АН-ын генсек И.Мөнхжаргал БЗД-ийн 26 дугаар хорооны Засаг дарга асан Г.Отгонбаатарт хамтран ажиллах урилга илгээлээ
Ардчилсан намын генсек И.Мөнхжаргал томилогсдон өдрөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга байсан Г.Отгонбаатарт хамтран ажиллах урилга хүргүүлжээ.
Г.Отгонбаатарын хувьд 2018 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны Засаг дарга хийж байсан боловч 2020 оны орон нутгийн сонгуулиар Монгол Ардын нам тус дүүрэгт олонх болж ажлаа сайн хийсэн хийгээгүй үл хамааран Ардчилсан намын сэтэртэй хүн бүрийг ажлаас нь чөлөөлсөн байдаг.
Тухайн үед 26 дугаар хорооны иргэдийн талархлыг хүлээсэн байсан Г.Отгонбаатарыг Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өг. Тантай хамтарч ажиллах боломжгүй” гэх мэт дарамт шахалт үзүүлсэн тухай тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тухайн үед 26 дугаар хорооны иргэдийн талархлыг хүлээсэн байсан Г.Отгонбаатарыг “Ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өг. Тантай хамтарч ажиллах боломжгүй” гэх мэт дарамт шахалт үзүүлсэн тухай тэрээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байдаг.
Мөн түүнийг албан тушаалаас нь хурдан зайлуулах нэг шалтгаан бол Нийслэлийн хамгийн олон буюу 30 гаруй мянган хүн амтай 26 дугаар хороо улсын сургуульгүй. Улсын сургуулийн газартай болохын тулд хороон дарга асан Г.Отгонбаатар ажиллаж анхан шатны шүүхэд ялалт байгуулан томоохон ААН, газрын эзэдтэй дайн зарласан байсан нь түүнийг буулгах шалтгаан болсон гэж хорооныхон эсэргүүцэж байлаа.
Ийнхүү олон түмний төлөө тууштай зүтгэж байсан учраас Г.Отгонбаатарт хамтран ажиллах урилгыг хүргүүлсэн байна. АН-ын шинэ Генсек И.Мөнхжаргал ард түмний төлөөлөл АН-д байх ёстой. Даргын хүүхэд дарга байдаг, гишүүний хүүхэд гишүүн байдаг гэх хавтгайрсан үзэгдэл АН-д байх ёсгүй гэж үзэж байгаа аж.
Сэтгэгдэл
bcvksikmnz [185.7.33.146] 2024-11-14 23:43:24
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
zzvsrtspsy [185.7.33.146] 2024-11-14 23:43:24
Muchas gracias. ?Como puedo iniciar sesion?
Зочин [202.126.88.134] 2022-04-27 02:38:24
26-р хорооны даргаа!!! ахмадуудаа мартсаад дэндүү бна шүү.Ахмадын хөнгөлөлттэй амралт сувилал 14 оноос хойш хүсээд санхүүжилт байхгүй гээд хамруулдаггүй.. Даргатай гэж даанч мэдрэгдэхгүй бна даа..
зочин [66.181.177.116] 2022-04-26 16:30:07
БЗД 26-р хорооны нутаг дэвсгэр дээр "Шинэ Монгол" сургууль байрладаг мөртлөө тус хорооны хүүхдүүдийг харъяаллын дагуу сургуульдаа суралцуулдаггүй, харин шалгалт нэртэй асар өндөр төлбөр ба нэмэлт мөнгөөр элсүүлдэг юм биш үү? 26-р хорооны хүүхдүүдийг Шинэ Монгол сургуульд суралцах боломжоор хангаач ээ. Эсвэл Шинэ Монгол сургууль нь Японд ажиллах хүний нөөц бэлтгэдэг сургууль юмуу? Шинэ Монгол сургуулийн төгсөгчид Японд сурч ажиллаж амьдардаг биз дээ?
Иргэн [103.229.121.71] 2022-04-26 08:51:33
Энэ харах царайны ах нараасаа дутахааргүй мэдрэл гар байна энэ намд олигтой залуучууд байдаг юмуу ийм энд тэндхийн хог шаарнууд цугладаг учраас АН эв зүйгээ олж нэг талдаа гарч чадахгүй байна