Ерөнхий сайд асан Р.Амаржаргал: Одоогийн АН бол МАН-ын хувьд ёстой “Мөрөөдлийн” сөрөг хүчин шүү

Aдмин / Улстөр

Монгол Улсын Ерөнхий сайд асан Ринчиннямын Амаржаргалтай ярилцлаа.


-Сар шинийн босгон дээр таньтай ярилцаж байна. Улиран одож буй үхэр жил таны хувьд болон монголчуудын хувьд ямар жил болж өнгөрөв. Цар тахлын нөлөөллөөс болж гурван жил монголчууд бид цагаан сарын баяраа өргөн дэлгэр тэмдэглэж чадахгүй байна шүү дээ?

-Цар тахлаас дээр дооргүй нилээд их юмыг ухаарах байх гэж бодож байлаа. Хэлж ирээгүй, давагдашгүй хүчин зүйлс маягтай ирсэн ковидоос тодорхой боломж олж харах болов уу гэж горьдож сууна. Тухайлбал, амьд үлдэж буй нь яаж ийгээд л цагаан сар угтана, инээд ханиадтай золгоно. Харин үлдэгсэд бид эрүүл саруул байх, амьд явах, хөл хориогүй, эрх чөлөөтөй байх зэргийн бодит үнэ цэнийг мэдэрч чухам миний хувьд хамгаас үнэ цэнэт зүйл юу билээ гэдгээ нилээн сайн тунгаан бодно байх гэж найдаж ирлээ. Харамсалтай нь эрүүл мэндээ бусдад даатгаж “бүх нийтийн үйл хэрэг” мэтээр ойлгож ирсэн сэтгэлгээ арилаагүй л бололтой. Нөгөөтэйгүүр би бас “өчүүхэн амьтан” биш юм байна. Миний хариуцлагагүйгээс болоод бүхэл бүтэн хот хөл хорионд орчихдог юм байна шүү гэсэн өөрийгөө үнэлэх, хариуцлагаа ухаарах ёстой байлаа. Хот суурин газар амьдрах соёл гэдэг чинь бас өөр юм байна шүү, өөрийн мөнгө хөрөнгө, хамгийн үнэт зүйл болох цагаа хэнд юунд зориулах ёстой зэргээ эргэн харж, товчхондоо өдий хүртэл явж ирсэн амьдралын утга учир, хэлбэрээ эргэн харж, дахин дахин шинэчлэн эрэмблэх боломж бидэнд байлаа. Одоо ч боломж байна.

-Таны хэлдгээр үнэхээр бид өчүүхэн амьтан биш юм аа. Энэ гайтай вирусыг авчихлаа гэхэд наандаж ойр дотны хүмүүстээ тараачих юм...

-Вирус гэдэг бол нүдэнд үл үзэгдэх бичил организм.

Тийм жижиг атлаа дэлхий даяар тархаж, хүн төрөлхтөнийг чичрүүлж байна. Иймэрхүү гамшгийг хүн бүр өөртөө маш хариуцлагатай байж л хамтдаа даван туулдаг. Вирус авсан л бол өөрийгөө тусгаарлах, бусдадаа халдаахгүй байх бүх боломжийг хэрэгжүүлэхэд УИХ-ын тогтоол уул нь хэрэггүй л дээ. Жишээ нь, 3000 халдварын тохиолдол сүүлийн 24 цагт бүртгэгджээ. Цөмөөрөө нэг зүйлийг сайн ойлгох хэрэгтэй байна. Надаас бусад хүн бүр халдваргүй болтол би аюулгүй байж чадахгүй. Би халдваргүй болтол хэн ч аюулгүй байж чадахгүй гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй. Гэхдээ зовлон жаргалаар солигдох цаг удахгүй биз ээ.

