Таван цэрэг тутмын нэг нь дэглүүлж байна
Цэргийн анги байгууллагуудад хүний эрх ноцтой зөрчигдөж байгааг судалж 2016 онд ХЭҮК парламентад өргөн барьж байв. Гэтэл зургаан жил өнгөрсөн ч энэ салбар бахь байдгаараа. Зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбар дахь хүний эрхийн зөрчил, яргалал даамжирч дэглэдэг арга хэлбэр улам нэмэгдсэн ноцтой судалгаа гарчээ.
Тэр бүү хэл цэргийн анги, байгууллага дахь хүний эрхийн төлөв байдлыг тодорхойлоход цэргийн алба хаагчийн амь нас, эрүүл мэнд хохирсон болон хүнлэг бус харьцсан гэмт хэрэг, зөрчлийг бүртгэх нэгдсэн тогтолцоо, мэдээллийн сан аль ч байгууллагад байхгүй. Үүний улмаас нөхцөл байдлыг бодитойгоор тодорхойлоход хүндрэл учруулж байгаа учраас ХЭҮК-т холбогдох байгууллагуудаас ирүүлсэн баримт бичиг, социологийн судалгаанд үндэслэн дүрмийн бус харьцааны нөхцөл байдлыг тодорхойлжээ. Өөрөөр хэлбэл, судалгаагаар харуулснаас илүү ноцтой хэлбэр цэргийн ангиудад байна гэсэн үг юм.
ЗЭВСЭГТ ХҮЧИН, БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАРТ БҮРТГЭГДСЭН 242 ЗӨРЧЛИЙН 144 НЬ ГЭМТ ХЭРГИЙН ШИНЖТЭЙ
Юуны өмнө цэргийн анги, салбарт дүрмийн бус харьцааны эрх зүйн зөрчлийн улмаас хугацаат цэргийн алба хаагч амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна гэдгийг тусгайлан дурдсан байв. Сүүлийн 10 жилд цэргийн анги, байгууллагад 468 эрх зүйн зөрчил буюу гэмт хэрэг, сахилгын зөрчил бүртгэгдсэний 242 нь зэвсэгт хүчинд, 217 нь хилийн цэрэгт, ес нь дотоодын цэрэгт хамаарч байна. Тэр дундаа зэвсэгт хүчин, батлан хамгаалах салбарын хэмжээнд сүүлийн 10 жилийн хугацаанд бүртгэгдсэн 242 зөрчлийн 144 нь гэмт хэргийн шинжтэй, 98 нь сахилгын зөрчил байгаа юм. Эдгээрээс хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон долоон тохиолдлын гурав нь усанд живсэн, хоёр нь хөдөлмөр хамгааллын аюулгүй байдал алдагдсанаас, нэг нь хүнийг алах гэмт хэргийн улмаас, нэг нь амиа хорлосон байх жишээтэй. Мөн энэ хугацаанд 27 хугацаат цэргийн алба хаагч гэмт хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон харамсалтай дүр зураг батлан хамгаалах салбарт давтагдсаар байна.
Дээр дурдсан 98 сахилгын зөрчлийн 41 нь дүрмийн бус харьцаа, 24 нь хугацаат цэргийн албанаас оргон зайлсан зөрчил гэжээ. Прокурорын байгууллагын судалгаагаар 2013-2021 онд цэргийн анги байгууллагад үйлдэгдсэн 260 гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсны 80.7 хувь нь хүний амьд явах, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусад эрх, эрх чөлөөнд халдсан болон цэргийн албанаас оргон зайлах гэмт хэрэг эзэлж байгааг онцолжээ.
