Шинжлэх ухааны төв байгууллага бий болжээ. Хожим нь 1930 онд Шинжлэх ухааны хүрээлэн, 1956 онд Шинжлэх ухааны дээд боловсролын хүрээлэн болгон өргөжин тэлсээр 1961 онд Шинжлэх ухааны Академийг байгуулсан байна.
“Орчин цагийн Шинжлэх ухааны 100 жил” сэдэвт блок маркийн гол хэсэгт “Судар бичгийн хүрээлэн”-ийн анхны захирал Онхуд овогтой Жамъян гүн болон ШУА-ийн анхны ерөнхийлөгч Базарын Ширэндэв нарын хөргийг, Судар бичгийн хүрээлэнгийн анхны байрыг дүрслэжээ. Улмаар блокны чимэглэл хэсэгт “Бичгийн мэргэдийн хүрээлэн” байгуулж, хаадын үнэн тэмдэглэлийг бичүүлж эхэлсэн Хубилай сэцэн хааны хөрөг, байгаль, хүрээлэн буй орчны хоорондын зүй тогтол, орон зай, цаг хугацааны хувьсгал, өөрчлөлт, ашиглалт, хамгаалалт, нөхөн сэргээлт, хөдөө, аж ахуй, газар тариалангийн ололт амжилт, ШУА-ийн лого, хосгүй үнэт олдвор, төрийн түүх болох Монгол улсын түүхийн 5 боть, анхны “Монэл” компьютер, монгол орноос тогтоогдсон хамгийн том махан идэшт Дейнохейрус-“Аймшигт сарвуу” үлэг гүрвэл, дэлхийн ургамал судлалын шинжлэх ухаанд Д.Банзрагч гуайн нэрээр бүртгэгдсэн /VU/ үнэлгээтэй “Банзрагчийн Зүлгэлж”, М-222 электрон тооцоолон бодох машин, “Сэлэнгэ” үүлдрийн үхэр, Дархан-144 сорт, нар, салхины цахилгаан үүсгүүр, “Интеркосмос” хөтөлбөр, сансрын хөлөг зэрэг 100 жилийн түүхэн дэх шинжлэх ухааны гол гол ололтуудыг дүрслэн үзүүлжээ.
“Орчин цагийн шинжлэх ухааны 100 жил” сэдэвт маркийн нээлтийн үеэр ШУА-ийн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар хэлэхдээ, “Марк бүтээх ажил бол их нарийн чимхлүүр ур ухаан, мэдлэг туршлага ажлын хариуцлага, цаг хугацаа шаардсан хөдөлмөр байдаг юм байна. “Монгол шуудан” компаниас төлөвлөсөн 2021 онд тохиох бүх 100 жилийн ойд зориулсан цуврал марк бүтээх ажлын төлөвлөгөөнд Монгол Улсын шинжлэх ухааны 100 жилийн марк бүтээх ажил орсонд талархалтай байгаа. Та бүхний санаачилгаар, ШУА-ийн ерөнхийлөгчөөс өгсөн чиглэлийн дагуу ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндоржоор ахлуулсан зөвлөн туслах багийг ажилуулсан. Энэ баг Монголын шинжлэх ухааны түүхийг, бүтэн зууны түүхийг марк хэмээх урлагийн өвөрмөц бүтээлд шингээж багтаах боломж, арга зам юу байна, яаж илэрхийлж болох вэ гэдэг дээр мэргэжлийн үүднээс зөвлөгөө өгч ажилласан. “Монгол шуудан” компанийн марк бүтээдэг мэргэжлийн багийнхан маш хариуцлагатай,туршлагатай чадварлаг хамт олон гэдгээ харуулж ШУА-ийн удирдлагуудад удаа дараа маркийн төслийг танилцуулж бидний санаа оноог хүлээн авч, харилцан ойлголцож энэ бүтээл гарлаа. Миний ойлгосноор бүхэл бүтэн үндэстний оюуны дэвшлийн зууны түүхийг ийм бүтээлд хурааж гаргана гэдэг бол амаргүй хөдөлмөр гэдгийг бахархан тэмдэглэж хэлмээр байна. Мөн энэ марк Монголын түүхийн 5, 10 ботиудын агуулгыг зангидаж хураасан нэгэн сэдэвт томоохон бүтээл болжээ. Тиймээс энэ маркийг монголын шинжлэх ухааны түүхийг нэгэн хавтгай дээр