Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо МҮБХ-нд хүсэлт гаргажээ
Допингийн шинжилгээнд бүдэрч, барилдах эрхээ хасуулаад буй долоон бөхөд өршөөл үзүүлэхийг Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо хүсчээ.
Тодруулбал, даян аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын арслан Э.Оюунболд, аймгийн арслан Б.Бат-Орших, аймгийн арслан Н.Батсайхан, аймгийн арслан Б.Хадбаатар, аймгийн заан Б.Уртнасан нарыг заал, танхимын болон наадмын барилдаанд барилдуулахыг Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/-ны тэргүүн Ц.Магалжав, дэд тэргүүн О.Балжинням, Цэцдийн зөвлөлийн тэргүүн Ц.Өсөхбаяр болон тэргүүлэгч гишүүдээс хүссэн аж.
Хэнтий аймгийн бөхийн холбооны гаргасан мэдэгдэлд:
Хүсэлт гаргах нь
“Монгол түмний өв соёл, уламжлалын салшгүй нэг болсон Үндэсний бөх олон зуун жил өвлөгдөн бидэнд ирсэн үнэт өв маань билээ. Үндэсний бөхөд 2000 оноос хойш допинг гэдэг хориотой эм бодис, хэрэглэсэн хэрэглээгүй гэдэг зүйл яригдаж явсаар өнөөдрийн үүсээд байгаа нөхцөл байдалд хүрээд байна.
Өнгөрсөн онд буюу 2021 оны наймдугаар сарын 16-17-ны өдрүүдэд зохиогдсон барилдаанд допингийн зөрчил гаргасан бөхчүүдийн хувьд янз бүрийн шалтгаан тухайлбал бэртэл гэмтэл, гэнэн итгэмтгий зан байдлаасаа болж бусдад хууртагдсан зэргийн зэргийн улмаас алдаа гаргасан нь тун харамсалтай байна. Монгол улс олон улсын допингийн эсрэг конвенцид нэгдсэн улс бөгөөд гишүүн олон улс орон, тэдгээрийн спорт холбоод допингийн зөрчил гаргасан ч ёс зүйтэй байсан тамирчдад, мөн онцгой тохиолдлуудад уучлал үзүүлдэг түгээмэл жишиг байдаг юм байна. Иймд МҮБХ-оос өнөөдрийн байдлаар допингийн асуудалд ороод байгаа таван аймгийн (Архангай, Баянхонгор, Ховд, Хэнтий, Увс) долоон бөхөд нэгэн зуунд ганц тохиох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн их наадамд барилдуулахаар нэг удаагийн өршөөл үзүүлэх, заал танхимын барилдаанд оролцуулах эрхийн тал дээр тэргүүлэгчидийн хурлаар хэлэлцэн, нааштай шийдвэр гаргах нь өнөөдрийн цаг үед нийцсэн чухал асуудал болоод байна.
Монгол түмний нэгэн төлөөлөл болох бөх сонирхогчдийн эв нэгдлийг хангах, тэдний хүсэл сонирхол нь эдгээр бөхчүүдийг барилдуулах байгааг харгалзан үзэн та бүхэн Монгол эр хүний алс ирээдүйг харсан уужуу ухаанаар шүүн тунгаан эерүү шийдвэр гаргахыг хүсье. Жич: Хэнтий аймгийн үндэсний бөхийн холбоо нь цаашдаа өөрийн харъяа залуу бөхчүүддээ допингийн сургалт, түүний хор хөнөөлийг ухуулан ойлгуулж, сэргийлж ажиллах болно.
Та бүхнийг хүндэтгэсэн, МҮБХ-ны Хэнтий аймаг дахь үндэсний бөхийн салбар холбоо” гэжээ.
Сэтгэгдэл
зочин [43.242.243.41] 2022-01-26 07:15:03
намсрайжав , батсуурь нар ийм тэнэг зангаараа яаж олны хүндэтгэл хүлээхэвдээ олон түмэн та 2-т дургүй байна шүүдээ ,намсрайжав цагдаа зодож л байсан бяраар 1 дийнэ сэтгэлийн бөхөөр олонг дийлнэ бөхийн барилдаан тасалдууласанд хариуцлага чангахан тооцоочээ ухаантайхан аав бол микрофон аваад уучлал гуйгаад хүүгээ барилдуулахгүй байсан даанч үг үйлдэл нь маш мулгуу юмаа
У [202.9.46.169] 2022-01-25 06:04:08
2020 ОНЫ НААДМЫН ҮЗҮҮР ТҮРҮҮ БӨХИЙН ДОПИНГИЙН ШИНЖИЛЛГЭЭНИЙ СОЛОНГОС ЛАБОРТОРЫН АРХИВЫН МАТЕРИАЛЫГ ИЛ БОЛГОЁ. ВАДА Д ОЧДОГ ЮМ УУ
zochin [66.181.161.17] 2022-01-25 03:58:20
daraa 100 jild hen ni ch baihgui uchir ter l dee 1 udaad boloh l ym. Hund gemt hereg hurtel orshoogddog gesen bizdee
Зочин [103.10.22.111] 2022-01-24 16:41:53
Сайн бөхчүүдийг дийлэхгүй болохоор өршөөл үзүүлэх саналын сургаар үнхэлцэгээ хагартал айж, өмдөө өтгөн шингэнтэй холилдож, зүрх нь зүсэгдэх юм даа хөөрхий зайлуулдаа мөн ч эр сайг бол доо
Зочин [202.126.88.59] 2022-01-24 14:35:24
Бөхийн өргөөнд шунасан шунал гэж айхавтар зэтгэр Баянмөнхөд хэзээч арилахгүйгээр шүгэлчихсэн юм билээ
Өсөхбаяр [202.9.40.55] 2022-01-24 14:28:44
Дэг журам яах гэж байдаг юм сахиулах журамтай байдгах л гэж гаргадаг
Зочин [192.82.68.10] 2022-01-24 12:33:20
Даварцийн, хэнтий гэхээрээ яадгийн, онцгой эрх дархтай байх ёстой юу, энэ хэнтийнхэнээс дандаа үл бүтэх юм гарна аа
Hentii bol chyhal aimag menuu?gebel men dee!!! [148.60.92.227] 2022-01-25 11:12:23
Hentii bol Mongoliin golomt ezen bogd Chingesiin nytag end dabaraad baih yum ygyi ta nariig namdyyhan baihad(tyyh sehbel)hychirheg niigemiig byrdyylmsen yndsen hyn chini terjee!!!yyniig bodoj eh oron gazar sorootoi ter ch byy hel?delhiin taliig ezelsen ylas gyrentei ender deed mandagtai tom gyren ylas baisan yum!tyyheen medej borgooroi!!!Nohoinuud aa!!!
