Бусдыг шахаж согтоохыг хуулиар хориглоно

"Архидан согтуурахтай тэмцэх тухай" хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-ын Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Хууль санаачлагчид "Уг хуулийн зорилт нь үйлдвэрлэгчдийг хязгаарлахгүй. Гол нь зохистой хэрэглээг хэрхэн бий болгох, олон нийтийг архи, согтууруулах ундаанд хэрхэн хариуцлагатай ханддаг болгох вэ гэдэгт оршино” гэж хэлж байлаа. Тэгвэл Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсэг болон Хууль зүйн байнгын хороо хамтран Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг гуравдугаар сарын 23-ны өдрийн 10.00 цагт Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Хуулийн төсөлд тусгаснаар:
- Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар олгохоор, экспортлох зорилгоор сүүн бүтээгдэхүүнээр нэрсэн шимийн архийг чөлөөт бүсэд үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг чөлөөт бүсийн захирагч олгоно.
- Согтууруулах ундаа импортлох зөвшөөрлийг гурван жилийн хугацаатайгаар, хүнсний асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Засгийн газрын баталсан журмын дагуу олгохоор тусгасан болно.
- Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох журмыг улсын хэмжээнд нэгдмэл байдлаар Засгийн газар баталдаг байхаар, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох нөхцөлүүдийг боловсронгуй болгож, үндэслэл бүрийг хуулийн төсөлд нарийвчлан тусгасан
- “Баар, ресторан нь 38 градусаас дээш архи, вискиг үйлчлүүлэгчдээ граммлаж зарна. Хамт олноороо, найз нөхдөөрөө үйлчлүүлсэн ч шилээр нь авч хэрэглэх боломжгүй, граммлаж авна” гэжээ. Гэвч архи, согтууруулах ундааг хэрэглэе гэвэл граммлаж авсан ч хэтрүүлж хэрэглэж болно, шилээр авсан ч ёроолыг нь гартал уухгүй байж болно. Хүний ухамсраас л шалтгаалдаг.
- Хэт том савлагаатай ч юм уу, жижиг савлагаатай байж болохгүй. 100 граммын савлагаатай архийг зөвхөн онгоц, галт тэрэг, зочид буудлын хэрэгцээнд зориулж гаргана. Түүнээс нийтэд буюу дэлгүүрээр худалдаалахгүй.
- Спиртээс бусад болон 18-37 градусын архи, согтууруулах ундааны литр тутамд 200-300 төгрөгийг архинд донтох өвчинтэй тэмцэх, эмчлэх Засгийн газрын санд оруулна. Ингэснээр үйлдвэрлэгчдийг татварын бодлогоор шахах замаар градусыг жил бүр багасгах хөтөлбөр хэрэгжих боломжтой.
Дараах газарт согтууруулах ундаа хэрэглэх, худалдах түүгээр үйлчлэхийг хориглоно.
- Төрийн болон төрийн бус байгууллагын албан байр;
- Согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс бусад аж ахуйн нэгжийн албан болон үйлдвэрлэлийн байр;
- Хүүхдийн цэцэрлэг, бүх шатны сургууль, эмнэлэг, сувиллын газар;
- Оюутан, сурагчдын хичээлийн болон нийтийн байр;
- Орон сууцны орц, хонгил;
- Гудамж, талбай, цэцэрлэг;
- Галт тэрэг, авто тээвэр, усан болон нисэх онгоцны буудлын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газар;
- Нийтийн тээвэр, хүнсний болон барааны зах, худалдаа, үйлчилгээний газар зэрэг олон нийтийн газрын зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт.
Дараах хүмүүст согтууруулах ундаа хэрэглэхийг хориглоно:
- Тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн;
- 21 нас хүрээгүй хүн.
- Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх, бусдыг шахаж согтоох, түүнчлэн 21 нас хүрээгүй хүнийг уруу татаж согтууруулах ундаа уулгахыг хориглоно.
- Согтууруулах ундаагаар шагнаж урамшуулах, цалин хөлс орлуулахыг хориглоно.
