Ирэх тавдугаар сараас хурууны хээгээр ажилчдынхаа цагийг бүртгэхийг хориглоно

Aдмин / Хууль

Саяхан завсарласан УИХ-ын намрын чуулганы нэг ололт нь Үндсэн хуульд заасан иргэний мэдэх эрх, хувь хүний нууцыг хуулиар хамгаалах үндсэн эрхийг баталгаажуулж, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталсан явдал байлаа. Ялангуяа, Хүний хувийн мэдээллийн тухай хууль нь иргэн бүрийн өдөр тутмын амьдралд шууд үйлчлэх юм. Уг хуулийг ирэх тавдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэхээр баталсан.

Хууль хэрэгжүүлж эхлэхээс өмнө иргэдийн биеийн давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээг цуглуулсан бүх мэдээллийн санг устгах юм. Энэ үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсгийг Засгийн газраас байгуулна. Уг хуульд зааснаар иргэдийн хурууны хээг зөвхөн сонгуулиар сонгогчийг таних, иргэний үнэмлэх олгох, сунгахад л ашиглах юм. Харин бусад тохиолдолд иргэдийн хурууны хээ ашиглахыг хориглоно. Хууль батлах үед Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж (одоо Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргаар ажиллаж буй) "Иргэдийн хурууны хээг маш олон төрлийн үйлчилгээнд ашигладаг болсон. Тухайлбал, супермаркетууд гишүүнчлэлийн карт олгохдоо олон хүний хурууны хээг цуглуулсан байдаг. Банк бус санхүүгийн байгууллагууд, машин худалдаалдаг байгууллагуудад иргэдийн хурууны хээний сан үүсгэсэн байгаа. Мөн зарим төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд цагийн бүртгэл хийхийн тулд ажилчдынхаа хурууны хээг цуглуулсан байдаг. Үүнийг шалгаж болиулах ажлын хэсгийг Засгийн газраас байгуулан ажиллана" гэсэн юм.

УИХ-ын дарга Г.Занданшатар намрын чуулганыг завсарлуулахдаа "Төрийн байгууллага, хуулийн этгээд нь мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглахдаа мэдээллийн эзний зөвшөөрлийг заавал авдаг, хэрхэн, юунд ашиглах зорилгоо заавал мэдэгддэг байхаас эхлээд мэдээллийг цуглуулах, ашиглах, устгах бүхий л үйл ажиллагааг тодорхой хуульчилсан. Тухайлбал, хүний биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээг иргэний улсын бүртгэл хөтлөх, сонгогчийн бүртгэлийг хянах, цахим төхөөрөмж ашиглан санал хураалтад оролцохоос бусад ямар ч тохиолдолд ашиглахыг хориглолоо" гэв.


Сэтгэгдэл

Зочин [91.169.11.88] 2022-01-26 11:34:54

Card uguhuur hayachaad esvel uur humuusiin umnuus burtguuleed baidag yumaa. Amidral medehgui durakuudiin gargaj baigaa shiidveriig dee. Huruunii heenii medeelliig ter tuhuurumj dotor l hen ch avah bolomjgui code bolgood hadgalchihsan baigaa sh deee. Yamar teriig ni zaraad yavaa bish.

z [202.131.236.92] 2022-02-09 05:49:20

tiim ajilchinaa zasaj awj chadahgui tgeed daruulaad baigaa bol hohino geydaa.

Зочин [103.229.178.26] 2022-01-26 04:25:58

хурууны хээ уншуулахгүй гэхээр, тэгээд байгуулагууд яаж хүмүүсийнхээ ажлын цагийг бүртгэж явах юм бол ?

Зочин [202.21.97.30] 2022-01-25 09:52:39

мэдэхгүй юмдаа урдаас баахан хужаа оруулж ирээд байсан тэдэнийгээ л хуурамч иргэний үнэмлэхтэй болгох нь дээ янз нь...

Зочин [103.229.123.19] 2022-01-25 04:01:53

Иргэний үнэмлэх гэж юм гаргаж ирээд хурууны хээ хүчээр авсан төр засаг гуай одоо өөрийгөө шийтгэ дээ ххэ

зочин [66.181.186.202] 2022-01-24 16:46:11

Номин сүлжээ дэлгүүр хурууны хээ уншуулдгийг хэрхэх вэ? Ажлын цагаа хурууны хээгээр бүртгүүлэх гэж ажилдаа заавал ирдэг байсан, гар бүртгэл хийхэд ажилтан заавал ирдэггүй, утсаар хэлчихдэг, эсвэл бүртгэгч ирснээр бүртгэдэг гээд муу сул тал ихтэй биз дээ? С.Баяр гуайн 7 төгөлдөршил гээд л хурууны хээ бүртгэдэг болсон биз дээ?