-Одоо ч энэ өвчинтэйгөө дасан зохицож байх шиг. Хоёулаа шуудхан улс төрийн яриандаа оръё. Саяхан Үндсэн хуулиндаа нэмэлт, өөрчлөлт хийлээ. Засгийн газрын эрх мэдэл өмнө байгаагүйгээр нэмэгдлээ. Эрх баригч нам төрийн эрхийг бүхэлдээ атгаж, төрийн бодлого үйл ажиллагааг явуулж байна. Өнгөрсөн хугацаанд явуулж ирсэн эрх баригч намын болон Засгийн газрын бодлого үйл ажиллагаанд та ямар дүн тавих вэ?

-Цаг цагаараа байх биш. Шаардлагатай бол Үндсэн хуулиа өөрчлөх л хэрэгтэй. Харин ингэхдээ одоо байгаа Үндсэн хуулийнхаа потенциалыг бүрэн дүүрэн ашигласан уу гэж асууж, ул суурьтай шинжлэх ёстой юм. Миний болгоомжилдог зүйл бол үндсэн хуулийнхаа үг үсэг, утга агуулгыг бүрэн гүйцэд ойлгоогүй атлаа биеийн амрыг бодож, тухайн хүний тархины хэмжээ, субьектив хүсэл бодолд хөтлөгдсөн “нэмэлт, өөрчлөлт” цуваад байх вий дээ. Үүнээс их болгоомжилдог. Миний ойлгож байгаагаар сүүлд оруулсан нэмэлтээр Засгийн газрын гэхээсээ Ерөнхий сайдын эрх мэдэл нэмэгдсэн. Тэр их эрх мэдлийг зөв буюу нийт нийгмийн төлөө ашиглах хэмжээний хүмүүжил ёс суртахуунтай. Хулгайч зангүй, ашигч завшаан ч биш, эх оронч дүр эсгэсэн биш, ноён нуруутай хүнд монголчууд бид шилжүүлэн өгч чадсан уу гэсэн асуулт нээлттэй. Одоогийн Ерөнхий сайд, эрх баригч нам үйл хэргээрээ эрх мэдлийг хууль, ном ёсоор нь ашиглаж байгаа гэдгээ өдөр тутам нотлох ёстой юм л даа. Засгийн газрын гишүүд дотор нүдэнд тус ч, гайгүй чармайн зүтгэж байгаа хэдэн сайд байгаа. Харин нэрийг нь онцлох илүүц биз дээ.

-Засгийн газрын давхар дээлийн асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ. Давхар дээл гэж харахгүйгээр улс төрийн нөлөөлөл гэдэг утгаар нь та дэмжих үү. Зарим хүмүүс УИХ-ын гишүүн л сайд байх учиртай. Яагаад гэвэл ард түмэн УИХ-ын гишүүдийг сонгосон. Давхар дээлгүй сайд нарыг хэн ч сонгоогүй. Тиймээс тэд бидний өмнөөс төрийн бодлогыг тодорхойлж чадахгүй гэдэг зүйлийг хэлээд байгаа. Та үүнтэй санал нийлж байна уу?

-Давхар дээлийн асуудал 25 жил яригдаж байна уу даа. Сонирхуулахад, Паркенсоны хууль гэж нэг юм байдаг. Аливаа хүнд суртлын байгууллага тодорхой хугацааны дараа өөрийн үүсгэн байгуулсан зорилгыг мартаад өөрийн эрх ашигтай болдог гэсэн утгатай. Жишээ нь, Үндсэн хуулийн Цэц, АТГ-ыг анх ямар зорилготой байгуулж байлаа. Одоо эдгээр байгууллага юу хийж байгааг харахаар паркинсоны хууль өөрийн эрхгүй санагдаад байдаг юм. Би үүнийг яагаад дурьдаад байна вэ гэхээр нэгэнт л сонгодог парламентын тогтолцоогоо бэхжүүлье гэж байгаа бол ард түмнээсээ мандат авсан хүн л засгийн газрын гишүүн байх ёстой. Харин чухам яаж хэрэгжүүлэх зэрэг нь техникийн асуудал. Манай улсын хөгжлийн өнөөгийн шат, тулгамдаад буй асуудлууд, боловсон хүчний нөөц бололцоо, нэгэнт бүрэлдсэн, цаашид яах нь тодорхойгүй улс төрийн намуудын байж байгаа байдал, тэднийг буй болгосон улс төрийн соёл, сонгуулийн тогтолцоо, фэйк мэдээгээр иргэдийн тархийг угааж буй нийгмийн сүлжээ, телевиз, сонин, сайтууд, иргэдийн амьжиргааны түвшин зэрэг олон хүчин зүйлсийг тооцох ёстой юм. Энд хичнээн ч хүчин зүйл дурьдав даа. Гэтэл хэлээгүй орхисон олон хүчин зүйл байгаа шүү дээ. Энэ бүгдийг уялдуулан бодоод сайн ч муу ч сонгогчоосоо мандатаа авсан хэд нь Засгийн газрын гишүүн байж, хариуцлагаа үүрч байх ёстой гэж би мунхаглан бодож суудаг аа.