ХЭҮК-оос 2011-2022 оны хооронд цэргийн алба хаагчтай холбоотой шийдвэрлэгдсэн болон мөрдөн байцаалтын 124 хавтаст хэргийн материалд дүн шинжилгээ хийхэд хүний амь нас хохирсон 15, цэргийн алба хаагчийн эрүүл мэндэд хохирол учруулсан 77, цэргийн албанаас оргон зайлсан 30 тохиолдол байв. Дээрх судалгаануудаас дүгнэхэд цэргийн анги, салбарт цэргийн дүрмийн бус харьцаанаас шалтгаалсан гэмт хэрэг, зөрчил өнөөг хүртэл байсаар байна. Өөрөөр хэлбэл, таван хугацаат цэргийн алба хаагч тутмын нэг нь дүрмийн бус харьцааны зөрчилд өртөж байна. Түүнчлэн 2021 онтой харьцуулахад илэрч байгаагүй өөр хэлбэрүүдийг цэргийн алба хаагчид нэрлэжээ.Тодруулбал, хүссэн үед бие засуулахгүй байх, хугацаа зааж биелэгдэх боломжгүй үүрэг өгөх, удирдах албан тушаалтан хувийн ажлаа хийлгэх, халуун хүйтэнд удаан хугацаагаар гадаа зогсоох, зодох цохих, согтуугаар чиглэл зүй бус тушаал өгөх, мөнгө эд зүйл нэхэх, цээжин дээр буу цэнэглэх, буугаар цохих, хуваарийн дагуу хоол идэх боломжгүй болгох, бусдыг зодуулах, алгадаад ир гэх мэтээр тушаахыг цэргийн алба хаагчид нэрлэжээ. Мөн хөл нүцгэн гаргах, бэлтгэл сургуулилтын цагийг уртасгах, хугацаагүй жагсаалын бэлтгэл хийлгэх, халуун үед эсвэл өдрийн турш удаан хугацаагаар номхон командтай зогсоох, бууны гох буцаах, гуяны махтай цохих, ус өгдөггүй эсвэл бөөлжтөл хоол, ус ихээр өгөх, хооллосны дараа суниалгах, аранз үүрүүлж гүйлгэх, нударга дээр нь гар тулж хэвтүүлэн цээж, бөгс рүү нь өшиглөх, өвдөлт мэдрүүлэхэд чиглэсэн үйлдэл хийх гэсэн бие махбодын шинжтэй дүрмийн бус харьцаа байдаг гэдгийг дурджээ. Энэ мэтээр цэргийн анги байгууллагуудад хүний наад захын хэрэгцээ хангагдахгүй байна. Үүний хор уршгаар ялгаварлан гадуурхалтад өртсөн хугацаат цэргийн алба хаагчдын 8.4-8.7 хувь нь зарим үед, 3.2-6.9 хувь нь байнга сэтгэл санаагаар унах, сэтгэл санааны тавгүй байдалд ордог гэж хариулжээ. Ярилцлагаар офицер, ахлагч нар тааруухан гүйдэг байлдагчийг хэл амаар доромжлох, боловсрол, ар гэрийн байдлаар нь ялгаварлан гадуурхах, нэр хоч өгөх, шоглох тохиолдол цөөнгүй байдаг гэж хариулсан байна. Мөн цэргийн алба хаагчдын дүрмийн бус харьцааны зөрчил нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, сахилгын дүрэмд заагаагүй арга хэмжээ авах, цэргийн дүрэмд заагаагүй ажил хийлгэх хэлбэрээр илэрч байгаагаас гадна бэлгийн хүчирхийллийн шинжтэй үйлдлүүд цөөнгүй тохиолдож байгаа нь ноцтой.
СЭТГЭЛ ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДЛЫГ ТОДОРХОЙЛОХОД ТАЙВАН БУС, ЗОВУУРЬТАЙ, ШАНАЛГААТАЙ ГЭЖ СОНГОСНООС 108 НЬ ИХ БАГА ХЭМЖЭЭНД СЭТГЭЛ ЗҮЙН ТӨЛӨВ БАЙДАЛ НЬ ТАЙВАН БУС БАЙВ
ХЭҮК-оос 2021 онд хийсэн хэргийн түүвэр судалгаагаар 2009-2021 оны хооронд цэргийн анги, байгууллагад хүний амь нас хохирсон 15 тохиолдлын найм нь хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон, нэг нь хугацаат цэргийн алба хаагч захирагч даргынхаа амь насыг хохироосон байгаагаас хоёр нь зодож цохисон, дөрөв нь галт зэвсэг ашигласан, нэг нь амьсгал боогдуулсан, гурав нь өөрийгөө боомилсон гэмт хэрэг байгаа нь цэргийн алба хаагчийн дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ.
