Б.Баасанхүү: “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн санал гаргаж Үндсэн хуульд тусгагдсан

Aдмин / Хууль

Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан улс оронд өрнөсөн ардчилсан өөрчлөлт, шинэчлэлийн үзэл санааг Монголын төрт ёс, хууль цааз, улс төр, нийгмийн сэтгэлгээний онцлогтой хослуулсан шинэ Үндсэн хуулийг батлахад өөрийн оюун санаа, мэдлэг чадвараа дайчлан хувь нэмрээ оруулж, түүхэн үүрэг гүйцэтгэсэн Ардын Их Хурлын депутатуудын дурсамж, ярилцлагаас цувралаар хүргэж байна.

Энэ удаа Ардын Их Хурлын 227 дугаар тойргоос сонгогдсон депутат Балганжавын Баасанхүүтэй уулзаж, ярилцлаа.

-Шинэ Үндсэн хууль батлалцсан хүний хувьд эх хуулийн амин сүнс, үнэ цэнийн талаар бодлоо хуваалцахгүй юу?

-Шинэ Үндсэн хууль нь монголын ард түмний оюун санаа болон сэтгэл зүрхээ шингээсэн бүтээл гэж боддог. Учир нь Үндсэн хуулийн төсөлд ард түмнээс маш их санал ирсэн байсан. Тэдгээрийг Ажлын хэсэг боловсруулж, нэгтгэснийг нь 430 депутатууд шүүн тунгааж, баталсан төдий.

Нөгөө талаар Шинэ Үндсэн хууль нь дэлхийд дансгүй байсан Монгол Улсын зургаа дахь тунхаг гэж боддог. Тухайлбал, Монгол Улс манжийн дарлалд ороод дэлхийд дансгүй болсон байх үед 1911 онд Үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнөж Богд хаант Монгол Улс тусгаар улс гэдгээ тунхаглан зарласан. Дараа нь 1921 онд Ардын хувьсгал ялж, 1924 онд анхны Үндсэн хуулиа баталж, 1961 онд Монгол Улс НҮБ-д гишүүнээр элсэж, 1990 онд цагаан морин жилийн ардчилсан хувьсгал ялж дэлхийд Монгол гэдэг нэрийг тунхагласан. Харин үүний дараа 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталж, Монгол Улсын өнөө ба ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон. Тиймээс Үндсэн хууль нь Монголын ард түмний үнэт бүтээл юм.

-Та бүхэн анхны чөлөөт ардчилсан сонгуульд өрсөлдөж Ардын Их Хурлын депутат болсон гэдэг. Тухайн үеийн дурсамжаасаа сөхвөл ямар вэ?

-Хуучин цагт сонгуулийн саналын хуудас дээр ганцхан хүний нэр бичсэн байдаг. Сонгогчид тэр хуудсан дээр үзэгний үзүүр ч хүргэж болохгүй. Саналын хуудсыг нугалаад хайрцагт хийх л үүрэгтэйгээр сонгуульд оролцдог байсан.

Харин бидний сонгогдсон Ардын Их Хурлын сонгууль жинхэнэ ардчилсан, сонгох сонгогдох эрхийг баталгаажуулж чадсанаараа онцлогтой. Олон нэр дэвшигчтэй анхны чөлөөт сонгууль байлаа.

Миний сонгогдсон Ардын Их Хурлын 227 дугаар тойрогт гэхэд таван хүн нэр дэвшсэн. Би чинь АН-аас нэр дэвшин өрсөлдөж нийт сонгогчдын 80 гаруй хувийн саналаар ялалт байгуулж, депутат болсон юм.

