НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгчдийг хүлэээн авч уулзлаа

Aдмин / Нүүр

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, олон улсын зөвлөхүүдийг хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр дэд сайд С.Зулпхар нийгмийн хөгжлийн зорилтот хөтөлбөрийг боловсруулах ажилд дэмжлэг үзүүлж байгаа Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагад талархал илэрхийллээ.

Нийгмийн салбарын асуудал бусад салбарын суурь болох учир манай хөтөлбөр бусад хөтөлбөртэй нягт холбоотой. Зорилтот хөтөлбөрийн үр дүн ч нийгмийн сайн сайхан байдал, хүний амьжиргаа, хөгжлийн үзүүүлэлтээр тодорхойлогдохыг онцлон тэмдэглэлээ.

Мөн энэ үеэр хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбар дахь хамтын ажиллагааг улам илүү гүнзгийрүүлэн хөгжүүлэх чин эрмэлзэлтэй байгаагаа харилцан илэрхийлэв гэж ХНХЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл

0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.