Харин цэргийн алба хаагчийн эрүүл мэнд, эрх чөлөөнд халдсан 77 тохиолдлоос 44 хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэнд хохирсон байна. Эдгээрийн 18 нь офицер, ахлагчийн, 25 нь хугацаат цэргийн алба хаагчийн хоорондын дүрмийн бус харьцаанаас үүдэлтэй байжээ. Үйлдлийг аргаар нь авч үзвэл 56 нь зодож цохих байдлаар хүч хэрэглэсэн, найм нь галт зэвсэг ашигласан, найм нь хутга хэрэглэсэн, хоёр нь зодохоос бусад хэлбэрээр үйлдэгдсэн бол гурав нь болгоомжгүй байдлаас болсон гэжээ.
Зэвсэгт хүчний ангид алба хааж буй хугацаат цэргийн алба хаагчдын 11.6 хувь нь “амиа хорлох тухай бодож байсан” гэж хариулсан байна. Амиа хорлох бодол төрж байсан гэж хариулсан оролцогчдын 67.7 хувь нь “нэр төр гутаагдсан”, 8.9 хувь нь “хайртай хүн урвасан”, 7.3 хувь нь “басамжлан доромжлуулсан”, дөрвөн хувь нь “эцэг эх, гэр бүлийн зүгээс зэмлэгдсэн”, 3.2 хувь нь “олны өмнө үзэн ядагдсан”, 3.3 хувь нь “олны өмнө ичгүүрт байдалд орсон” учраас гэж хариулжээ. Судалгаанд оролцсон хугацаат цэргийн алба хаагчдын сэтгэл зүйн төлөв байдлыг тодорхойлоход 107 нь тайван, 73 нь тайван бус, 20 нь зовуурьтай, 12 нь шаналгаатай, гурав нь их шаналгаатай төлвийг сонгосноос 108 нь их бага хэмжээнд сэтгэл зүйн төлөв байдал нь тайван бус байв.
Сэтгэл зүйн таагүй төлөв байдлыг тодруулахад офицер, ахлагч нарын дэглэлт, дарамт, ирээдүйд санаа зовнисон байдал, алба хааж буй газар орон, орчин нөхцөл, хүмүүс хоорондын таарамж, ар гэрээ санах шалтгаантай холбоотой байлаа. Хэргийн түүвэр судалгаанаас үзэхэд амиа хорлосон таван тохиолдлын гурав нь нь ямар нэгэн байдлаар офицер, ахлагч нарын дүрмийн бус харьцаа, цэргийн алба хаахтай холбоотой үүссэн сэтгэл гутралын хам шинжээс шалтгаалжээ. Дээр дурдсанчлан батлан хамгаалах, зэвсэгт хүчний салбар хэзээ хүртэл дарга нар нь согтуугаар тушаал өгч, хоол, нойр, бие засах хэрэгцээг нь “хаах” вэ Г.Сайханбаяр сайд аа. Бид дараа дараагийн дугаартаа үүнээс ноцтой үр дагаврыг үргэлжлүүлэн хөндөх болно.
Үргэлжлэл бий...
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл
Иргэн [192.82.74.45] 2022-05-03 16:51:43
Америкийн ноход оо, Монгол улсын батлан хамгаалахаар оролдоод үзээрэй!
Зочин [66.181.161.6] 2022-05-05 15:53:02
АНУ-с өмнө эрлийз хурлийзийг үр үлдэгдэл оролдоод эхлэх шиг бна Иймэрхүү нутаггүй юмнуудаас хамгаалалгүй яахав дээ
Хоосон, мөнгөгүй иргэний хоосон бардамнал. [192.82.86.25] 2022-05-04 14:24:32
Чи Монголын армийг санхүүжүүлэхэд сар, жил бүр хэдэн төгрөг хандивладаг болхоор энэ армиа хамгаалаад байгаа юм бэ??? Чиний төлсөн мөнгө байгаа бол тэрүүгээр чинь хэдэн ширхэг АКа автомат худалдан авсан юм бэ? Эсхүл чи армид зориулж ер мөнгө өгөөгүй хоосон амьтан үү? Кх!