Тухайн үед Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Ардын депутатын гүйцэтгэх захиргааны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан болохоор сонгууль зохион байгуулахтай холбоотой бүх ажлыг хийнэЫ. Ажил болохоор хийхээс өөр аргагүй. Гэтэл сурталчилгааны үеэр сонгууль зохион байгуулах албаны хүн нь нэр дэвшиж байгаа нь буруу хэмээн үзсэн эсэргүүцэгчид ч байсан. Гэхдээ тухайн үед алба, амины ажлаа ялгаж шударга ажиллаж байлаа.

Үнэндээ Ардын Их Хурлын депутат гэдэг их л том хүний ажил гэж боддог байсан болохоос над шиг жирийн иргэн төрийн хүн болно гэж бодож явсангүй. Ардын Их Хурлын гишүүний мандатаа гардаж авахдаа ингээд төрийн түшээ болчихлоо гэж бодохоор итгэж өгөмгүй сонин байсныг нуугаад яахав.

-Үндсэн хууль баталсан тэр түүхэн дурсамжаасаа хуваалцахгүй юу. Ялангуяа залуу үеийнхэнд сонин байх болов уу?

-Анхдугаар чуулганыг 3 хоног болно гэж төлөвлөсөн ч 10 хоног болж, Үндсэн хууль батлах чуулганыг 14 хоногоор төлөвлөсөн ч 76 хоног үргэлжилсэн.

Нэг талаас цаг хугацааны хувьд сунжирсан мэт харагдавч нөгөө талаас их олон үйл явдлыг туулан Үндсэн хуулиа баталсан. Дэгийн тухай хуулийг шуураад өнгөрөх болов уу гэж бодож байсан чинь 7 хоносон. Анхны гацаа тэгж эхэлсэн. Ялангуяа нэр томьёололтой холбоотой асуудалд бүр их хугацаа зарна. Тухайлбал, эх хуулиа эхлээд “Их цааз” гэж нэрлэхээр хэлэлцэж байгаад “Их засаг хууль” болгон өөрчилж яг батлахдаа “Монгол Улсын Үндсэн хууль” хэмээн болгосон байх жишээтэй.

Шөнийн 01 цаг хүртэл цаг сунган хуралдах үе бишгүй байлаа. Өдөр, шөнөгүй хуралдахаар зарим нь нэгийнх нь бие ч муудаж эхэлсэн. Гэсэн хэдий ч тэр олон төлөөлөгчийн хэн нь ч ядарлаа зүдэрлээ гэх үг амнаасаа унагаж байсангүй. Монгол Улсын төлөө Үндсэн хуулиа батлая, урагшлая гэж бодохоос больё, таръя хэмээн ухарч няцаж байгаагүй.

Нөгөө талаас Үндсэн хууль батлах хүртэл эсэргүүцлийн жагсаал, хэвлэлийн бор, шар мэдээллүүд их байсан. Тэр ч бүү хэл хөдөөнөөс ирсэн хэдэн хүн Үндсэн хууль батална гэж юу байхав дээ, юу мэддэг юм гэсэн нийгмийн сэхээтэнлэг хэсгийн хандлага ч байсан. Ардын Их Хуралд над шиг хөдөөний хүмүүс байсан ч, цаг үеэ шинэ соргогоор мэдэрсэн эрч хүчтэй, оюунлаг төлөөлөгчид маш их байсныг хэлэх хэрэгтэй. Тэд л биднийг чиглүүлж байсан.

Эх хуулиа батлах зам дардан байгаагүй болохоор цаашдаа залуучуудад Үндсэн хуулийн үнэ цэнийг ойлгуулах, сурталчлахад анхаарах шаардлагатай гэж боддог.

-Үндсэн хуулийг батлалцсан гэдэг нь эрхэм бахархал байх нь мэдээж. Гэхдээ таны хувьд өөрийн саналаа эх хуульд шигтгэсэн ч юм уу эсвэл таны санал дэмжигдсэн тийм явдал байдаг уу?