-Энэ Засгийн газрын тэргүүн залуу хүн. Залуучуудаа дэмжиж улс хөгжинө л гэдэг. Зарим улстөрчид туршлагатай нуруутай, улстөрч хүн л Засгийн тэргүүн болж, бодлого тодорхойлох ёстой гэдэг. Залуу хүний алдаа, оноог та хэрхэн дэнслэх вэ?

-Залуус гарч ирэлгүй яахав. Би бүх насаараа л оюутан залуустай ажиллаж байна. Дэмжилгүй яахав. Би залуу хүн гээд толгойг нь илээд байдаггүй харин ч их хатуу, зарчимч шаардлага тавьж, хал нь гадна хайр нь дотроо гэдгээр хандах ёстой гэж үздэг. Миний дарга халамжлан хүмүүжүүлэгч нар мөн ч хатуу хахир, туйлын зарчим ч хүмүүс байсан. Ерөнхий сайдад нэг зүйлийг л сануулмаар байна. Монгол Улсын Засгийн газар гэж байдаг юм шүү. Чи бол Монгол Улсын засгийн газрын тэргүүн. МАН-ын Засгийн газрын Ерөнхий сайд гэж байхгүй. Энийг байнга санаж байхад цаашид дажгүй байх аа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн дэвшүүлж байгаа шинэ сэргэлтийн бодлогыг та хэр оновчтой зөв бодлого гэж харж байгаа вэ. Ковидын дараах эдийн засгийн сэргэлтэд энэ бодлого чухал нөлөө үзүүлж, эдийн засаг сэргэж чадах уу?

-Ерөнхий сайд хүн бусдаас илүү мэдээлэлтэй байдаг. Түүнийг ангилан эрэмбэлж, уялдаа холбоо, алсын үр дагавар зэрэг олон талаас нь богино хугацаанд шүүн тунгаах, түүндээ тулгуурлан болзошгүй өрнөл, хандлагуудыг олж харж, шийдэл санал болгох учиртай. Энэ үүднээс зургаан чиглэл санал болгосон байх гэж таамаглаж байна. Харин “шинэ сэргэлт” гэх мэтийн элдэв шошго хаягаар хөөцөлдөөд байх нь цаг л үрж байгаа хэрэг байх.

-Саяхан Засгийн газрын бүтэц нэмэгдлээ. Энэ шинэ яамдууд хэрэгтэй юу. Зүгээр орон тоо нэмэгдэж, төсвийн хөрөнгө хий дэмий зүйл рүү урсаад байх юм биш үү. Шинэ яам, сайд нартай холбоотойгоор байр сууриа илэрхийлэхгүй юү?

-Маш энгийн зарчим шүү дээ. Нэгд, зорилго байх. Дараа нь түүнийг хангах бүтцийг буй болгох. Улмаар тэр бүтцийг амилуулан зорилгод хүргэх чадалтай боловсон хүчнийг томилох. Хэрвээ Ерөнхий сайд шаардлагатай гэж үзсэн бол тийм л байгаа байх. Хөгжлийн яам байгуулах нь зөв, харин тэргүүн шадар сайдын хэмжээнд зангидах ёстой байх гэж дотроо бодож сууна.