Зочин [64.119.26.136] 2022-05-03 15:56:07
монголд цэрэг огт хэрэггуй одоо цагт бидэнд еерсдийн хийсэн зэвсэг хэрэгслэл юуч байхгуй бидэнд урд хойд хоер херш бусад худалаа монгол хоер хершийнхее дунд менх оршино
Зочин [66.181.161.6] 2022-05-05 15:46:06
Хөршүүд задраад 6 болчихвол яах юм ха ха ха дураараа чалчих юмаа цэрэггүй бна гэж хэзээ ч бгү
Зочин [192.82.74.90] 2022-05-03 15:02:28
Цэргийн албыг 2 жил болгох хэрэгтэй.
Зочин [66.181.161.6] 2022-05-05 15:27:22
Зөвөө зөв
Зочин [150.129.141.187] 2022-05-03 14:19:44
Цэргийн алба цэцэрлэгийн алба биш сайхан алба шүүдээ би хэдхэн жилийн өмнө хугацаат цэргийн алба хаасан зодуулж нүдүүлээд байсан юм байхгүй. Харин ч олон эрс цугларсан газарт цэргүүд өөрсөнөө янзан бүрийн болох болохгүй юм хийж шийтгүүлж байдаг
Зочин [202.9.46.144] 2022-05-03 13:46:07
Бүх оронд цэргийн хатуу дэглэлт байдаг
зочин [66.181.166.196] 2022-05-03 09:07:43
армид тодорхой хэмжээнд дэг журам хэрэгтэй байх аа, ямар амралтанд амарч байгаа биш, тэгээд ч олон дотор бас яая даа гэмээр зөрүүд, эрхийн мангар, биеээ тоосон янз бүрийн тусгай арга хэмжээ авахаас өөр аргагүй гарууд байж л байгаа ш дээ
Зочин [122.201.23.130] 2022-05-03 07:30:28
hicheen tsergiig deglej zodoj alj bga bol medeelel ni nuuts bdag iim bolohoor huuhdee tseregt yavvuulahaas uneheer aij bna
Зочин [66.181.161.10] 2022-05-17 04:44:23
Арми хэрэгтэй .хэрэггүй гээд бга гадны хурлизуудын үр удам 100 жилийн өмнө ялагдаж өт хорхой шиг хөөгдснөө өширхөөд элдэв юм бичдэг биз бүтэхгүй улс оршин тогтнож л байвал ЗХ заавал бна үүнийг чамаас асуухгүй
БХЯ-ны бизнес эцэс төгсгөлгүй цаашид яваад байх юм уу? [192.82.86.25] 2022-05-03 04:50:26
Арми Монголд хэрэгтэй юм уу??? Хэний эсрэг ямар үүрэг гүйцэтгэх гээд байгаа юм бэ? 1-т, хоёр хөршийн эсрэг ямар нэг хамгаалалтын үүрэг гүйцэтгэх үү? Ягшдээ. 2-т, урд хөршийн эсрэг хамгаалалтын үүрэг бий юу? Баахан зээл, тусламж, дэмжлэг урдаас авдаг. Чухамхүү найрамдаад байгаагаа илэрхийлээд л. Тэгэхлээр урд хөрштэй байлдахгүй, хүч хүрэхгүй. 3-т, ядуу, ганц ч зэвсэг ба литр бензин үйлдвэрлэдэггүй мөртлөө эцэс төгсгөлгүй "НҮБ-ын үүрэг гүйцэтгээд" байх уу? Тэгээд дэлхий ийм эвгүй болж байхад бусдын өмнөөс Африкруу цэргээ явуулаад байх уу? БХЯ үүнийг тодорхой хариулах л хэрэгтэй байна.
