Япон Улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимаса Монгол Улсад хүрэлцэн ирлээ
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Япон Улсын Гадаад хэргийн сайд Ё.Хаяши энэ оны 4 дүгээр сарын 30-ны өдөр манай улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ.
Гадаад хэргийн сайд Ё.Хаяши-г “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон албаны бусад хүмүүс угтав.
Энэхүү айлчлал нь Япон Улсаас Гадаад хэргийн сайдын түвшинд манай улсад хэрэгжүүлж буй 6 дахь удаагийн айлчлал юм гэж Монгол Улсын Гадаад харилцааны яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Зочин [66.181.182.16] 2022-05-01 11:33:39
Бидний хамгийн сайн түнш, ивээн тэтгэн туслагч улс болсон. Тавтай морилно уу! Сургуулиудын аргөтгөл, цэцэрлэг барьж өгсөн, усан хангамж, зам харилцаа, эрчим хүч, төмрийн үйлдвэрлэл, эмнэлэг байгуулж өгсөн, вакцин нийлүүлсэн, эмнэлгийн тоног төхөөрөмжийн туслалцаа....Япон АНУ Европын Холбоо шиг харамгүй тусалсан өөр ямар улс байнх
Зочин [66.181.161.9] 2022-05-02 00:46:50
Haramsaltai tanai hairtai mongolchuud tolgoi ni saijrahgui yum daa kkk
FF [192.82.80.183] 2022-05-01 03:47:46
Япон украйны дайнаас болоод енийн ханш унаад байгаа, дээр нь хүн амын тоо цөөрч ирээдүй байхгүй болсон орон, ямар тоглоом тоглох гэж ирсэн юм бол?
Зочин [202.179.25.169] 2022-05-01 07:33:26
Батцэцэг урьсан гэж бн.
Зочин [66.181.160.124] 2022-05-01 02:41:32
Оросын өрнөдыг НАТО туршиж байгаа энэ цаг үед дорнодод нь " соёлтой " \ танарын хэллэгээр \ орнуудын тэргүүнүүд болон гадаад сайд нар хөлхөөнд орж эхэлж байна уу гэмээр ...
Зочин [202.9.40.214] 2022-05-01 01:13:44
Соёлтой япон хүн өдрийн цагаар ирж УБ-ын түгжрээнд нэрмээс бололгүйгээр шөнийн цагаар иржээ.