буулгаж хураасан, үнэтэй бүтээл болж үеийн үед дурсагдаж монголыг, монголын шинжлэх ухааныг даян дэлхийд сурталчлахад чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Энэ чухал ажлыг бүтээх ажил санаачилж, идэвхитэй оролцсон Түүх, угсааны зүйн хүрээлэнгийн ажлын хэсэг, “Монгол шуудан” компанийн марк бүтээж буй багийн хамт олонд Монгол улсын ШУА-ийн нэрийн өмнөөс болон нийт эрдэмтэн судлаачдын өмнөөс амжилтыг хүсэн ерөөе” гэлээ.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал Ц.Цэрэндорж: “Энэ жил Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны байгууллага үүсч байгуулагдсны 100 жил, ШУА байгуулагдсны 60 жил тохиож байна. Өөрөөр хэлбэл, Өрнийн болон Дорнын тооллоор нэгэн зуун, нэгэн жаран өнгөрсөн бэлгэ дэмбэрэлтэй томоохон ой тохиож байна. Ойн хүрээнд Монголын түүхэнд маш олон томоохон үйл явдлууд болж, олон байгууллага салбарын 100 жилийн ойгоо тэмдэглэж байна. Энэ 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, түүнийг баталгаажуулан үлдээх ажлын хүрээнд энэ жил нийт 21 ийм марк гарч байгаа юм байна. Түүний нэг бол манай шинжлэх ухааны тогтолцоо үүсч хөгжсний 100 жилийн ойд зориулсан марк юм. Энэ марк бүтээдэг товчоо нь аливаа марк хийхдээ шинжлэх ухааны үндэслэлтэй бүтээдэг. Энэ дагуу ШУА-ийн удирдлагууд хүрээлэнгүүдийн бодлого үйл ажиллагааг тусгах, аль болох утга төгөлдөр, шинжлэх ухааны үндэслэлтэй баримт нотолгоонд тулгруурлаж хийх гэж манайхаас ажлын хэсэг гарч ажилласан. Ямар зүйлийг тусгах вэ гэж бүх хүрээлэнгээс санал авсан ч марканд тэр олон зүйлийг тусгах боломжгүй байдаг юм билээ. Тиймээс гол гол судалгааныхаа үр дүнгээс оруулах дээр санал нэгдэж энэ маркны загварыг хэлэлцэж гаргасан” гэлээ.
Сэтгэгдэл
owyxdqjpc [14.105.65.11] 2023-08-28 17:45:14
Мэдээ.МН aowyxdqjpc [url=http://www.g438z34o4vjif602lusx4pfv4501r7l2s.org/]uowyxdqjpc[/url] owyxdqjpc http://www.g438z34o4vjif602lusx4pfv4501r7l2s.org/
hsyftpqrlk [14.105.65.11] 2023-08-28 17:42:04
Мэдээ.МН [url=http://www.g33j569l4bkxg2h5ow8rps958x8n828ss.org/]uhsyftpqrlk[/url] hsyftpqrlk http://www.g33j569l4bkxg2h5ow8rps958x8n828ss.org/ ahsyftpqrlk
beqqmvfqv [113.4.118.45] 2023-04-21 23:22:44
Мэдээ.МН [url=http://www.g7m06gpznj262vq7s345a8rt92me663es.org/]ubeqqmvfqv[/url] beqqmvfqv http://www.g7m06gpznj262vq7s345a8rt92me663es.org/ abeqqmvfqv
Abrttib [195.2.67.223] 2022-03-15 07:02:05
Последний богатырь 2
Abrttib [195.2.67.223] 2022-03-11 11:19:01
http://bit.ly/legenda-destan-vse-serii
Aberttib [195.2.67.223] 2022-03-05 12:30:06
скільки ще буде тривати війна в україні скільки буде тривати війна в україні 2022 скільки триватиме війна в україні 2022
Зочин [66.181.161.3] 2021-12-26 02:12:13
Сонин л марк байна : нэг том эрлийз бух , нэг хорт \ хар эрээн ч юм уу \ могой , өнгөт ба хар зураг \ улаан , хар хүрээ бүхий юм уу \ ... Марк бүрийн ард тайлбар бичих юм болов уу