Үр дүнтэй арми Монголд байна уу?!? [192.82.86.25] 2022-05-05 17:22:15
1920-од оны үед Монголын цэрэг ямар байсныг санадаа. "Тунгалаг тамир" кинонд хэдхэн албат буугаа тэвэрчихсэн гэрт сууж байдагдаа. Яг тэрэн шиг байдал 2022 оны Монголд давтагдаж байна. Цэрэгт нь орчин үеийн зэр зэвсэг байхгүй, хангалттай хөрөнгө мөнгө байхгүй, хүн амын тоо бага, хөршийн цэргийн тоо маш их. Иймэрхүү жижиг армиар л 1,5 сая кв.км-ээ хамгаалуулах болж байна. Армиа гэж!
Зочин [66.181.161.6] 2022-05-05 15:33:42
Чи муу гадны шээс чимээгүй зөөлөн аргааг мэрж дуусгана гэж бодоо юу чадахгүй ЗХ-бол монгол эрчүүдийн дархлаа
Зочин [202.9.46.39] 2022-05-03 15:08:54
Яг үнэн. Монголд хамгийн хэрэггүй хамгийн их төсөв зардалтай армийг бүр мөсөн татан буулгаж цагдаагийн орон тоог 50 хувь цомхотгож энэ олон хийсэн бүтээсэн юмгүй өндөр цалин хоол хувцсаар хангагдаж идэж уухаас өөр ид шидгүй цэрэг цагдаагийн офицер генерал нэртэй хуваалзнуудыг татвар төлөгчдийн мөнгөөр тэжээх шаардлагагүй болно Хүний хүүхдүүдийг цэрэг нэртэй шоронд албадан хаалгадаг систем ч байхгүй болно
Цэрэг армиар бүү оролд [202.179.26.116] 2022-05-03 04:19:38
ХҮНИЙ ЦЭРЭГ ТЭЖЭЭХИЙГ ХҮСЭЭГҮЙ БОЛ БҮҮ ДОНГОС.... ДЭГГҮЙ ЦЭРЭГ ДЭГЛЭМГҮЙ АРМИ ДЭЛХИЙД ҮГҮЙ.
иргэн [192.82.88.193] 2022-05-03 03:02:50
Оросийг дагаж багаа юм чинь дуурайн шдээ !!!!!!цол тэмдэгээрээ солиорсон дэгүй дракнууд мэдлэг байхгүй !!!!!!!халт сурсан жижиг дарамтлагчид!!!сүүлчийн амьдралаа мэдэхгүй тэгэж тэнэгтэнэ.сүүлдээ эцэст нь халуун цураманд үүрд очно гэдэгээ мэдэхгүй амьсагаанууд !!!!!
Зочин [202.21.109.107] 2022-05-03 02:25:29
Дэггүй цэрэг бол цэрэг биш
Зочин [202.55.191.194] 2022-05-03 02:15:49
гайгүй л арга хэмжээнүүд байшдэ
Зочин [202.179.8.46] 2022-05-03 01:52:33
цэрэгт л эр хүн болно шуу цэрэгт яваагүй залуус яг хүүхэн шиг болжээ
del [202.55.188.125] 2022-05-03 01:32:25
одооны дэгдэлт гэж ямар юм байдаг юм вэ
Зочин [124.158.65.78] 2022-05-03 01:21:42
ХУДЛАА ШААСАН ТАРВАГАДОРЖИЙН ЦУУРХАЛ
Зочин [203.17.23.221] 2022-05-03 01:21:27
Цэргийн дэг, цэргийн сахилга, шаардлага өөр зүйл. Айлын эрх танхи хүүхдүүд цэргийн сахилга хариуцлага ярихаар дэг гэж ойлгох нь их. Дайны үед амьдрал үзээгүй дайсанд гомдоллох уу
Tuyashka [66.181.161.28] 2022-05-03 01:17:49
Tserguudiig halagdd garch ireh uyer ni negdsen baidlaar sudalgaa awmaar ym. ymar nuhtsul bdald bdag, deglelt zoduurt her urtsun geh met ali tsergiin angid hen gedeg hun ih zurchil gargaj bna, ter hunee surgaltad hamruuldag ch ymuu. Turuu jil 2 uyel duu maani tseregt ywsan hoyulaa aihtar zoduur daramtand baisnaa heltsgeej bsan. Neg n buur tsergiin bayraar aihtar zoduulaad aimgiin emnelegt hurgegdej irsen bsan, Emnelegt irsniig 3 honogiin daraa helsen, huurhii duugee hrd zunduu uruwdsun