Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзлаа.
Монголын төрт ёсны үнэт өв, уламжлал болсон үндэсний бөхөө дээдэлж, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх, үзэгч түмнээ хүндэлж байхын тулд үл ойлголцлоо нэг мөр эцэслэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааруулав. Ялангуяа удахгүй болох Сар шинийн баярын болон цаашид зохион байгуулах бөхийн барилдаан ямар нэг маргаангүй байх ёстойг санууллаа.
Мөн Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөд үндэсний бөхийн маргаантай асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгах, ард түмнээ үл хүндэтгэдэг, ёс суртахуунгүй бөхчүүдийн цолыг хураах хүртэл арга хэмжээ авдаг болгох нь зөв гэж үздэгээ хэллээ.
Бөхчүүд өндөр ёс зүйтэй, ухамсартай байж, төр, ард түмэн, өв соёлоо эн тэргүүнд тавьж байхыг үргэлж сануулж, зөвлөж, тусалж байхыг санууллаа.
Монголын үндэсний бөхийн холбооны удирдлагууд үндэсний бөхийн асуудалд анхаарал хандуулж буйд нь Монгол Улсын Ерөнхийлөгчид талархал илэрхийллээ. Үндэсний бөх бол соёл уламжлал, үнэт зүйл бөгөөд төр, ард түмний өгсөн цол, хүндлэлийг даахгүй бол цолыг нь хураадаг болох шаардлагатайг дэмжиж байгаагаа хэлэв.
Мөн холбогдох байгууллагуудтай хамтран ёс зүйн хариуцлага, сэргээш зэрэгтэй холбоотой зохицуулалтыг журамд нарийвчлан тусгаж Засгийн газраар батлуулах, улмаар хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллаж байгаагаа танилцууллаа.
Сэтгэгдэл
Зочин [122.201.22.101] 2022-01-26 04:28:27
Батсуурь гэх араатны цолыг хурааж барилдах эрхийг хас.
Зочин [202.9.41.30] 2022-01-26 04:16:18
Өмнөх бүх маргаанаа орхиод асуудалтай бөхчүүдээ уучлаад цоо шинээр эхлээд үзвэл яасан юм бэ. Харин цаашид эм хэрэглэх , ёс зүйгүй байдал гаргасан бөхийн цолыг хураах, барилдах эрхийг хасах арга хэмжээг шударгаар хэрэгжүүлээд явъя.....
Болд [103.229.122.28] 2022-01-26 02:24:08
Бөхийг төрөөс салга! энэ их шагнал өгдөгийг боль! Улс ард түмэнд огт хэрэггүй зүйл
иргэн [202.21.108.200] 2022-01-26 02:09:00
баяр наадмын тухай хуулийн 14.1.3-д "Баяр наадамд оролцох эрхийг 2 жилд хүртэл хугацаагаар хасах" гэж заасны дагуу Батсуурь аварга, Пүрэвдагва арслан барилдах эрхтэй болжээ байна. Иймээс тэд цагаан сарын барилдаанд барилдах эрхтэй. Өөр маргаан байхгүй. Бид бөхөө хайрладаг шүү.
хророл [122.201.22.101] 2022-01-26 04:27:31
Барилдах эрхийг нь адилхан 2 жилээр хас.
тогтох [202.21.100.210] 2022-01-26 00:11:06
Хэрүүлээ багасгахын тулд шинэ журам гаргаад түүгээ тэр өдрөөс нь мөрдөх хэрэгтэй дээ өмнөхийг нь мартвал яасын санах л юм бол бөөн барьцаа хэрүүл өөр дэвшил үгүй харагдана.
Зочин [202.126.88.220] 2022-01-25 14:27:23
Шулуухан хэлэхэд шуналаас л бүх булай эхтэй .үндсэн эх гэвэл Баянмөнхийн шунал хорсол
Зочин [66.181.161.21] 2022-01-25 11:49:21
Batsuuriin tsoliig huraaval taarna malgaigaa shidne ter odoo hen be
Зочин [67.11.180.5] 2022-01-25 21:51:55
Yag zub amerik hulbumbugt tsamtsaa tailj shidsen nuhriig bag ni margaash ni shuud hasaj bna.
Зочин [103.242.47.54] 2022-01-25 11:46:48
tsol nuhuj olgodog buruu pop oo
tigjil [202.126.90.110] 2022-01-25 11:26:57
uuruu neeh er hun shig bish baij
Зочин [192.82.70.102] 2022-01-25 10:33:02
Ёс зүйгүй бөкчүүд олон болсон шүү
Шилээ [66.181.161.6] 2022-01-25 10:23:24
Одоо тэг цэгээс үйл ажиллагаагаа эхэлбэл зохино. Өмнөх бүх зүйлсийг уучлах гэхүү, хүчингүй гэхүү, хаявал таарна. Өөрөөр хэлбэл, нэг удаа уучлаад явах хэрэгтэй. Цаашид дүрмээ жигд сайн биелүүлээд явбал хэн хэндээ өлзийтэй.