Боом өвчний тандалт шинжилгээ хийлээ
Ховд аймгийн ЗӨСТ нь календарьчилсан төлөвлөгөөний дагуу 2022 оны дөрөвдүгээр сарын 1-24-нийг хүртэл хугацаанд Жаргалант, Эрдэнэбүрэн, Ховд сумдын гурван секторын 26709 га талбайг хамруулан боом өвчний тандалт шинжилгээг хийж гүйцэтгэлээ.
Шинжилгээнд сэг зэм 18, үс ноос 20, хөрс бууц 60, цэвэр бохир ус 10, арьс шир 20, лангууны арчдас 72 зэрэг нийт 200 сорьцыг Захын буу, Шар нуур, Цагаан эрэг, Хөндий ам зэрэг газрууд болон Хан-Орд, Бугаан гол зэрэг хүнсний захаас цуглуулсан. Нийт цуглуулсан материалыг лабораторийн шинжилгээнд хамруулахад боом өвчний үүсгэгч илрээгүй гэж Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс мэдээллээ.
Сэтгэгдэл
Darcy Hutcherson [144.168.208.68] 2023-01-20 12:50:13
Hi medee.mn Owner, exact same here: <a href="http://695example695.com" rel="nofollow">Link Text</a>