“Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байна
Онцгой байдлын ерөнхий газраас улсын хэмжээнд тохиолдож байгаа усны ослын тоо хохирлыг бууруулах, бага насны хүүхдүүдэд тавих эцэг, эхийн хараа хяналтыг сайжруулах, иргэдийн сонор сэрэмжийг дээшлүүлэх, мэргэжлийн байгууллагуудын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Үер, уснаас үрсээ хамгаалъя” аяныг зохион байгуулж байна.
Үүнтэй холбогдуулан “Гол, мөрөн, нуурын эргийн аюулгүй байдлыг хамгаалах холбоо” НҮТББ-ын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар усны ослоос урьдчилан сэргийлэх, усан спортын төв байгуулах, хүн олноор цуглардаг гол, мөрөн, нуурын эргийн хамгаалалт, стандартын бус завь, хөвөгч, аврагч хантааз зэрэг усны хэрэгсэлд хяналт тавих, усанд осолдогчдод анхны тусламж үзүүлэхэд хамтран ажиллахаар санал солилцсон юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Сэтгэгдэл