ЭМЯ: Сүүлийн 24 цагт шинээр 85 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд нийт 85 тохиолдол батлагджээ. Үүнээс Улаанбаатарт 62 бол орон нутагт 23 нь илэрсэн байна. Халдварын тархалт өмнөх өдрийнхтэй харьцуулбал нийслэлд нэмэгджээ. Өчигдрийн статистикаар нийслэлд 32 тохиолдол шинээр бүртгэгдсэн байв.
Эмнэлэгт 467, гэрийн хяналтад 1,407 хүн эмчлүүлж байгаа бөгөөд нэн хүнд оноштой 15 хүн байгааг ЭМЯ мэдээллээ.
Орон нутагт 9 аймагт халдвар бүртгэгджээ. Үүний өмнөх өдрийнхтэй харьцуулбал зарим аймагт халдвар шинээр гарсан байна.
Сэтгэгдэл