СЭРЭМЖЛҮҮЛЭГ: “Цагаан хад“-нд гэр шатаж, нэг хүн амиа алджээ
Өмнөговь аймгийн Ханбогд сумын Хайрхан багийн “Цагаан хад” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 380 км, сумын төвөөс баруун зүгт 125 км/-т Гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 03:00 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход “..... ” ХХК-ийн эзэмшлийн 5 ханатай гэр 4 сарын 29-ний өдрийн 02:10 цагийн үед шатаж “....... ” ХХК-ийн жолооч Ч /63 настай, эрэгтэй, Завхан аймгийн харъяат/ өртөж нас барсан байжээ.
Сэтгэгдэл