-Цар тахал гэдэг нэрийн дор олон бизнес нурж, дампуурч байна. Энэ цаг үед үндэсний үйлдвэрлэл, дотоодын үйлдвэрлэл, аж ахуйн нэгжүүдээ дэмжих байтал тэдний үйл ажиллагааг хорьсон боосон зүйл нийгэмд их байна. Жижиг дунд үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчдийг төр ер нь хэрхэн дэмжиж, яаж хөгжүүлэх ёстой юм бэ?

-Цар тахал гараад гурван жил өнгөрч байна. Энэ хугацаанд чухам юу болов, хэн юу хийв, ямар эерэг сөрөг үр дагавар байв, ямар бодлого, ямар эдийн засгийн болон захиргааны механизм үр дүнгээ өгөв. Ямар нь болсонгүй зэргийг маш нарийн дүгнэж цэгнэх боломжтой. Бидний нэг том дутагдал байна. Цар тахал мэтийн иймэрхүү том процесст тасралтгүй мониторинг хийж сургамж, дүгнэлт хийж, дараа дараагийн үйл ажиллагаандаа шаардлагатай засвар, өөрчлөлтийг огт хийхгүй байна. Жишээ нь, тодорхойгүй, шийдвэр гаргахад мэдээлэл хангалтгүй, мөн дээр нь цаг хугацааны цейтнотод байгаа нөхцөлд “байлдааны талбараа орхиод зугтах уу” эсвэл иргэд бизнестээ итгэл үзүүлэн, хамтран асуудлыг шийддэг механизм хайх уу. "Ковид-19"-ийн дараа 29, 39 гээд л төрөл бүрийн “хар хун” тасрахгүй. Шинэ давагдашгүй хүчин зүйл үүссэн нөхцөлд төрийн машин яаж ажиллах ёстой талаар маш нарийн судалгаа, дүгнэлт, зөвлөмжүүд бэлэн болсон байх ёстой. Тэдгээрийг улирал тутам эргэн харж, байгаа тодотгож байх хэрэгтэй.

-Энэ удаагийн парламентийг сөрөг хүчингүй парламент боллоо гээд байгаа. Үүнтэй санал нийлж байна уу. Хүч гэдэг бол нэгдэл гэж ярьдаг. Тэр утгаараа танай нам нэгдмэл шинжгүй, хуваагдмал байгаа учраас ямар ч хүчгүй байна уу даа гэж ойлгоод байгаа. Одоо АН дотоод асуудлаа шийдэх цаг болоогүй юу?

-Ардчилсан нам асуудлаа шийдэх ёстой. Эв нэгдэл чухал гэдгийг бүгд мэдэж л байгаа. Бүгд л мэдэж ярьж хэлээд байгаа хэрнээ ийм эмгэнэлт байдалд орлоо. Гэм буруутныг энэ тэр гээд л чичлэх байх. Нам дотор үе солигдож байгаа энэ том өөрчлөлт шинэтгэлийн процесс дунд “үнэгүй туулайчлах” санаатай завшаанчид бас байгаа шүү дээ. Тэд өөрсдийн амин хувийн эрх ашгийг л удирдлага болгоно. Ингэхдээ би хүртэл итгэчихмээр популизмыг тэд хийж байна. Товчхондоо хувь хүмүүсийн амбицаа дарж чадахгүй шунал, хэнээрхэл зэрэг субьектив хүчин зүйлс үйлчилж байна. Дээр нь гадаад нөлөө, нөлөөлөл, асуудлыг иймэрхүү байдалтай байлгаад байх бодит сонирхол ч хэн нэгэнд байгаа. Обьектив, субьектив хүчин зүйлс бодитой ч асуудлыг өөр бусдад нялзаагаад суугаад байх нь маш буруу. АН асуудлаа өөрөө л шийдэх ёстой. Өөрсдөө шийдэж байж л олны итгэл олно. Өөрсдөө шийдэж байж л бусдад хэлэх үгтэй болно. Ингэхдээ Дээд шүүх гэх мэт хэн нэгнээс зөвшөөрөл аваад байх ёсгүй. Хоёрт, намаа зоригтой цэвэрлэх. Гуравдугаарт, төрийн, эдийн засгийн, нийгмййн хүрээнд шинэ үзэл санаа, зорилт зорилго дэвшүүлэх ёстой.

