ЭМЯ: Шинээр Коронавирусийн 1818 тохиолдол бүртгэгдэж, 2 хүн нас барлаа

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,818 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 399,482 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын 26 нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 1,792 нь дотоодын халдвар байна.

Дотоодын халдварыг задалж танилцуулбал,

  • 1,227нь Улаанбаатар хотод,
  • 565 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны хоёр иргэн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 2,003 хүн эндээд байна. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4,781 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 14,354 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,253
  • Хүндэвтэр - 2,873
  • Хүнд-618
  • Маш хүнд-37 хүн байна.


Сэтгэгдэл

зочин [103.212.118.34] 2022-01-12 04:42:21

ЭНэ олон уралдаан тэмцээн хурал цагаан сараа болиочээ

Иргэн [192.82.91.14] 2022-01-12 03:58:28

Харвардын золыин гөлөг хүзүүгүй оюунэрдэнэ млнголыг дуусгах амёрикийн даалгаврыг онц биёлүүлж байна даа

Энхээ [202.55.188.45] 2022-01-12 03:49:54

Мангар сэргэлэн аргаар баяжиж байна даа томчууд их хөлжсөн энэхүү өвчнөөр харин борчуул их туйлдаж байна цагаан сарын баяр дөхөөд хүмүүс худалдан авах чадваргүй бухимдал үүснэ тиймээс короногоо дэлгэрүүлж айлгая гэж бгаа 3сараас арилах нь тодорхой..


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.