ЭМЯ: Шинээр Коронавирусийн 1978 тохиолдол бүртгэгдэж, дөрвөн ХҮН НАС БАРЛАА

Aдмин / Эрүүл мэнд

Сүүлийн хоногт улсын хэмжээнд 1,978 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн халдварын тохиолдол 431,655 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 1,232 нь Улаанбаатар хотод,
  • 746 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд нэг эмэгтэй, гурван эрэгтэй иргэн халдварын улмаас нас баржээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 11,341 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 55,358 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн - 3,757
  • Хүндэвтэр – 6,571
  • Хүнд – 936
  • Маш хүнд - 77 хүн байна.


Сэтгэгдэл

Иргэн [103.212.117.15] 2022-01-25 07:57:30

Сэтгүүлч нэртэй шантаачдын чадвар нь л энэ шүүдээ, ямар гарчиг дор юу бичиж байгаагаа ч мэдэхгүй амьсгаанууд, тв9ийн хар энёрги билгээ гэж нэг мэдэмхий амьтан байна, ийм амьтадыг хөөргөөю бүр алчих юм

123 [66.181.169.66] 2022-01-25 04:44:36

юу ч гэж ойлгох юм бэ дээ андуурсан уу

Зочин [85.249.162.247] 2022-01-25 04:36:17

Аль нь зов юм бэ мал минээ соштуу бичсэн юмуу, хариуцлага энэ улсад унэхээр алга болжээ

Иргэн [103.212.117.15] 2022-01-25 04:32:52

3282 , 1978 мэдээ бичсэн хүн эрүүл үү, согтуу юу

зочин [183.81.170.98] 2022-01-25 04:31:33

3282 гэсэн мөртлөө 1978 гэсэн байх аль нь вээээ


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.