-Саяхан ардчилсан нам их хурлаа хийж, намын даргаа батламжилж, тодорхой асуудлуудыг шийдвэрлэн шүүхэд баримтаа өгсөн. Шүүх хүлээж авсан ч АН-ын даргаар О.Цогтгэрэл гэдэг хүнийг бүртгэхээс татгалзаад байгаа. Хурлыг нь хүчин төгөлдөр гэж үзсэн атлаа тэрхүү хурлаас гарсан хүчин төгөлдөр шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа шүүхийн тогтоолыг та юу гэж харж байна. Энд эсвэл өөр зүйл, ойлголт байна уу?

-Нэг л зүйлийг хэлье. Одоогийн Ардчилсан нам бол МАН-ын хувьд ёстой “мөрөөдлийн” сөрөг хүчин шүү. Тэгээд гурван цэг тавьчих.

-Э.Бат-Үүл гуайг хүүтэйгээ хамт тендэр авсан гэж шүүх шийдвэрээ гаргаж, хорьсон. Та энэ асуудалд ямар байр суурьтай байна?

-Э.Бат-Үүл маань шударга шүүхээр л шүүлгэнэ гэж ярьж байсаар л явлаа. Шударга шүүхээр орсон гэдэгт би туйлын эргэлзэж байгаа. Шүүхийн шийдвэр ямар байлаа ч ягштал мөрдөх ёстой гэдэг зарчмын төлөө Э.Бат-Үүл хатуу зогсож байдаг юм шүү гэдгийг энд сануулахад илүүдэхгүй байх.

-Ер нь танай намын угшилтай төрийн өндөр албан тушаал хашиж байсан улстөрчдийг ээлж дараалан хэрэгт холбогдуулан шалгах юм. МАН-аас хэрэгт холбогдон шалгагдсан хүмүүс тэгсхийж байгаад л суллагдлаа гэх. Үүнээс харахад нөгөө яриад байдаг шударга бусын хонгил гэдэг чинь үнэхээр байгаа ч юм бил үү гэж бодох. Таны байр суурийг сонсъё?

-Саяхан нэг хүнтэй ярьж суухад нэг асуудал хөндөгдсөн юм. Төрийн албан хаагч нар хэний төлөө зүтгээд байна аа гэсэн асуулт. Төрийн төлөө зүтгэ гээд байгаа боловч амьдрал дээр мэдлэг боловсрол дутмаг, төрийн өндөр алба хаах ёс суртахууны эрхгүй, төсвийн мөнгийг төрөл бүрийн аргаар завших, хулгайлах, гарын үсгээ худалдах, улс төрийн зорилгоор бусдыг ялгаварлан гадуурхдаг, популизм пиар нь төрийн алба залгуулдаг хэрэгсэл болсон гээд товчхондоо төрийг бузарлаж байгаа хүмүүсийн төлөө, тэдний легитм байдлыг хангахын төлөө зүтгээд байгаа юм биш үү гэсэн асуудал босч ирсэн юм. Энэ бол АН, МАН-ыг тойрохгүй, дайрах асуудал шүү. Аль нэг нь дангаараа шийдэл олох нь юу л бол.

-Цагаан сарын бэлтгэл хэр базааж байна. Цар тахал гээд сүйдтэй тэмдэглэхгүй шиг байна даа...

