Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас сэрэмжлүүлэг гаргалаа

Aдмин / Нүүр

Япон Улсад шинэ төрлийн уушгины коронавирусний халдварын тохиолдол 4000 давж, Токио хот дахь нэг өдрийн халдварын тохиолдол 2022 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 641-д хүрээд байна. Япон Улсын холбогдох мэргэжилтэн, судлаачдын зүгээс тус улсад коронавирусний халдварын “6 дахь” давлагаа эхэллээ хэмээн мэдэгдэж байна.
Япон Улсын хэмжээнд коронавирусний халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж буйтай холбогдуулан тус улсын Засгийн газраас “Шинэ төрлийн ханиад, томууны эсрэг тусгай арга хэмжээ авах хууль”-д заасны дагуу Окинава, Ямагучи, Хирошима зэрэг мужуудад “Хөл хорионы хязгаарлалтын тусгай арга хэмжээ”-г энэ сарын 7-ны өдрөөс зарлахаар төлөвлөж байна.
Өнгөрсөн оны сүүлчээр манай улсын иргэд олон тоогоор цуглан шинэ жилийн баяраа тэмдэглэснээс үүдэн коронавирусний кластер халдварын тохиолдол цөөнгүй гарсан тухай мэдээллийг тус ЭСЯ-нд иргэд ирүүлж байна.
Коронавирусний халдварын тохиолдол хурдацтайгаар өсөн нэмэгдэж байгаа энэ цаг үед иргэдийг олон нийтийг хамарсан соёл, спортын томоохон арга хэмжээг зохион байгуулахгүй байх, энэ төрлийн арга хэмжээнд иргэд оролцохгүй байж өөрийгөө болон гэр бүлээ коронавирусний халдварын эрсдлээс урьдчилан сэргийлэхийг нийт иргэдээ анхааруулъя гэж Токио дахь Монгол Улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.


Сэтгэгдэл

zochin [202.9.40.106] 2022-01-08 08:57:35

mal shig ard tumen mongolchuud

Зочин [66.181.161.8] 2022-01-07 14:14:55

Манай төр Баахан бэртэгчин албан хаагчидтай . Түүний гор нь харагдаж байна дааа

зочин [43.242.242.82] 2022-01-07 11:13:32

манайтай харьцуулахад тоо нь бага байна. тэгэхэд манайх тоож байгаа ч юм алга оройтоогүй дээрээ арга хэмжээ авмаар юмдаа. Цаг хугацааны асуудал гээд л сууж байх юм. Ард иргэдэд арай л харгис нийгэм юм даа манайх

Зочин [59.153.115.190] 2022-01-07 19:58:52

Тоолоо гээд яахын

Зочин [49.0.137.7] 2022-01-07 11:23:33

өөрсдөө тоохгүй байгаа юм чинь одоо яахав дээ. анхааруулсаар л байхад яаж бна. тохгүй л бгаа биз дээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.