Утаагаар улс төр хийхгүй ээ, УГААРТАЖ ҮХНЭ

Aдмин / Нүүр

“Чи улстөрийг сонирхохгүй ч улс төр чамаар оролдоно” гэж үг бий. Яг түүнтэй адил хүн бүр утааны асуудлыг дулааны улиралд мартаж, хүйтэнд санаж, мэдэрч, тэр хэрээрээ бухимдсаар ирсэн. Товчхондоо та гэр хороололд байдаггүй, гал түлдэггүй гэж “том” дуугарч, цэрвэж амьдарсан ч өвлийн улиралд гадаад руу нисчихдэггүй л юм бол УТААНААС холдож чадахгүй.
Тэгсэн хэрнээ асуудлыг шийдвэрлэхийн тулд дэлгэцийн араас харааж, халаглахаас өөрийг хийхгүй суугаад л байх уу.

Энэ удаа утаанаас үүдэлтэй олон нийтийн бухимдлыг өөртөө авч, асуудлыг багцлан шийдвэрлэхийг хичээж яваа нь БОАЖ-ын сайд Н.Уртнасан байж таарав.
Тэр ч утгаараа БОАЖЯ утааны хоруу чанар хийгээд асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ гэдгийг олны анхааралд оруулж чадлаа. Үнэндээ өмнө нь агаарын бохирдлын талаар хэн нэгэн дарга, цэрэг олон нийтэд ярилцлага өгөх нь бүү хэл мэдээлэл ч өгдөггүй байсан. Харин энэ удаагийн БОАЖЯ-ныхан утаа, агаарын бохирдлын талаар өнгөрсөн оны 12 дугаар сарын 1-нээс эхлэн, Даваа гараг бүр 10:00 цагаас тогтмол мэдээлэл өгч, агаарын чанарын тухай үнэнийг олон нийтэд хүргэж байгаа.
Энэ нь Н.Уртнасан сайд тэргүүтнүүд айж, ичиж зугтахгүй, харин ч утаа хаана ихээр нэмэгдэж, шалтгаан нь юу байна вэ гэдгийг тодруулахаар ажилласаар байгааг харуулж буй хэрэг.
Угаасаа утаагаар улстөржвөл арилахгүй гэдгийг өнгөрсөн жилүүдийн туршлагаас хэн хүнгүй мэддэг болсон. Олон нийтэд БОАЖЯ-ныхан л утааг бууруулж, агаарын бохирдлыг сайжруулна гэсэн ойлголт байдаг. Гэвч цаанаа бол Засгийн газар бүхэлдээ, бас бүх сайдын багцад агаарын бохирдлыг бууруулах төсөв гэж бий.

Хамтдаа бус дор бүрнээ ямар нэг ажил хийсэн ч хэрэгжилтийн шатанд үр дүн муутай байсныг өнөөдрийн их УТАА гэрчилнэ.

Тиймээс ч энэ удаагийн БОАЖ-ын сайд Н.Уртнасан харин ч нээлттэй байж, нийтээрээ хамтын хүчээр ажиллавал утааны асуудлыг цэгцлэх боломжтой гэж үзсэн. Харин “дэвсэж алах” гэсэн шиг түмэн олноороо боорлоод, улстөржүүлээд байвал иргэд утаатайгаа үлдэж, түүнийг хорлож, орлох хүн харин ард нь “алгаа ташин” суух байх.
Утаагаар улстөржиж болдоггүйн жишээг бултаараа хэдэн жил ч харав даа.


Сэтгэгдэл

Зочин [24.148.9.217] 2022-01-15 23:41:07

Утааг бууруулах ухаан хүрэхгүй бол Уртнасан сайд огцорохоос өөр замгүй

Зочин [150.129.141.150] 2022-01-15 07:04:49

Тэтгэврийн 350000 төгрөгөөр амьдрах гээд үз.6 шуудай нүүрсээр 7 хонох гээд үз.Амьдралаас тасраад тэнгэрт гарчихсан нөхдийн ийм шийдвэрүүд амьдрал хэрэгжихгүй байна.Утаа багасгав гээд магтсаар Хүрэлсүхийг тэнгэрт гаргачихсан .Одоо ардаас нь Уртнасан явуулахна ээ.Утааг хэлж ярьж багасгадаг болохоос хүлээн зөвшөөрсөн маягтай дуугүй байсаар алга болгодоггүйг олон жил харлаа. Утаатай байна гээд хэлэхээр Уртнасан сайд ажлаа хийхээ больчих юм уу.Харин ч өөрсдөө УЛСТӨРЖҮҮЛЭЭД байгаа юм биш үү

ЭМЭЭ [202.126.89.10] 2022-01-14 11:22:09

УЛС ТӨРЖСӨН ЗҮЙЛ БАЙХГҮЙ ШҮҮ . АСУУДАЛД ҮНЭН ЗӨВ ХАНДАЖ ШИЙДВЭРЛЭЖ ЧАДАХГҮЙ УСНААС ХУУРАЙ ГАРАХ ГЭЖ ОРОЛДОЖ БАЙГААД Л ИРГЭД БУХИМДАЖ БАЙГАА ЮМ . ЭНИЙГ БИЧИГЧ ЧИ Ч ГЭСЭН 7 ХОНОГТ 6 УУТ ТҮЛШ ТАЛОНООР ӨГЧИХӨӨД ХЯМД БОЛОХООР ИХ ТҮЛЖ БАЙНА ГЭЖ ДҮНХҮҮРДЭГ САЙД НЭРТЭЙ МЭДЛЭГГҮЙ ТҮШМЭЛД ДОЛДОЙДХООС ӨМНӨ ЯАГААД ИРГЭД БУХИМДААД БАЙНА ? ГЭЖ ЭРГЭЦҮҮЛЖ БОДООД ҮЗ !!!


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.