-Ойр зуурхан юмаа базаасан. Цар тахал гэдэг аюултай юм. Хүний сэтгэл, мөн чанар, бие даасан хариуцлагатай байдлыг өдөр бүр л шаардаж байна. Бидэнд цар тахлын нөлөөллөөс сурах зүйл их байна. Ядаж л бие даасан байдлаа улам тодоор ойлгох хэрэгтэй. Улс бие даасан байдлаа ойлгох аваас урдаас ч юм уу, хойноос дутагдлаа аваад байх шаардлагагүй. Бид өөрсдөө л хөдөлмөрлөх учиртай. Тэгж байж л хүн хөгжинө, дагаад улс хөгжинө. Сэтэрхий зүүг ч гаднаас авчихъя гэсэн хандлага сэтгэлгээтэй байх ёсгүй юм. Ширхэг хадаасаа ч өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [183.177.99.230] 2022-01-30 08:27:28

Одоогоос 32 жилийн өмнө Анх Монгол нутагт Ардчилал буюу Америк маягийн Ардчилал Капиталист системийг Монгол нутагт нутагшуулахад гар би оролцсон Долларын эзэдийн боол Элбэгдорж Бат үүл Батбаяр Ганболд Дорлигжав Амаржаргал Гончигдорж нарын этгээдүүд өнөөдөр Монголыг Африкжуулах ажиллагаа амжиллтай болгосон улс Монголын ард түмэн бас л Манжийн дарлалын үе шиг л байна

Зочин [103.57.95.206] 2022-01-28 16:39:18

За энэ Ардчилсан нийгмээ харчих 30 жил дампуурлаа Нэг их мэдэмхийрсэн хүмүүс Юу хийсэн юм Хувь хувьдаа баяжсан хүмүүс Энэ нөхөр тэдний нэг Ард түмнийг хогийн ыэг дэар гаргасан ардчилал Монгот хүнийг амьдрах аргагүй болгосон шүү та нарын ардчилалАрд түмэн одоо яаж зовж ядарч бна Хүнийг үнэ цэнэгүй болгож хорт хавдраар үхээд дууслаа Өвчиндөө баригдаж өрөнд идэгдэж Архидаж Авилгал цэцэглэж ядуурч ажилгүй дэлд нэрвэгдсэн Монготчууд

Иргэн [150.129.143.245] 2022-01-28 07:44:32

Р.Амаржаргалаа ИЧИЖ амьдар. Чам шиг хорон санаат БАХ мэлхий С.Эрдэний ул долоогч болж, гарын дохиогоор гинжлэгдэж өөрийн толгойгүй новшрохоо больж үздээ...

MGL [70.108.26.69] 2022-01-27 20:49:17

Amarjargal uul ni gaigvi hvnelde erunhi said bhda idej uuj shalaigvi AN-d bol heregteil hvn daanch urd zvgiin hvn

Амаржаргал [64.119.23.67] 2022-01-27 14:54:40

толгойгүй комунист

Бөөрөнхий [192.82.68.94] 2022-01-27 09:38:43

Амаржаргал хэрэггүй амьтан даа. Бөв бөөрөнхий. Олгой

Зочин [64.119.18.131] 2022-01-27 11:52:24

Үнэн дээ бөөрөнхий бөөбө

Зочин [124.158.67.89] 2022-01-27 09:04:10

энэ их бөөрөнхий ашиг хонжоо хайсан хүн. авгай нь ХХБ-д ажиллаж Эрдэнэтийн 49 хувийг хусахад оролцоод л...

Zochin [203.91.115.54] 2022-01-29 18:18:59

Awgai Sanhuugiin zohitsuulah horoo shudee XXB bol hudlaa PR

эмч [202.9.40.255] 2022-01-27 08:59:00

арчаагүй хэдэн луйварчид энэ АН малууд.

