БНСУ-д суугаа Монгол Улсын ЭСЯ-ны Консулын хэлтсээс мэдээлж байна
БНСУ-ын Халдварт өвчин судлалын газрын даргын тушаалаар 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс КОВИД-19 халдварт өвчний өнөөгийн 1-р зэргийн ангиллаас 2-р зэрэгт оруулах шийдвэрийг гаргасан байна.
Хэдийгээр өвчний аюулын зэргийг бууруулж байгаа боловч эмчилгээ болон тусгаарлан ажиглах үйл ажиллагаанд одоо мөрдөгдөж байгаа журам хэвээр үйлчилнэ.
Цаашид 4 долоо хоногийн хугацаанд өвчний нөхцөл байдлыг ажигласны үндсэн дээр эмчилгээ, тусгаарлан ажиглах журамд өөрчлөлт оруулах асуудлыг шийдвэрлэх ба хэрвээ 2-р зэргийн халдварт өвчний ангилалд бүрэн шилжиж, эмчилгээ, тусгаарлалтын журмыг сулруулах шийдвэр гаргасан тохиолдолд дараах гол өөрчлөлтүүд гарахаар байна. Үүнд:
-Өвчний халдвар авсан тохиолдолд тусгаарлагдан эмчлүүлэх үүргийг хуулиар хүлээхгүй,
-Тусгаарлан ажиглах ажиллагааг хот, аймгийн захиргаанаас зохион байгуулж байсныг эмнэлгийн байгууллагууд хариуцна,
-Эмчилгээний зардлыг улсаас хариуцаж байсныг зогсоож, иргэд өөрсдөө хариуцна,
-Өвчний улмаас тусгаарлагдсан, үйл ажиллагаа нь зогссон иргэн, ААН-үүдэд олгож байсан санхүүгийн дэмжлэгийг зогсоох зэрэг болно.
МОНГОЛ УЛСЫН БНСУ-Д СУУГАА ЭСЯ-НЫ КОНСУЛЫН ХЭЛТЭС
Сэтгэгдэл
Batjargal [202.55.188.109] 2022-04-27 11:24:57
Mash sain