Цэргийн бүртгэлийг орон даяар биечлэн болон цахимаар зохион байгуулж байна

Aдмин / Хууль

Цэргийн бүртгэл 2022 оны нэгдүгээр сарын 5-наас улс орон даяар эхэлсэн. Энэ жилийн цэргийн бүртгэлийг биечлэн болон цахимаар зохион байгуулж байна.

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-д Монгол Улсын Батлан хамгаалах яам нэгдсэн. Батлан хамгаалах яамнаас цахим хэлбэрээр үзүүлж байгаа эхний үйлчилгээ бол Цэргийн бүртгэл юм.

Өмнө нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх ёстой иргэн бүр өөрийн биеэр хороо, сумынхаа Тамгын газарт очиж, бүртгүүлдэг байсан бол өдгөө “e-Mongolia” системээр гар утас эсвэл суурин компьютероосоо шууд бүртгүүлэх боломжтой болсон. Батлан хамгаалах яам эхний ээлжид цэргийн тоо, бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлж байна. Цаашид Батлан хамгаалахын төв архиваас алба хаасан тухай лавлагаа авах зэрэг цахимаар авах боломжтой үйлчилгээнүүдийг “e-Mongolia” системд нэгтгэхээр ажиллаж байгаа аж.

Цэргийн бүртгэлд 18-55 нас хүртэлх иргэд хамрагдах ёстой. Эдгээр иргэд “e-Mongolia” системийг ашиглан цахимаар бүртгүүлэх боломжтой. Харин интернэтийн хүртээмжгүй орчинд амьдарч буй эсвэл цахимаар тус үйлчилгээг авах боломжгүй иргэд нийслэлийн үйлчилгээний зургаан төвд биечлэн очиж, бүртгүүлэх боломжтой. Мөн 18 нас хүрч буй иргэн хорооныхоо Засаг даргын байранд очиж, бүртгүүлэн, цэргийн үүрэгтний үнэмлэхээ нээлгэж авах ёстой.

Цэргийн бүртгэлд нэгдүгээрт, “e-Mongolia” гар утасны аппликейшн, хоёрдугаарт www.e-Mongolia.mn сайт, гуравдугаарт, 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотын төв болон 330 суманд байрлаж буй төрийн үйлчилгээний оператор ажилтнуудаар дамжуулан бүртгүүлнэ. Интернэт орчинд “e-Mongolia” систем рүү нэвтэрч чадахгүй, ашиглаж мэдэхгүй иргэн байвал нийслэл болон 21 аймаг, 330 суманд байрлаж буй “e-Mongolia” системийн операторуудад хандах боломжтой.

Цэргийн бүртгэл 2022 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.


Сэтгэгдэл

MRS LISA [197.210.54.75] 2022-01-17 10:54:11

Хөөх, би Монголын хатагтай Лиза байна, миний бизнест 230,000 долларын хөрөнгө оруулалт хийсэн банктай танилцсандаа үнэхээр баяртай байна. Тэд хувьцаа эзэмшигчид нь мөн тэдэнтэй холбоо барьж, түншлэх сайн бизнес санаа хайж байна. SERVICES@ECTBANKS.COM ECTBAN.KS@OUTLOOK.COM HTTPS://ECTBANKS.COM/REG/


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.