Г.Майцэцэг: Ажилласаар байгаад л өрөнд ороод дуусахаар нийгмийг эрх баригчид бүтээжээ

Aдмин / Эдийн засаг

“Эксклюзив” брэндийг үүсгэн байгуулагч Г.Майцэцэг ирэх ням гаригт Итали улсад бизнесийн уулзалтад оролцохоор төлөвлөжээ. Гэсэн ч ШШГЕГ-аас түүнд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас явах боломжгүйд хүрээд байгаа юм. Түүний тухайд төрийн байгууллагуудын ажил хоорондоо уялдаа холбоогүй, уян хатан биш байгаа нь бизнес эрхлэгчдэд дарамт учруулж байгааг онцолж байна. Түүнтэй цөөн хором ярилцлаа.


-Ажил хэргийн шугамаар Итали улсыг зорихоор төлөвлөөд байсан ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас танд тавиад байсан хилийн хоригоо цуцлаагүйн улмаас асуудал үүсчээ. Болж буй нөхцөл байдлын талаар тодруулахгүй юу?

-2020 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр хуульд өөрчлөлт орж 50 сая төгрөгөөс дээш өртэй хувь хүн, аж ахуйн нэгжид хилээр гарах хориг тавьсан юм байна. Өөрөөр хэлбэл маргаан шүүхээр орсон тохиолдолд хориг тавьдаг болж. Бизнес эрхлээд явж байгаа хүмүүс бие биенээсээ ч юм уу 50 битгий хэл тэрбум төгрөг зээлээд явдаг асуудал бий. Бизнес эрхлэгчид гадагшаа зах зээлээ тэлж байж л өр, зээлээ төлнө. Дотоодын жижиг зах зээлд өрсөлдөөд өр төлбөрөө барагдуулна гэдэг бараг боломжгүй. Энэ зөвхөн надад тохиолдож байгаа асуудал ч биш. Мянга мянган бизнес эрхлэгчид ийм асуудалтай хаана хандахаа мэдэхгүй явж байна.

-Таны тухайд хувь хүний өрөө төлөөд асуудлаа шийдсэн талаараа хэлж байсан. Тэгээд ямар асуудал үүссэн юм бэ?

-Г.Майцэцэг гэдэг хувь хүн 2021 онд өрөө төлөөд асуудлаа шийдсэн. Надаас авлагатай хүмүүс нь "Иргэн Майцэцэгээс өрөө авсан. Хэргийг нь хааж өгнө үү " гэх хүсэлтийг цаасаар бичиж ШШГЕГ-т өгөх ёстой юм байна. Өнөөх хүмүүс байцаагч руу "Бид нар Майцэцэгээс мөнгөө авсан" гээд мессеж бичсэн байгаа юм. Гэтэл үүнийг хүчин төгөлдөр гэж үзэхгүй, өнөөдрийг хүртэл хориг тавьсан хэвээр явж ирж. Шүүхийн шийдвэрээс өр зээлээ төлсөн тохиолдолд

гомдол гаргасан хүнээс нь шаардаад бичиг авдаггүй юм уу гэж асуухад тэр "Чиний үүрэг" гэж хариулж байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ямар ч үүрэг хүлээдэггүй юм байна.

Хилийн хориг тавибал тавиад л. Өглөг авлагатай хүмүүс хоорондоо асуудлаа шийдчихээд байхад энэ байгууллага яхир хадам ээж шиг хооронд нь яс хаяж хагаралдуулаад сууж байна. Би өөрөө тодорхой хэмжээнд үйлдвэрлэл хийж хувийн үйлдвэрээ босгосон хүн. Зугтаагаад алга болохгүй шүү дээ. Эрх баригчид цахимжсан засаг гээд л яриад байдаг. Гэтэл хялбархан шийдэж болох асуудал дээр л заавал цаасан баримт нэхээд сууж байна. Өнөөдөр иргэдэд үйлчилдэг төр хэрэгтэй байна шүү дээ. Энэ мэт жижигхэн асуудлаар иргэн, аж ахуйн нэгжүүдээ хааж боож байгаад нь харамсах юм. Удахгүй Италид бизнесийн чухал уулзалттай байдаг. Одоогоор хаана хандаж асуудлаа шийдэхээ үнэхээр мэдэхгүй байна. Шүүхийн шийдвэрийнхэн ч хэл амаараа ойлголцож болох асуудалд ямар хахир хатуу ханддаг юм байна. Аргаа бараад сууж байна.

