Урт хугацаанд групп тогтоох өвчний жагсаалтыг шинэчлэн баталжээ

Aдмин / Хууль

Байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16 хүртэлх насны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн өвчин, гэмтлийн жагсаалтыг Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар шинэчлэн баталлаа.

Ингэснээр урт хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүсийн группийг сунгах гэж ойр ойрхон хурлаар оруулах шаардлагагүй болно. Мөн байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүд болон аав ээжид нь тулгардаг хүндрэл, явдал чирэгдэл багасна.

Энэ өөрчлөлтөөр байнгын асаргаа шаардлагатай ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнд хамаарах 20 төрлийн өвчин, гэмтлийн оношийг “хугацаагүй” байхаар баталсан. Түүнчлэн тухайн хүүхдэд байнгын асаргаа шаардлагатай гэдгийг 16 нас хүртэл хугацаагүйгээр тогтоох нийт 29 өвчин, гэмтлийн заалтыг мөн тусгасан.

Жагсаалт шинэчлэгдэн батлагдсанаар шинээр нэмэгдэж орсон нийт 58 оношийн хүрээнд 1,314 хүүхэд, мөн тооны эцэг, эхчүүд байнгын асаргааны тэтгэмжид хамрагдана.

Нийгмийн халамжийн сангаас 2022 онд уг үйлчилгээнд 13.506 хүүхдийг хамруулж 31,5 тэрбум төгрөгийг зарцуулахаар төсөвт тусгасан байна.


Сэтгэгдэл

зочин [103.212.117.233] 2022-01-12 12:09:34

жагсаалтын хармаар байна

Зочин [103.212.117.233] 2022-01-12 11:38:31

өвчний жагсаалтыг хармаар байна

Зочин [103.26.193.191] 2022-01-11 06:20:48

жагсаалтыг үзмээр бна.

Зочин [64.119.26.207] 2022-01-11 03:48:22

ЖАГСААЛТАА ГАРГАЖ ТАВИНА УУ

Зочин [103.26.193.64] 2022-01-11 16:34:20

Жагсаалтыыг үзмээр бна

Зочин [202.55.188.102] 2022-01-11 02:13:17

Тушаалыг үзмээр бна

Зочин [202.9.46.112] 2022-01-10 20:33:47

Халамж авдаг бүх иргэдийн халамжийг тэтгэвэрт гартал нь сунгахыг шаардаж байна.

Оюу [202.9.40.48] 2022-01-10 13:14:15

Жагсаалтыг хаанаас харж болохуу

Зочин [202.9.40.205] 2022-01-10 12:04:31

Sain shalgaj bgaad naidwarguig ni tegsen deerdee

Зочин [202.9.46.112] 2022-01-10 10:58:16

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрийн халамжийг хоёр жил болоод сунгуулахыг шаардаад байлгүй тэтгэвэрт гартал нь шууд сунгуулахыг шаардаж байна.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.