СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Цонхны хаалтны бэхэлгээ мултарсны улмаас 10 сартай хүүхэд унаж гэмтжээ
Цагдаагийн байгууллагад энэ сарын 1-ний 18:00 цагийн орчимд “Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах 2 давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдсэн байна” гэх мэдээлэл бүртгэгджээ. Тус мэдээллийн дагуу шалгахад арван настай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед нь цонхны тор мултарч, унаж гэмтсэн харамсалтай осол гарсан байжээ.
Дулааны улирал эхэлснээс хойш бага насны хүүхэд гадаа тоглох үедээ автомашинд мөргүүлсэн, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтсэн, хамгаалалтын тор сул байснаас үүдэн цонхоор унасан болон мориноос унасан, моринд өшиглүүлсэн зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсээр байна.
Иймд эцэг, эх, асран хамгаалагч нарыг эрсдэл хаа сайгүй байгааг тооцож, хүүхдэдээ тавих анхаарал хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Сэтгэгдэл
Зочин [150.129.141.141] 2022-05-02 15:37:52
10 сартай цонхны тавцанд сууна арагш тонгойно...чёрт юу ч ойлгосонгүй..аймшгийн кино юмуу..
Зочин [150.129.141.210] 2022-05-02 10:58:41
Урагшаа тонгойно. Арагш гэдийнэ шүү Сэтгүүлчид хоосон толгойлж сенсаци хөөхөө боль
Зочин [64.119.17.210] 2022-05-02 06:30:58
10 сартай юм уу настай юм уу