-Таны компани татварын өртэй байсан юм уу?

-Монголд компаниа дампууруулбал өрнөөс салдаг муухай жишиг тогтоод удаж байгааг та мэдэж байгаа байх. Компани дампуурахад бүх өр тэглэгддэг. Улсад төлөх мөнгийг салхинд хийсгэж байна гэсэн үг шүү дээ. Үүнийг хүмүүс тэр бүр анзаардаггүй юм билээ. Гэтэл графикийн дагуу өрөө төлөөд үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байгаа аж ахуйн нэгжүүдээ дарамтлаад байгаа нь хэцүү юм. Миний “Эксклюзив” компани аль дээр 2015 онд л дампуурчихаар байсан шүү дээ. Өнөөдрийг хүртэл графикийн дагуу өр зээлээ төлөөд дампууруулахгүйн төлөө л ажиллаж ирсэн. Хийж бүтээхийн төлөө ажилласаар байгаад өрөнд ордог нийгмийг эрх баригчид бүтээжээ. Уг нь аж ахуйн нэгжүүд зах зээлээ тэлж байж л өрнөөс гарна.

-Хувийн бизнес эрхлэх, бизнесээ тэлэх орчин л хууль эрх зүйн хувьд хумигдмал болж байх шиг...

-2019 онд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед эдийн засаг хүндэрсэн үед бизнес эрхэлэгчдээ дэмжиж хилийн хоригийг нь цуцалж, хаагдсан данснуудыг нь нээнэ гээд л ярьж байсныг нь тод санаж байна. Тухайн үед аж ахуйн нэгж дээр тавигдсан өр төлбөрт хилийн хориг тавихгүй юм байна гэж л ойлгосон. Гэтэл бизнесээ өргөжүүлэхэд хууль эрх зүйн орчин нь бүр л ярвигтай болж дээ.

-Та Италид ямар уулзалттай байв. Ямар үр дүн хүлээж байв?

-Бид массын үйлдвэрлэлийг Монголд нутагшуулах зорилготой ажиллаж байгаа. Үүний тулд олон жилийн түүхтэй том компаниудаас тусламж авах хэрэгтэй байгаа юм. Миний тухайд 20 орчим жил Польшид амьдарсан. Найман жилийн хугацаанд массын үйлдвэрлэлд ажилласан. Надад тодорхой хэмжээний туршлага байна. Хажууханд ОХУ, Хятад гэсэн том зах зээл байна. Ийшээ гарахаар л төлөвлөсөн ажлын эхлэлийг Итали улсад болох уулзалтаар ярилцах гэж байлаа. Харамсалтай нь нөхцөл байдал буруугаар эргэж ийм дээрээ тулаад байна. Явж явж би өөрөө л буруутан болж байх шив дээ. Би өөрөө хөөцөлдөж бичиг баримтыг нь шүүхийн шийдвэрт авч очих байж. Төрийн нүүр царай бизнес эрхлэгчдийн нүдээр ийм л хахир хатуу, уян хатан биш харагдаж байна даа. Уулзалт хийх хүмүүстээ түр хойшлуулах хүсэлтээ сая хэллээ. Нөгөө хэд маань ч зөвшөөрсөн. Бүтэн сайн өдөр явж чадахгүй бол олон жилийн хөдөлмөр үнэгүйдэх гээд байна.