- Монгол Улсынхаа Үндсэн хуулийг батлалцана гэдэг хувь хүн төдийгүй манай ураг удам, үр ач нарын маань бахархалт үйл хэрэг байх нь гарцаагүй. Бас Үндсэн хуулиа гар өргөж баталсан тэр агшнаас бидний бүрэн эрх шууд дууссан. Ингэж дуусгаж чадсан нь өөрөө бахархалтай үйл хэрэг.

Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насыг тогтоох асуудалд төлөөлөгчид их маргасан. 40,50 нас гэдэг дээр санал хуваагдаад эцэслэгдэхгүй байх үед би 45 нас гэдэг саналыг гаргасан. Манайхны олонх ч дэмжсэн.

Харин миний хувьд хамгийн бахархалтай санагддаг зүйл нь “Мал төрийн хамгаалалтад байна” гэсэн санал гаргаж энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд тусгагдсан явдал. Энэ санал өнөөдрийг хүртэл хөдөөгийн мянга мянган малчдад ээлээ өгч байгаад баяртай байдаг. Үндсэн хуульд анх “Мал төрийн хамгаалалтад байна” гэж тусгагдсан ч сүүлд нь “Мал сүрэг бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтад байна” гэж өөрчлөн найруулсан байсан.

Түүнчлэн төр нь шашны үйл хэрэгт оролцохгүй гэсэн санал гаргаж байлаа, би. Үүнийг Гандантэгчэнлин хийдийн хамба лам Д.Чойжамц гуай баяжуулаад “Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ” гэж хуульд тусгасан. Энэ саналыг тусгахад хамба лам хамгийн их үүрэг гүйцэтгэсэн дээ.


Сэтгэгдэл

Зочин [202.55.188.91] 2022-01-12 10:29:41

Зарим хүмүүс үнэхээр тэнэг юмуу эсвэл бүр гэгээрхээрээ ийм болдог байна уу. Энэ хөгшиний буруу юу байгаам малгүй бол таа нар өвс идээд хэл дав нутагруугаа дэлхийд гайхуулах нэг зүүл жилийн 4 улиралд нүүдлэлэн малалдаг яагаад энэ хүнийг доримжолж байгаам буруу нь төр бариж байгаа нөхдүүд шүү дээ

Зочин [202.9.46.98] 2022-01-10 16:07:45

Малнууд малыг төрийн хамгаалалтанд авах заалт оруулждээ Ийм Малнуудыг 70 сая малтай нь заазлах хэрэгтэй

Зочин [202.9.46.98] 2022-01-10 16:02:55

МУын ҮХн хамгийн тэнэг утгагүй заалт мал төрийн хамгаалалтанд байна гэдэг

Зочин [122.201.31.4] 2022-01-10 07:53:22

Ерөнхийлөгч,/элбэгдож/ УИХ-ын дарга /миеэ/, ерөнхий сайд /сайханбалиг/ нар нь хуйвалдаад улсаа дээрэмдчихэж болдог Үндсэн хууль баталсан, арга ч үгүй биз, сумдын тэргүүний багш, эмч, нэгдоийн дарга нэртэй зоотехникч, малын эмч нар батлаасан юм чинь,,,

чинбаа [66.181.161.47] 2022-01-10 05:52:49

Мал төрийн хамгаалалтад байна. Энэ бол хүнээ доромжилсон заалт. Уг нь хүн, иргэн нь төрийн хамгаалалтад байх ёстой шүү дээ. Энэ мэт хогийн заалт Үндсэн хуульд орсонд харамсдаг.

Чинбааг дэмжигч [66.181.167.75] 2022-01-10 08:28:03

Тиймээ яг зөв

Зочин [203.98.77.153] 2022-01-10 06:06:07

Төрийн бодлого зөв явах суурийг нь дэндүү зөв тавьж, даанч мах идэхээс махыг яаж бий болгох, малыг яаж үнэт капитал болгохыг мэдэхгүй малнаас дор мяндагтангууд, Улаанбаатарын сэгэн дээрээс босоо ороолон болж хагас дутуу харь хэлээр тультираатсан юмнууд толгойд гарснаас Монгол төрийн бодлого даанч дэндүү дампуурсны гор л доо. Сүүл хөхөж өсчихөөд одоо мал хэрэгггүй, тэр юу юм гэж орилдог солиотонгууд дэндүү олон болсон цаг байнаа. Үүнд харин харамсчихлаа.

