Зам тээврийн осолд өртсөн иргэдийг аварчээ

Aдмин / Нүүр

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангийн хуяглан хүргэлтийн ажилтан, ахмад З.Мягмардорж, жолооч, ахлах ахлагч Ц.Төгсбаатар нар 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр албан үүргээ гүйцэтгэн Төв аймгийн Баян сумын чиглэлд явж байхад, авто замын осол болсон байжээ.

Тэднийг ослын газар очиход “Prius-20” маркийн хоёр авто машин мөргөлдөн, замын хажуу руу орсон байжээ. Тухайн авто машинд 2-6 насны гурван хүүхэд, насанд хүрсэн гурван иргэн зорчиж явсан бөгөөд харамсалтай нь нэг иргэн газар дээрээ амиа алдсан байна.

Алба хаагчид иргэдийг тээврийн хэрэгслээс шуурхай татан гаргаж бэртэж, гэмтсэн иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээг цаг алдалгүй хүргэжээ.

Мөн эмнэлгийн түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад шуурхай дуудлага өгч, эрдэнэт хүний амь насыг аварчээ.

Дээрх осолтой холбогдуулан иргэд, олон нийтийг замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөний дүрмийг баримтлан анхаарал болгоомжтой зорчихыг уриаллаа.


Сэтгэгдэл

зочин [192.82.77.108] 2022-01-12 13:53:20

ганц хөдөө ч биш хотод ч гэсэн машин жолоодохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Явган хүнээ гарцаар ногоон гэрлээр гарч байхад зогсоод зам тавьж өгч суралдаа явган хүний гэрэл ассан байхад дайрах халаг л хар хурдаараа ороод ирэхийг энэ үйлдэлийг гаргаж байгаа жолооч нартаа камераа хараад яаж арга хэмжээ авч байгаа бэ цагдаа нар.. Энэ монгол 3 сургуулийн автобусны буудлын гарцан дээр нэг л өдөр аваар гарахад бэлэн бнашүү. энэ хэдэн жолооч нар явган зорчигч нараа хараагаад л цонхоороо холдооч гэхийн бид гарцаараа давуу эрхтэй шүү. холдоод ямар нисэлтэй ч биши

1000 [202.72.247.58] 2022-01-12 08:07:34

НЭГ Л ИХ ЯАРЧ САНДАРСАН ХҮМҮҮС. ӨӨРСДИЙГӨӨ БОДДОГГҮЙ ЮМАА ГЭХЭД МАШИНДАА СУУЛГААД АВЧ ЯВАА ҮР ХҮҮХЭД, ААВ ЭЭЖ, ХАНЬ ИЖЛИЙНХЭЭ АМЬ НАС ТАНЫ ГАРТ ГЭДГИЙГ МЭДДЭГГҮЙ ЮМ БАЙХ ДАА.

Зочин [103.212.119.25] 2022-01-12 12:26:31

Хөдөөний замд кабинаараа дүүрэн хүүхэд суулгачаад 120-140 км/цаг хурдлаад бгаа нөхдүүдийг ер ойлгодоггүй. Тэгж их эрсдэлтэй давхиад 100км газар үсрээд л 10-20 хон минут хэмнэдэг гэдгийг мэдмээр юм даа. Үхэх гээд яардаг юм шиг ээ

Amka [66.181.161.40] 2022-01-11 17:20:42

Haramsaltai ymaa bolgoomjtoi ywtsgaayldaa. Neg ym nemj helehed Alban haagchid gene engiin irged bid nar bsan bol heregt holbogduulan shalgaj zalhaan tseerlvvlj neg bol holbogdogch neg bol gercheer duudaad buun lai boloh bsan bhdaa te

Иргэн [202.21.108.167] 2022-01-11 06:26:55

Машин өөрөө давхиад байдаггүй л дээ.Унаж хэрэглэж байгаа хүний л ухамсарын асуудал .

Ард [202.126.89.6] 2022-01-11 02:28:23

Приусэндээ бгаа юм биш. Хүндээ л байгаа юм. Бензин бага иддэг, өвөл саадгүй асдаг. Приус уначихаад Ландкруйзер унасан юм шиг давхихаар ийм юм болоод байгаам.

Хашир [103.229.122.49] 2022-01-11 05:38:20

Ландкрузер гэдэг нь бол хурдлаад л байхад яах ч үгүй юу

Зочин [202.126.89.12] 2022-01-10 12:39:17

ПРИУС БОЛ НИСДЭГ АВС ❗❗❗

зочин [192.82.67.5] 2022-01-12 10:25:47

оюуны тахир дутуутаа, хурд хэтрүүлвэл ямарч ТХ чиний авс болно.

зочид [202.21.100.210] 2022-01-11 00:04:14

Нисээд байх юм байхгүй ерөөсөө л авс шүү дээ

Er [43.242.243.191] 2022-01-10 10:47:12

Cda teneg puujgeenuud uheh gj bga yumshg yavdag haltirgaa gulgaatai bhd genet shaj orj irne hund gai boldog alna uud

Зочин [66.181.176.24] 2022-01-11 09:26:33

Уушлаарай


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.