ӨДРИЙН СОНИН ОЮУНХҮҮГИЙН ДАШНЯМ

image


Сэтгэгдэл

зочин [66.181.161.101] 2022-01-26 00:06:36

Тийм шүү. Хэн нь улс орныг ийм болгоод өөрчилчөх вөө. Хүү нь ч өндөр, хууль нь ч чанга, татвар нь ч дарамттай. Эмэгтэйчүүд нь элдэв банкны байгууллагад өрөнд орж дарамтлуулаад, эрчүүд нь барилга үйлдвэр барих гэж хөдөлмөрийн аюулгүй байдлын хуулиар санамсаргүй гарсан осолоос болж ял аваад, одоо тэгээд хийж бүтээхэд зүрхэлж ордог хүн ховор болоод шимэгчлэгч бизнессийн хувилбар болох мөнгө хүүлэлт, даатгал, түрээс, төрийн авилгал зэрэг рүү хуйларч байна ш дээ.

Зочин [202.179.21.214] 2022-01-24 15:48:34

угаасаа шшгб-н байцаагч хүний утас руу өргүй гэж бичнэ гэж юу байхав дээ.албан баримтаар л өр зээлгүй гэдгийг чинь батална биздээ.ямар ч утгагүй мангар юм яриад байх юм

Зочин [192.82.72.83] 2022-01-23 19:40:57

Энэ авгай бол дайны хажуугаарх дажин шүү. Өр зээлээ төлөө. Чиний үйлдвэр чинь яг хаана хэдэн хүн цалинжуулаад юу хийж бүтээсэнээ харуулчих. Чи польшид бол луйварчин байсан шүү. Сошилаар шуугуулж байгаад мурьчих гээд гичий чинь. Луусанд аваачиж оёдол хийлгээ наадахаараа. Нөгөө ундармаа авгайтай хамт

Зочин [202.179.25.133] 2022-01-23 11:20:12

Эмэгтэйчүүдийн хориход өрөнд орохгүй оёдлын машины жолооч ажилд авч байгаа шүү

Зочин [64.119.25.33] 2022-01-23 11:15:56

Энэ авгай бизнес хийж ашиг олох арга ухаан нь дутаад байна даа хөөрхий.Болчихоод аль нэг компанид ажилд ороод татвар өр зээл зэрэг ухаан нь гүйцэхгүй зүйлээс холдвол таарах юм байнаа.

Зочин [192.82.72.83] 2022-01-23 19:45:21

Луусангийн хорихд бээлий оёх авгай даа

Зочин [202.9.47.44] 2022-01-23 18:57:12

Чи хувиарах юи хийхийн зовлонг үзээгүй бол өитгий хуц

Зочин [202.126.89.231] 2022-01-23 15:12:59

Чи ажил хийж хүн цалинжуулж үзээгүй байх.

Зочон [202.126.88.142] 2022-01-23 10:52:43

Өртөй хүн ер нь монголд амьдрахад хэцүү бдаг юм бнаа,Бизнес хийх гэхээр данс хаана банк зээл олгохгүй шүүхийн шийдвэрээс өртөй гээд хилийн хориг тавина.Юу ч үгүй хүн яаж өрөө төлөх арга мухардмал болгоод хаях юм.Яаж ч хичээгээд хамаг юмаа хаалгасан хүн үхэх эсвэл архичин болж гуламжинд гарах зам үлддэг юм бнаа.ЖДҮ гээс ял шийтгэлтэй хүнд зээл өгөхийг хориглодог юм бн.

Зочин [122.201.31.23] 2022-01-23 10:37:25

Битгий ингэж бай л да Майцэцэгээ төр чамайг дэмжээд тэрбум төгрөгний нэн хөнгөлөлттэй зээл өгөө биз дэ Тэр зээлнээс чи өрөө төлсөн байж таарна мөнгөө өгөхдөө тэр хүнээсээ алгын чинээ цаасан дээр гарын үсэг авчихаагүЙ юм уу

Зочин [43.242.243.247] 2022-01-23 10:47:25

Бондоос 750 саяын зээл авчаад төлөхгүй байгаа биз дээ ? Тэрнээс болоод л хилийн хоригт орсон биз . Битгий худлаа мушгиж улс төржүүлээд бай!!! Мессеж бол албан ёсных биш . Худлаа сенсаацаа болиод зээлээ төл!!!!! За ...