Сэтгэгдэл
Зочин [64.119.23.162] 2022-03-22 13:03:15
ЭНЭ ОЛОН БААР САВ АРХИДАЛТЫН ГАЗАРААН ЦӨӨЛЬ
Зочин [202.55.191.194] 2022-03-22 01:53:01
бүх дэлгүүрт архи чөлөөтэй зар уух нь уугаад үр дүнг амс ....тэгээд ойлгох болно
Чигнис хаан [202.21.117.163] 2022-03-22 01:01:52
8 нэрийн дэлгүүрээр архи битгий заруул, нэг дүүрэгт 10 архины дэлгүүр нээх хэрэгтэй. зөвхөн архины дэлгүүрт архи зар, бусад бүх газарт архи зарахыг хоригло
Зочин [64.119.23.162] 2022-03-22 13:01:59
ЭНЭ ЗӨВ ШҮҮ ХЭРЭГЖҮҮЛ
Зочин [66.181.167.246] 2022-03-21 02:57:55
архи, архи үйлдвэрлэгчидтэй тэмцээд хэрэг байгаамуу, хамгийн гол нь иргэдийнхээ тархитай л ажиллах хэрэгтэй дээ түүнээс гадна ажилтай, орлоготой болго, битгий ядуу амьдруулаад бай. Дээрх хуулийн төслөөр бол архи үйлдвэрлэгчидээ дэмжиж ард түмнээ улам ядууруулж архинд эргэж буцалтгүй живүүлэхээр л харагдаж байна
Зочин [71.239.230.79] 2022-03-19 16:46:32
Зөв заалт байна,ямар ч бодол өвөртлөн архиар шахаж байж болно
Зочин [64.119.21.236] 2022-03-19 14:50:54
Цагаан сар шагнал цайллага урилга бүгд л архиар шахах нэг хэлбэр болж хувирах нь дээ за тэгээд ч борчуудад зориулсан хууль биз томчууд бол яах нь тодорхой тэдэнд
Зочин [202.179.21.248] 2022-03-19 13:52:14
Татварт градус ероосоо ххамаагуй. Хэрэглэсэн бол тэр хун заавал ямар йулдэл заавал хиидэг Градус , хэмжээ зааж байгаа нь -ТАТВАРААС ЗУГАТАХ , арга заль мэх , хуйвалдаан Хууран мэхлэлт юм
Зочин [202.179.21.248] 2022-03-19 13:48:32
Согтууруулах ундаа л бол согтууруулах ундаа Иимд татварыг 0,5 -- с дээш бух ундааг хамаруулах хэрэгтэй.
Зочин [202.179.21.248] 2022-03-19 13:41:30
Нисих буудал галт тэрэгнии буудал , сургууль , газаруудын ойролцоо , 1 км орчимд архи худалдаалахуй байх. Зарагдаж байгаа бух архи дарсанд , Архи бол хор Хорз , иимд та архинаас татгалз Архи бол - ШИНГЭН ЧОТГОР ,-- шилэнээсээ гарвал таныг захирч ухэлд хургээнэ !!! Гэсэн -- НААЛТ ЗААВАЛ НААХ , хэрэгтэй. Бас зарагдаж буй архи , -- с 1000 тогрог Пивоноос -- 500 тогрог Дарсанаас-- 1500 тогрог -- г Архи боролуулж хордуулж ,, УЙ ГАШУУ -, ард иргэдэд учируулж буй - боролуулагч кампааниас , Тагнуул , Цагдаагиин хатуу хяналтан доор авч Зовхон -- Архинаас болж нас барсан , хордож ухсэн , эрэмдэг зэрэмдэг , болсон хумуусиин Эмчилгээнии зардал , нас барагчидын ар талын хуухдуудэд , 18 нас хуртэл нь тэтгэмж олгох Маш том хатуу хяналтай ажилах _---- САНГ -- маш яаралтай байгуулах хэрэгтэй. Татварыг бол -- ЛИТР биш , 0,5 литр дутамд оноож татвар авч , МОНГОЛ УЛСЫН -- иргэдииг архинд живуулэх бодлогоос утэр тургэн ангижруулах хэрэгтэй байна.
Зочин [203.91.115.56] 2022-03-20 03:48:40
Тийм наалт хэрэгтэймуу тамхин дээр байж л байдаг шдээ хүмүүс татаад байдаг
Зочин [66.181.189.73] 2022-03-19 13:29:14
Хуулийн цоорхой гарч болохоор л юм байна
Зочин [66.181.161.88] 2022-03-19 13:03:05
Zow zaalt bn
zochin [202.126.89.57] 2022-03-19 07:17:14
oron suutsni 1 davhariiin delguur hoolni gazart arhi pivoor uilchllehiig horiglomoor b na
Aaa [66.181.161.14] 2022-03-19 04:58:50
Busadruu buruugaa chihene gesen uguu
bas tgej bolhiin te ymartaich nariin zaalt baigaa baih [192.82.72.120] 2022-03-19 05:20:53
Huuliinhan nariin caseuudiig sudaldag. Ter talaar tusgagdsan baih gej bodjin
Зочин [192.82.80.142] 2022-03-19 04:28:32
Бусдыг шахаж согтоох гэдэг заалт чинь зөв бна манайхан өөрсдийнхөө хэмжээнд тохируулж уухаар ззаьал согтрх ёстой юм архиар шахаад байдаг
Huz [59.153.115.21] 2022-03-19 04:13:40
Zov