ДЭМБ: Омикрон хувилбар нь Европын цар тахлын төгсгөл байж магадгүй

Aдмин / Гадаад мэдээ

ПАРИС. /AFP/. Коронавирусний омикрон хувилбар Европ дахь цар тахлын төгсгөл байж магадгүй гэж үзэж байгаагаа Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгч мэдэгджээ. Гэвч тэрбээр энэхүү цар тахлыг орон нутгийн шинж чанартай халдварт өвчин гэж үзэх цаг биш гэж хэлсэн байна.

Тодруулбал, ДЭМБ-ын Европын бүсийг хариуцсан төлөөлөгчийн газрын захирал Ханс Клюге ням гаригт хэвлэлд өгсөн ярилцлагадаа, энэ оны 3 дугаар сар гэхэд Европын хүн амын 60 хувь нь омикрон халдвараар өвчилж болзошгүй бөгөөд энэ нь тус бүс нутгийн цар тахлын төгсгөл байж болох юм гэв.

Түүний хэлснээр Европын бүсийг бүхэлд нь хамраад буй омикрон хувилбарын цар тахал намжих үед иргэд вакцинд хамрагдсан эсвэл халдвар авснаар дархлаатай болсон зэрэг шалтгааны улмаас хэдэн долоо хоног цаашлаад хэдэн сарын дараа олон нийтэд дархлаа тогтох ажээ.


Сэтгэгдэл

gg [66.181.182.113] 2022-01-25 10:10:09

Оноос өмнө л ОХУ-ын эмч , судлаачдын гаргасан таамаг дүнэлтийг ДЭМБ давтсан байна шүү дээ,,,

Зочин [202.126.90.154] 2022-01-26 01:57:36

tegeed demb dee heleech kk. humuus soliotoi bolchihoj. dan complain


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.