Зочин [202.126.88.183] 2022-01-23 10:04:03

Ажил хйгээд өрөнд орж ба йвал хохь чинь. менежментийн Ухаан байхгүй

Зочин [150.129.141.150] 2022-01-23 10:38:22

ҮНЭН ЯРЬСАН БАЙНА.ЯГ МАНАЙ ӨНӨӨДӨРИЙН БАЙГАА БАЙДЛЫГ Л БИЧСЭН БАЙНА.АЖИЛ ХИЙЕ ГЭВЭЛ ТООЛОХЫН АРГАГҮЙ ОЛОН БИЧИГ БАРИМТ ДАВХАРДУУЛАН НЭХНЭ.ТЭТГЭВЭРТ ГАРВАЛ ЗА БҮР ЯРИХ ЮМ БАЙХГҮЙ ШУУД ЯДУУРЛЫН ЭГНЭЭНД ШИЛЖИНЭ..ТЭТГЭВЭР НЭМЭЭЧ ГЭХЭЭР ХҮҮХДИЙН МӨНГӨ ХАСААД НЭМЭХ БОЛОЛЦОО ГАРНАА ГЭЭД ХЭНЭГ Ч ҮГҮЙ ЯРИАД СУУЖ БАЙХ ЮМ. ТЭГСЭН МӨРТЛӨӨ ӨӨРТӨӨ.ЯМАРЧ КОМПАНИ ҮГҮЙ НӨХӨД ТӨРД ГАРААД ТЭРБУМТАН БОЛЦГООХ ЮМ.ИЙМЭРХҮҮ БАЙДАЛТАЙ АМЬДАРЧ БАЙНА ДАА.СОНГУУЛЬДАА АНХААРАХГҮЙ БОЛ ДЭЭРХИ БАЙДАЛ БАЙСААР БАЙХ БОЛОЛТОЙ.

Зочин [192.82.86.15] 2022-01-23 09:55:47

Майцэцэг гуай. Би таны бухимдлыг ойлгож байна. Гэхдээ та нэг юм хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Танаас хямд, танаас хурдан, таныхаас сайн чанартай ижил бүтээгдэхүүнийг хорвоогийн хаа нэгтээ, хэн нэн нь хийгээд байна. Нэгэнт ийм байхад улс таныг дэмжсэнгүй гээд баймааргүй юм. Та ингэж байхаар “хувцсыг олон дахин хурдан, сайн оёх оёдлын машин зохион бүтээх” зэрэг алсыг харсан дэмжлэгийг шүүмжилж шаардаж болно шүү дээ. Эцсийн дүндээ та зүгээр л төвлөрсөн бүтэцтэй, ирээдүйд ямар ч баталгаагүй, ойрын ирээдүйд л гоё харагдөх юм шааардаад байна шүү дээ.

Зочин [202.126.89.213] 2022-01-23 07:50:45

50,60 оныхон үхвэл таарна гэж хуцдаг нохой өөрөө шоронд үх, бүх хөрбнгий нь хураагаад хшрэхгүй бол шоронд хий дарвайсан амаараа БААБАРЫН ХЭЛСЭН ҮГИЙГ ШААЧИХЖЭЭ ИЧДЭГГҮЙ ТЭНЭГ ӨӨРИЙГӨӨ ВУ ГЭЖ БОДООВ ЧИ МОНГОЛЫГ ЭЗЭНГҮЙ УЛС ГЭЖ БОДООЮУ

барилга [139.5.219.177] 2022-01-23 11:57:51

50 60 оны коммунистууд үхэж далда орж байж л сая нэг ардчилал бэхжинэ дээ. Баабар "Сүүлчийн коммунист чавганц нүд анихад ардчилал бэхжинэ" гэж хэлсэн байдаг үнэн шүү.