Зочин [64.119.20.127] 2022-01-24 11:27:38
ГҮЙЭ ОДОО ЭНД БАС БАЯНАА АВАРГА ЯМАР ХАМАА БАЙНАА. НӨГӨӨДҮҮЛ НЬ БАТЭРДЭНЭ МАГАЛЖАВ НАР Л УДИРДАЖ БАЙГАА ШҮ ДЭ. ТЭДНИЙ Л ХИЙЖ БАЙГАА АЖИЛ БИЗДЭ. ДАВТАН ХЭРЭГЛЭСЭН ОЮУНБОЛД БОЛ АРАЙ СЭРҮҮДЭНЭЭ
Зочин [64.119.20.127] 2022-01-24 11:23:27
ЗА БОЛИОРООРОЙ БОСОНО ШҮҮ
Содном [203.91.115.49] 2022-01-24 11:21:52
100 жилээрээ өршөөл үзүүлээд Бөхчүүдээ барилдуулмар юмдаа
Бөх [202.126.90.80] 2022-01-24 10:32:33
Допингчин, даваа наймаалагч Оюунболдоо барилдуулах гээ юу? Битгий горьд.
Зочин [59.153.86.85] 2022-01-24 09:47:28
Нэн удаадаа тэгээд дараа харин ямарч найраа байхгүй шүү гэдгээ тойрч суугаад тохирох хэрэгтэй
зочин [64.119.23.24] 2022-01-24 09:20:45
Бөх өрсөлдөөнтэй байвал сонирхогчдод үзэгчдэд л хэрэгтэй. Эвийг хичээж шийдэх нь ардчилалын тулгуур бус уу..
Зочин [202.126.88.59] 2022-01-24 08:10:32
БАЯНМӨНХ ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБООГ ХЭЗЭЭЧ ЭВ ЗҮЙД ОРУУЛАХГҮЙ
Зочин [202.126.88.59] 2022-01-24 08:07:10
ОЮУНБОЛДЫН БИЕ ОРГАНИЗМААС ХЭЗЭЭЧ ШИНЖИЛГЭЭ АВСАН СЭРГЭЭШ ИЛЭРЭХЭЭР НАЙДВАРТАЙ ХИЙГДСЭН.ОДООЯАГААД Ч НЭМЭРГҮЙ ХОХЬ ЧИНЬ
Зочин [202.179.25.133] 2022-01-24 06:30:13
арай дэндэнээ
ХЭНИЙН ҮБ ХОЛБООНД [202.179.24.89] 2022-01-24 04:21:05
МҮБХОЛБООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААГ САЙЖРУУЛАХ ДЭМЖИХ ТУСЛАХ ҮНДЭСНИЙ ӨВ СОЁЛОО ДАРХЛААЖУУЛАХ ШУДРАГА ЁС ЗҮЙТЭЙ БАЙХ ЗЭРЭГ МААШ ОЛОН АСУУДЛУУД БАЙНА ДАА. НЭГ БӨХИЙН ТӨЛӨӨ ИЙМ ИЧМЭЭР БИЧИГ ҮЙЛДЭЭГ СУУЖ БАЙХЫН... ЯМАР ХҮН УДИРДДЫМ БОЛ ДОО. .. ХЭНТИЙН БӨХЧҮҮД ОЮУНБОЛДОО ХҮНДЭЛДЭГ Ч БАЙЖ БОЛНО. ГЭХДЭЭ Л ШУДРАГААР ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ХЭРЭГТЭЙ ШД . ТЭР НЬ ХАМААГҮЙ ЧУХАЛ ШД
Зочин [122.201.19.99] 2022-01-24 04:06:54
Давтан хэрэглэсэн Оюунболд арайл бишээээ