Өнөөдөр болох зарим үйл явдлын хураангуйг хүргэж байна
СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ
09:00 цагт: МСНЭ-ээс Нийслэлийн сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газартай хамтран Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдвийн дор “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум зохион байгуулна.
УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
10:00 цагт: УУХҮЯ-наас шатахууны үнэ болон бусад асуудлаар мэдээлнэ. Утас: 88035121
ТӨРИЙН ОРДОН
10:00 цагт: “Жанжин Д.Сүхбаатар” танхимд ХЭҮК-ын болон Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд нэр дэвшигчийн томилгооны сонсгол болно.
11:00 цагт: Нүүрсний тээвэр зогссоны улмаас өдөрт 6.6 тэрбум төгрөг алдаж байгаа асуудлаар тээвэрчид УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ. /Төрийн ордны баруун таын хаалганы дэргэд/
11:30 цагт: УИХ-ын гишүүн Н.Учрал Эмийн чанар, хяналтын тогтолцооны талаар “Хянан шалгах түр хороо" байгуулах тогтоолын төслийг зарим гишүүдийн хамт УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барина. Мөн сэтгүүлчдэд мэдээлэл өгнө. Утас: 93000990
“НЭЭЛТТЭЙ НИЙГЭМ” ФОРУМ
11:00 цагт: Глоб Интернэшнл төв, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс хамтран “Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. Мөн Глоб Интернэшнл төвөөс
МУБИС
11:00 цагт: "Тогтвортой хөгжлийн боловсрол, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай дэлхий нийтийн боловсролын чиг хандлага болон багш бэлтгэх хөтөлбөрийн хөгжлийг дэмжих зорилготой, ихээхэн ач холбогдол бүхий ЮНЕСКО-ийн Бээжин дэх салбар, Бангкок дахь салбар болон Монгол, БНХАУ, Япон, Казахстан, Энэтхэг, Филиппин, Малайз, Индонез, Таиланд зэрэг 9 орны 70 гаруй эрдэмтэн оролцож буй олон улсын хурал болно. Утас: 88102915
МОНГОЛ НЬЮС" МЭДЭЭЛЛИЙН ТӨВ
11:00 цагт: "Улаанбаатар хотын удирдлага иргэдээ сонсож төсвөө батлах ёстой" сэдвээр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх мэдээлэл хийнэ.
НОВОТЕЛ ЗОЧИД БУУДАЛ
12:00 цагт: Монголын Сайтын холбоо, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Цахим хөгжил харилцаа холбооны яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн ерөнхий газар, Харилцаа холбооны зохицуулах хороо, Оюуны өмчийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран “Цахим бүслэлт ба Нийгмийн сэтгэл зүй” Цахим сэтгүүл зүйн IV чуулганыг зохион байгуулна.
Сэтгэгдэл