Хавар [202.126.89.144] 2022-01-24 15:21:11

Хужааруу ороход хурууны хээ авдаг.....энийг яах юм бол

Заяа [122.201.21.71] 2022-01-24 15:11:28

Хүний нууц, эрхийн талаар мэдрэмжтэй шийдвэр гаргаж байна. Гэхдээ яагаад 5 сараас? Яагаад маргааш өглөөнөөс биш гэж?

T [202.126.89.212] 2022-01-24 08:01:18

Tgd huwiin hewshilvvd ajilchidiinhaa tsagiig yaj bvrtgehiin tsagaar ajildag hvmvvs bga shde 1 hvn bvh hvmvvsiinhaa irsen ywsan tsagiig temdegleed suuj baih yumuu

Зочин [103.229.178.26] 2022-01-25 06:34:28

КАРТААР ГЭХЭЭР НЭГ НЬ БУСДЫНХАА КАРТЫГ ӨГЛӨӨ ЭРТ БАРЬЖ ИРЭЭД УНШУУЛЧИХААД БАЙДАГ ЮМ Л ДАА, ТИЙМ БОЛООД Л ХУРУУ УНШУУЛДАГ БОЛСОН ХЭРЭГ ...

Зочин [202.55.188.110] 2022-01-24 12:46:41

Картаар бүртгэж болно ш дээ. Карт бол боломжийнн гэж бодож байна.

Зочин [202.55.188.83] 2022-01-24 09:33:49

ailchdiin uemlhte blod terige unshuuldg bhdl bolishde

Зочин [66.181.184.114] 2022-01-24 07:18:36

ухарч хөгжиж байгаа улс гэж манайхыг хэлэх байх даа. Ингэснээр төрийн хулгайчууд орлогоо нуух сайхан завшаан гарч байгаа.

Хурууны хээ [103.57.93.228] 2022-01-24 06:04:52

Хурууны хээ уншуулах нь төрийн хулгайчуудад л таалагдаагүй байх арга ч үгүй дээ. Рэгистрийн дугаарыг л харин болиулах хэрэгтэй хамаг юман дээр бараг гудамжинд олон хүний хажууд л чанга асуугаад л сүртэй байдаг шүү

zochin [66.181.161.50] 2022-01-24 06:01:57

nuur taniulah ch gesen zohimjgui

zochin [66.181.161.50] 2022-01-24 06:00:59

zovdoo arail bish

dy [66.181.161.50] 2022-01-24 06:00:28

zov sh dee

Зочин [202.9.40.107] 2022-01-24 04:54:32

Соц систем байсан шиг өглөө бүр нэг хүн үүдэнд суугаад нэрний ард тэмдэглээд л сууж байхым уу тэгээд?

Зочин [64.119.29.144] 2022-01-24 04:37:09

mongold suugaa gadaadiin elchin saidiin yamd viz olgohdoo huruunii hee awdag.edgeeriig bas boliulah uu.

энхзаяа [202.179.7.4] 2022-01-24 03:55:53

хурууны хээ уншуулахаас гадна нүүр таниулж буй төхөөрөмж ашиглаж болох юм уу

Irgen [202.21.101.226] 2022-01-24 03:41:44

Зөв шүү. Хэн дуртай нь хүний хувийн мэдээллийг аваад байсан юм. Олон улсын жишигт угаасаа хориотой байдаг. Бусад улс орнууд тоон гарын үсгээрээ зөвхөн лавлагаа мэдээлэл авах хүсэлт явуулдаг. Үндсэн мэдээлэл нь шуудангаар эсвэл нэг цонхон дээр очиж иргэн биечлэн авдаг. Гэтэл манайд энэ процесс алдагдаад. Онлайнаар хүний нэр дээр зээл авах хувийн мэдээлэлийг нь ашиглаад олон төрлийн гэмт хэрэг гараад байгаа

hm [66.181.177.26] 2022-01-24 02:56:34

Гэмт хэргэ илрүүлхэд ч ашгилах боломгүй болж байгаа юм аа даа. Хулгайчууд аа гэж, хүчтэй байна шүү. Ингэж туйлширж байхаар юм болгонд регистрын дугаар нэхээд байгаа юм болгон дээр тэрнийг нь хэвлээд байгааг болиулахгүй бол тэрүүгээр чинь л иргэдийни хамаг мэдээлэлийг олох боломжтой болчихоод байна. Ургийн овго, эцэг/эхийн нэр болон өөрийн нэр байхад бараг давхцахгүй дээ.

dr [203.98.76.176] 2022-01-24 02:56:33

zuv


23 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
23 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.