Улаанбаатарт шөнөдөө 4 хэм хүйтэн
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө, маргааш өдөртөө Алтай, Хангайн уулархаг нутгаар ахиухан хэмжээний нойтон цас, цас орох нөхцөл бүрдсэн тул зам даваанд халтиргаа, гулгаа үүсэж болзошгүйг анхааруулж байна.
2022 оны 04 сарын 27-ны 20 цагаас 04 сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.
Салхи: Шөнөдөө нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс, өдөртөө ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 5-10 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 10-15 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, өдөртөө зарим үед секундэд 12-14 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 8-10 хэм, бусад хэсгээр 2-4 хэм хүйтэн, өдөртөө 10-12 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 6-8 хэм хүйтэн, өдөртөө 11-13 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 7-9 хэм хүйтэн, өдөртөө 8-10 хэм дулаан байна.
2022 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
29-нд говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар секундэд 6-11 метр, 29, 30-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-наас ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 17-22 хэм дулаан байна.
Сэтгэгдэл