Зочин [202.126.92.99] 2022-01-27 06:58:29

Энэ хүн бол ЭМ СИ ЭС компаний тэжээвэр гөлөг шүү

Зочин [202.126.88.173] 2022-01-27 06:53:42

ЁСТОЙ УЛАЙХГҮЙ ГУЦАЖ БАЙХ ЧИНЬ ХӨӨРХИЙ!! ЭНЭ МАЯГААРАА БАЙВАЛ А НАР ИРЭХ СОНГУУЛЬД Ч 100 % МАН-д ЯЯЛАГДАНА!!!

Зочин [66.181.160.46] 2022-01-27 05:31:21

АНамд ийм л үзэл бодолтой,боловсролтой,зарчимч,шудрага ёс суртахуунтай хэт туйлширдаггүй хүн хэрэгтэй дээ.

Зочин [192.82.68.89] 2022-01-27 05:03:10

Одоо ардчилсан нам гэж байхгүй ээ. Хулгайч нарын бүлэглэл байгаа.

dorjnym [66.181.161.97] 2022-01-27 04:53:18

tsagtaa nisdeg tereg zaidagnaj darhanii zamiig huleen avch baisan har gaigaar chin unuudur ene zamd uchnuun ami ugui bolj tumen amitan amidral suirch bn yu unen ene unen !

Зочин [203.91.115.54] 2022-01-29 18:09:19

Ter chin humuusin zuw ywaagui l uiliin ur shdee

Зочин [64.119.30.131] 2022-01-27 02:40:44

Ерөнхий дөө сул атлаа худал идэвх үзүүлсэн сайдууд байнаа. Төрийн бодлогыг зангидаж боловсруулах ёстой сайд зарлагчийн үүрэг гүйцэтгээд байнга ТВ, Fais-р дүрсээ харуулж өөрийгөө рекламдаж байх бид түүнийг нь сайн ажиллаж байна гэж хараад л

Зориг [202.131.234.82] 2022-01-27 02:12:45

Өөрсдийгөө тэнгэрийн амьтад гэж бодоод ирэхээр л ангалын гүн рүү улам унах юм даа

Зочин [43.242.242.59] 2022-01-27 02:04:46

ЭД ЯРЬЖ ШҮҮМЖЛЭХДЭЭ САЙН. ӨӨРСДӨӨ ОЛОН УДАА ТӨР, ЗАСГИЙН ЭРХ БАРИХДАА ЭДИЙН ЗАСГИЙГ СҮЙРҮҮЛЖ ӨӨРСДӨӨ БАЯЖСАН. ЭНЭ ШУДАРГА ЯВДАЛ УУ. БУСДААС БУРУУГ ХАЙДАГ ЗУРШИЛТАЙ. ТИЙМ БАЙХАД ЯАЖ МУУ МУУХАЙ ЗҮЙЛЭЭСЭЭ САЛЖ ЧАДАХ ЮМ БЭ.

Зочин [202.9.47.82] 2022-01-27 12:13:44

Үнэн. Сөрөг хүчний МАН-аас дээрдэх юм байхгүй.

Зочин [103.14.36.250] 2022-01-27 03:09:23

shaa ld aa, buh yumnii teeg sadaa bol MAN ba shine huuchin kommunistuud l baigaa, tedniig ustgaj baij l uragshilna

irgen [122.201.22.152] 2022-01-27 01:56:58

Hun bur l uhaantai tsarailj yarij chaddag. Yarisaar 30 jiliig ardaa udjee. Heterhii mergen jaraahainuud bagasaj, yarisnaa bodit baidald hiideg humuus olon boloh boltugai.

Зочин [103.57.93.203] 2022-01-27 02:14:43

Eruuluur bolog ee.

zaaazzz [64.119.27.247] 2022-01-27 01:33:23

тэгээд хийж байхгүй яасан юм

ссс [103.26.194.190] 2022-01-27 02:01:07

харин тийн эхнэр нь ХХБнд байдаг гэмгүй царайтай их юм идсэн хүн байх энэ


25 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
25 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.