Зочих [202.126.89.213] 2022-01-23 07:45:45

ХУЦ МӨНГӨӨ ТӨЛ ХУЛГАЙЧАА

Байсан байрандаа оч [202.126.88.48] 2022-01-22 23:23:13

УИХ ын гишүүн асан Уянга л чамд ЖДҮ ээс тийм ТОМ зээл авахад нь зуучилж өгсөн байх даа . .АН ын эрх барьж бай үед эрх баригчид эх орныхоо сан хөмрөгийг ухаад цоолоод өрөнд орох эх үүсвэрийг тавьсан даа

Зочин [43.242.243.247] 2022-01-23 10:52:31

Одоо Уянгаа зээл зуучилж аьсан 10 хувийнхаа ажлыг хийж энэ хүнийг сошиалд өрөвдүүлэх ажоаа хийж бгаа биз дээ хөө!

Зочин [192.82.77.145] 2022-01-23 00:39:36

хуц

Зочин [64.119.21.202] 2022-01-22 22:16:24

Өөрөө буруу ажиллаагүй бол ингэж хэлж болно л доо.

Зочин [192.82.72.12] 2022-01-22 21:04:33

ЯМАРЧ БИЗНЕС УХААН БАЙХГҮЙ,АМААРАА Л БҮЛТЭРДЭГ ЧАМ ШИГ ЧАДВАРГҮЙ АВГАЙ ӨРӨНД ОРОЛГҮЙ ЯАХАВ!! БУСДЫГ ХАР,ЧАМААС ХАМААГҮЙ БАГА ЗЭЭЛЭЭР БОСООД ИРЖ Л БАЙГАА БИЗДЭЭ!!? ЗҮГЭЭР ГЭРТЭЭ ХҮҮХЭД ГЭЖ БАЙДАГ БОЛ ТЭРИЙГЭЭ Л ХАРААД СУУЖ БАЙ,ЧАДДАГ ЮМАНДАА САРВАЛЗ, ХИР ЧАДЛАА МЭД!!!

Зочин [202.126.89.112] 2022-01-22 20:47:52

Teneg avgai zalitai Khovd esvel Uvsiin avgai bgaa daa zeelee tuuurui

Зочин [203.91.115.47] 2022-01-22 20:55:53

чи юү солиороод байгаан ал минь...

Иргэн [202.131.250.130] 2022-01-22 20:23:36

ШШГГ гэж толгойгүй хэдэн мануухай

Зочин [122.201.21.208] 2022-01-22 20:22:18

ахмадуудыг чи юү гэж хэлдэг билээ.50.60 оныхон зайлчвал улс хөгжинө гэж ярьдаг хүүхэн дээ.татвараа төл .хуулиа биелүүл

Зочин [43.242.243.247] 2022-01-23 10:53:55

Энэ өөрөө одоо 50 насандаа хүрч төгсөх дөхөж бгаа бхаа...

ЗОЧИН [202.126.89.190] 2022-01-22 20:20:32

Заль этгээд битгий төр засгийг муулах гээд ЭРВААТААД бай бараг тэрбумаар нь халаасалчаад яаж засгаа муулж чадаж байнаа аргагүй л НОХОЙ ЗАНТАЙ АВГАЙ

Зочин [43.242.243.247] 2022-01-23 10:56:13

Баттулгыг үхэн шүтэгч ... энэ 2 2- уулаа таарсан таар шуудай шүү дээ... Женкогийн хамгаалагч нэг иймэрхүү л ноход ....

иргэн [139.5.216.213] 2022-01-22 18:53:53

Буруу ажиллаад байгаа юм биш үү? Сэтгэлгээ, яриа чинь лав л биш юм билээ. Тэхээр дүгнэлт хий дээ.

