2021 онд Хорт хавдраар 4411 хүн нас баржээ

Aдмин / Эрүүл мэнд

Хавдартай тэмцэх дэлхийн өдрийг угтан Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоо, Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-тэй хамтран “Хавдаргүй ирээдүй” санал солилцох уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа. Манай улсад хорт хавдрын өвчлөл сүүлийн жилүүдэд хурдацтай нэмэгдэж, тэр хэрээр нас баралт өссөөр байгааг тус уулзалтын үеэр онцлон хөндсөн юм. Тодруулбал, 2021 онд хорт хавдрын 5981 тохиолдол бүртгэгдэж, 4411 хүн уг өвчний улмаас нас баржээ. Энэ нь нийт оношлогдсон иргэдийн 74 хувь нь хожуу шатандаа өвчин нь илэрч, улмаар нас барж байна гэсэн үг юм. Хорт хавдрын нас баралтаар манай улс дэлхийд нэгдүгээрт, үүний дотор элэг, ходоодны шалтгаант хавдрууд мөн тэргүүлж байна. Тэгвэл улаан хоолойн хорт хавдрын нас баралтаар мөн эхнээсээ гуравдугаарт эрэмбэлэгджээ.

ӨВЧТӨНҮҮДИЙН 86 ХУВЬ НЬ 45 БА ТҮҮНЭЭС ДЭЭШ НАСНЫХАН БАЙНА

Хавдраар өвчлөгсдийн нас жил ирэх тусам залуужиж, нийт үйлчлүүлэгчийн 86 хувь нь 45-аас дээш буюу ид хийж бүтээх насандаа хорт хавдарт өртөж буйг ХСҮТ-ийнхөн хэлсэн юм. Тус төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүү “Хорт хавдрын тархалт нийгмийн тулгамдсан асуудлаас хэдийн давж, үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч хэлэлцэх хүртэл газар авсан. Яг одооноос эрт илрүүлгийн тогтолцоог маш сайн бэхжүүлэхгүй л бол Монгол Улс хавдрыг тогтоон барьж дийлэхгүйд хүрнэ. Үүнд төр, засгийнхан анхаарлаа яаралтай хандуулаач” гэв. Мөн тэрбээр хүн амыг хорт хавдраас урьдчилан сэргийлэх, илрүүлэг үзлэгт тогтмол хамруулах, энэ талаарх мэдлэг, ойлголттой болгоход Монголын эрүүл мэндийн сэтгүүлчдийн “Цагаан үзэг” холбоотой хамтран ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл

Жаргал [202.126.89.207] 2022-01-30 03:41:58

ХСҮТ-ийн ажлыг яаж дүгнэдэг юм бэ? Эдгэрсэн өвчтөний тоогоор дүгнэдэг бол тааруухан үзүүлэлт байна.

Зочин [202.9.46.71] 2022-01-27 13:08:36

khort zurshil, khortoi khuns 2-s salaagui tsagt ulum iksene.

Иргэн [202.9.46.50] 2022-01-27 12:24:50

АЙМШИГ , ЮУН КОВИД 19

Иргэн [192.82.75.153] 2022-01-27 12:23:54

Юм л бол төр засаг л гэнэ төрөөс эрт илрүүлэлтийн ажил аль эрт эхэлсэн тэнэг үхэр монголчууд үзүүлэхгүй болохоор төр засаг яах юм. ХСҮТ өөрсдөө сурталчилгаа муу хийж байгаагаа хүлээж ажилдаа хүний ёсоор ханд.

Яг зөв [202.126.89.17] 2022-01-27 14:58:36

Иргэн та ухамсар соёлтой байж өөрийгөө хамгаал


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.