Элчин сайд Л.Болд Люксембургийн Их Гүн Хенрид Итгэмжлэх жуух бичгээ барив

Aдмин / Нүүр

Монгол Улсаас Люксембургийн Их Гүнт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лувсанвандангийн Болд Люксембургийн Их Гүн Хенрид 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.

Элчин сайд Л.Болд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг Их Гүн Хенрид уламжилж, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө ажиллахаа тэмдэглэв.

Люксембургийн Их Гүн Хенри Элчин сайд Л.Болдод үүрэгт ажилдаа албан ёсоор орсонд нь баяр хүргэж, түүнийг Элчин сайдаар ажиллах хугацаанд Монгол, Люксембургийн харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжинэ гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэв.


Сэтгэгдэл

Хэхэ [195.224.122.211] 2022-04-30 19:38:32

Яагаад АН аас явсан юм бэ? Баттулга Баясгалан Хурц гээд мафийнхан дарамтлаад архийж тохироо хийж элчин болсон юм биш үү.

Лорд [64.119.17.104] 2022-04-30 17:47:59

АН-аас урвагч. Элчин Сайд гэдэг гоё шагнал аваад явж байна. Өөдгүй муу урвагч.

Зочин [150.129.141.157] 2022-04-30 07:46:17

Урвагч эх орноо зарчихав даа


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.