ЗОЧИН [202.126.90.89] 2022-01-22 17:21:45

БИДНИЙГ ТЭНЭГ ГЭЭД БОДООД БАЙГАА ЮМ ШҮҮДЭЭ. ЭНЭ МУУ АВГАЙ ХАР БАГААСАА ГАДААДАД АМЬДАРСАН МУУ БҮХНИЙГ МЭДДЭГ БОЛСОН АВГАЙ ЗАХ ЗЭЭЛ ЭХЛЭНГҮҮТ МОНГОЛД ИРЭЭД ХЭДЭН ЗУУН САЯААР НЬ УЛСААС ЗЭЭЛЧИХЭЭД ЗАЛЬ ХЭРГЭЛЖ ЯНЗ БҮРИЙН ЗАН ГАРГАЖ БАЙГААГ ТА НАР МЭДЭХГҮЙ БАЙЖ БИТГИЙ ӨМӨӨРӨӨД БАЙ. ЭНЭ ЮМ ОЁХ ЧИНЬ ЗҮГЭЭР Л ЗЭЭЛСЭН МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ ОЛИГТОЙ Ч ХИЙСЭН ЮМГҮЙ БӨӨН МӨНГӨӨ ДАЛДАЛСАН НУУСАН МӨНГӨӨ АВААД ГАДААД РУУ ЗУГАТАХ БАШИР АРГА ШҮҮ.ТА НАР ЭНЭ АВГАЙГ ТҮЙ МАЙ Ч МЭДЭХГҮЙ. ХАР БАГААСАА ГАДААДАД БАЙСАН ХҮН МОНГОЛЧУУДЫГ БОДВОЛ ЗҮГЭЭР Л ХОР ИДСЭН ШААЗГАЙ ШҮҮДЭЭ

Зочин [192.82.72.83] 2022-01-23 19:43:22

Үнээн

Зочин [202.126.90.89] 2022-01-22 17:11:59

ЧИ БОЛЬДОО МАЙЦЭЦЭГ ЭЭ!!!!!!! Улсаас бараг тэрбумаар нь зээлчихээд битгий донгосоод бай.ЧИ МАШ ЗАЛЬТАЙ АВГАЙ ШҮҮДЭЭ НэГ ИХ ӨГСӨН ДҮР ЭСГЭЭД ХҮМҮҮСЭД ХАРАГДАХ ТАКТИК ХЭРЭГЛЭЭД УЛС ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ ХҮНДРЭХ ХҮМҮҮСИЙН ЯДУУРАХ ЭНЭ ЗАМЫГ ЧИ Ч БАС ТАВЬСАН БАЙЖ ДУУГАЙ ХУЦАЛГҮЙ БАЙ. ЧИ МАРТАНА УУ ГЭХЭЭС БИД МАРТАХГҮЙ ШҮҮ.ЗАЛЬТ ЭТГЭЭД ХУДЛАА ДОНГОСОНО,ХУДЛАА УЙЛНА, ЗАЛЬТАЙ МУУХАЙ АВГАЙ. МАЙЦЭЦЭГ ЭЭЭЭЭЭ АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛ АВСАН ЗЭЭЛЭЭ ТӨЛ ТӨЛ ТӨЛ!!!!!!!!!

Зочин [192.82.72.83] 2022-01-23 19:42:50

Тэнэг шулам шүү энэ маачаа

Zaluus [88.169.94.4] 2022-01-22 16:29:12

Сонгуульд Саналаа МАН даа 5 төгрөгөөр Худалдаад байцгаа удахгүй Социализмаа байгуулж хилээ хаагаад жаргана

Батжаргал [66.181.176.107] 2022-01-22 15:17:50

Монгол 1990 онд зах зээлийн буюу капиталист эдийн засгийн харилцаанд орж, өнөөдөр ч тэр нийгэмд явааг бүү мартаарай. Капиталист нийгэм гэж ийм юм байдаг юм. Ажилчид нь компанид, компани нь эрх баригчдын мөнгийг хийхийг капитализм гэдэг юм. Социализмын үед бол энэ эсрэгээрээ.

