Монгол Улсын Үндсэн хууль 30 жил: Баян-Өлгий аймаг АИХ-ын депутатуудын үйл хэргийг сурагчдад сурталчлан таниулав

Aдмин / Хууль

Монгол Улсын ардчилсан шинэ Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг аймаг, орон нутагт тэмдэглэн өнгөрүүлж байна. Баян-Өлгий аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас “Монгол Улсын Үндсэн хууль батлагдсаны 30 жилийн ойг тэмдэглэх тухай” Улсын Их Хурлын 97 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд АИХ-ын депутатаар тус аймгаас сонгогдон, ардчилсан Үндсэн хуулийг батлалцсан иргэдийг хүлээн авч, хүндэтгэл үзүүлжээ.

Мөн аймгийн музейд байршуулсан ардчилсан шинэ Үндсэн хууль батлалцсан депутатуудын үйл хэрэг, гэрэл зургийн цомгийг баяжуулж, сурагч багачуудад сурталчлан таниулах арга хэмжээг зохион байгуулсан байна.

Түүнчлэн, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 99 дүгээр тогтоолоор Булган сумын Эрүүл мэндийн төвийг АИХ-ын депутат, Монгол Улсын хүний гавьяат эмч Ж.Жүнисийн нэрэмжит болгожээ.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.