зочин [66.181.177.30] 2022-01-10 04:59:38

Хувийн малыг төр хамгаалаад байхаараа ч яадаг юм бэ, мал чинь одоо 100% шуналт малчдын өмч биз дээ, төрд нялзах юм түй ч байхгүй ш дээ, ийм балай, амьдралаас тасархай хэнд ч хэрэггүй заалт үндсэн хуульд оруулсан энэ өвгөнийг харин ч шийтгэвэл таарна

Зочин [202.9.46.98] 2022-01-10 16:04:18

Яг үнэн ийм тэнэгүүд хуультогтоож ҮХ батлалцаад байхаар яаж олигтой хууль гарах вэ

Зочин [203.98.77.153] 2022-01-10 06:03:50

Монгол цуснаас цаашгүй болж харьжсан чиний мэддэг асуудал энэ биш ээ. Мэддэг ходоодныхоо хэмжээгээр цуур! Шувуун тархиараа бүгдийг мэддэг царайлах хэрэггүй. Үүнийг санаж яв.

Зочин [202.126.89.151] 2022-01-10 05:04:45

Үнэн

Зочин [66.181.171.35] 2022-01-10 04:55:13

депататууд цөөрөхөөр худлаа ярьдаг гарууд олшроно шүү

Зочин [203.98.77.153] 2022-01-10 06:00:27

Амьд архив нь өөрөө зогсоод үнэнийг өчиж байна л даа. Хоншоор чинь байвал архиваас олоод шалгаад үзээрэй. Ингэж доромжилсны чинь хариуг чамд харин гахтал чинь амсуулж дөнгөх юм байна. Сөхөж хэлснийг гүйцээгээд хэлэхэд харин зарим нэг долингоршсон худалч гарууд би би хэлж оруулсан юм гэж ярьж байхыг нь сонссоон. Үгүй юм л даа. Хэлсэн хүн нь энэ өөрөө зогсож байна. Сайн харж ав.

Зочин [202.126.89.151] 2022-01-10 04:14:12

Иргэнээ малаас дор үзсэн хууль

Зочин [203.98.77.153] 2022-01-10 06:02:09

Төрийн бодлогын алдааг хүн, малыг харьцуулах хүртэл элийрэх хэрэггүй. Мал угаасаа нүүдэлчин монголын их өв соёлын туурь нь юм. Монгол цуснаас цаашгүй болсон орчин үеийн солиотонгууд бага мэдэмхийр гэж хэлмээр санагдчихлаа. Төрийн бодлого зөв явсан бол өнөөдрийн энэ их дампуурлуудын захыг нь ч бараадахгүй дэлхийд толгой гэдгэр явах байсан ард түмэн юм шүү.

jl;gkfdjg;ldskfsl;gkj [203.23.199.87] 2022-01-10 03:20:26

Төр нь малаа бол сайн хамгаалж байгаа. 70сая хүрээд л ... Малчид төрийн өөө биш ээ. Татвар төлөгчдийн мөнгөнөөс тэтгэвэр тэтгэмж аваад л, татвар төлөхгүй байж. Харин хотын татвар төлөгчид нь траншейнд хоноод төрийн ямар ч хамгаалалтгүй. Хэрэв малчид нь татвар төлөгчдийн мөнгөөр малжуулах хөтөлбөрт хамрагдаад л .... Үндсэн хуульд "сайхан" заалт оруулсанд баярлалаа. Хотын татвар төлөгч иргэнээс


16 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
16 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.