Зочин [192.82.76.207] 2022-01-22 15:06:38

Яг хэлжээ хамгийн гол нь үхтэлээ ажиллаад байхад л ядуурч ядраад харин хажууд минь байгаа МАН-н гишүүн төрийн хурган дарга хамаатан маань гэртээ хэвтээд л айхтар баяжаад одоо Ланд 300 өөр хүний нэр дээр авцан туугаад байх юм

Зочин [139.5.219.147] 2022-01-22 14:30:08

Orosod ta 10000 rubli urtei-bairni mungu police torguuli bank huvi ur yu ch bai nisgehgui ee gadagsh yavuulahgui huulitai baidag ur bitgii tavi aa covid ued hiisen yum ch zaragdahgui sain tsagiig huleegeed suuj bai

Тулгаа [66.181.185.89] 2022-01-22 13:48:05

үнэн. ажиллаж хөдөрмөрлөхөөр татвар ба банкны өр улам нэмэгдээд байх юмаа. тийм болохоор ажил хийхгүй цүнх барьж цавчаа хийсэн нь хожих нийгэм болжээ. энэ бол жинхэнэ эмгэнэл.

Оогийй [124.158.69.37] 2022-01-22 13:21:29

Энэ бусгуйг ажлын нь хийлгээчээ беен чирэгдэл уусгээд байхаар монгол улсад ажил хеделмерийн Саятан бус Албан тушаалын тэрбумтан тереед байна

Зочин [202.9.40.217] 2022-01-22 12:40:49

Ааа тийм энэ хүүрийн ман аа л сонгоод бай заа. Тэгэхээр ийм болж байгаам даа

Зочин [103.229.178.26] 2022-01-22 12:31:43

Харин ийм л эрх баригчдыг Монголын сонгогчид бид өөрсдөө сонгож гаргаж ирээд байгаашд, эсвэл тэр тоолдог хар машинд нь NO байна.

Зочин [66.181.161.30] 2022-01-22 11:56:25

шшгег хамгийн дампуу газар дарга нь гэж 1 загдаа өлбийсөн ац бий

Иргэн [66.181.187.121] 2022-01-22 11:47:13

Хүмүүс минь хүнийг мэдэхгүй байж бүү амаа уралдуулан муулаад бай!!!!! Та ч би ч энэ хүнийг мэдэхгүй гэхдээ Сайхан үйлчин бүсгүйг би олон удаа зурагтаар хараад үнэхээр хайрламаар бүсгүй байлаа.!!!!!! Энэ төр ч хүнийг хэлмэгдүүлэхээс буцахгүй байна шүү дээ!!!!Монголчууд бүгд хараад л ядуураад байгаа биздээ!!!!!!!!! яг ядууруу оруулж байгаа нь үнэн шүү!!!!!!

Зочин [192.82.72.83] 2022-01-23 19:41:50

Зурагт бол чам шиг малд зориулж юм гаргаад их удаж байна

bolor [192.82.86.52] 2022-01-22 11:04:03

баай авгай өрөө төл бусдад боломж олго энэ шал худлаа гар

з [202.9.46.149] 2022-01-22 10:48:07

зээлээ төлөөө

Lhgw [202.55.188.101] 2022-01-22 10:38:15

Монголд амьдрах арга алга. Маргаашыг яанаа гсэн бодол толгойноос салдгүй нийгэмд амдарж бна. Ямар дарамттай болж бгааг ойлгох дарга бну.Сайн цаг ирэх болтугай

Зочин [66.181.161.42] 2022-01-22 10:26:47

Одоо яана даа. Монгол хүн бүр дөнгөж төрсөн нялх хүртэл хорин есөн саяын өртэй байдаг....

Зочин [150.129.142.144] 2022-01-22 11:35:51

Зүгээрээ Нямдорж билүү Алтанхуягийн хүүхдүүд төлнө гэсэн санагдаад байна..


50 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
50 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.