uilsan, aaw eejd bitgii heleerei sanaan zowohiin nemer geed Eruundee oydol tawiulaad shud ni zuurchihsan hool idej chadahgui bgaa murtluu Uuruu unaad bertchihsen geed guriigeed bsan, tgd yaj ch chadaagui gomdol gargawal ahij ochood degluulne gej orhison, Haa ochij Hil hamgaalahiin emch ni mash sain shinjilgee uzleg hiilgej daguulj ywdag ym bilee. Ter uydee bi bol uuruu unasand ni itgej bsan. Zodosniihoo daraa neg ger buliin amidral ugui hiij namaig ajilgui bolgowoo gej ih daramtalsan ym bile Aimaar
Tuyashka [66.181.161.28] 2022-05-03 01:26:13
Odoo ch ter dargaa asuudald orohwii orhi2 3 huuhedtei amidraltai hunshdee geed bgaa, Tolgoi heseg ni uchraas tahir dutuu bolooguid odoo hewiin bgaa uchraas l halagdsaniihan daraa ch dugai orhison, gehdee tsaashd tseregt degluulsen uyiin uwchin ni sederch magadgui gej sanaa zowdog, Nuguu uyeliin angid bolohoor udur ni arhi uuj untaj untchihaad shunu tserguudee untuulahgui degleed bdag tamlagch bsag gsen , buur tendeesee kaif awdag ymy haashai ym oilgoogui. Hil zurchigch ilruuleeed terneesee hoish arai degluleh ni bagassan gesen. Tuunees gadna hiliin tsergiin angid ajillaj bui humusiin amidral nuhtsuliig Tur uneheer husur haysan, Ar ger bur huuhed ni geed gazriin muhart nuhruu dagaad ywj l bdag, zarim ni ger bulgui tuuneesee uudeed ch ymu setgel zuin asuudaltai, Alslagdsan gazar uchraas duraaraa haritsaj, degledeg araas ni surduuldeg, Arhinii hamaaraltai, tserguuddee agsam tawidag, arhinii munguu belduuldeg geed ui tumen asuudal bicheed baragdashgui ih ymdaa
Зочин [66.181.161.24] 2022-05-03 01:17:03
Баахан баталгаагүй урьд өмнөх тоо баримт тавиад анхаарал татах гэсэн нөгөө л улиг болсон явуургүй арга. Монголын залуус шантрахгүй алба хаадаг болсон .ЗХ-д хугацаат цэргийн алба хурдтай өөрчлөгдөж бна алдаандаа дүгнэлт хийгээд албандаа итгэлтэй цэргийн албаахаа бахархаж бгаа олон хугацаат цэрэг.ахоагч. офицер залуучууд ажиллаж бна. Өөр олон мэдээ тавина гэх шантаажчин сэтгүүлч сайт хэн нэгнийг хооронд нь талцуулж самар ч олсон хоол чинь амтгүй гашуун биш бна уу
Зочин [202.126.89.84] 2022-05-03 01:14:59
Одоо ч гайгүй болж. Миний үед таван цэрэг тутамын зургаан дэглүүлдэг байсан юм
Зочин [66.181.161.47] 2022-05-03 02:57:05
Хэзээ хамаагүй бие засна гэнээ. Ноормын хоол цайтай биздээ даварч бна гоожуурууд
Зочин [203.217.139.240] 2022-05-03 01:05:23
Та нарын сохроор дагаж дуурайдаг Ө.Солонгост эр хүн болгон ЗААВАЛ 2 жил цэргийн алба хаах хуультай. Заавал шүү. АНУ-д цэрэгийг мөн адил дэглэдэг.Дүрмийн хүрээнд. Гадаа зогсох, Жагсаалын бэлтгэл хийлгэх, гүйж харайх энэ бүхэн ямар ч арми байдаг юм. Цэрэг гэдэг зэрэг гэсэн үг. Энэ олон цагийн бэлтгэл суурилалтын дараа элдсэн сур шиг болох ёстой. Гэх дээ 1 жилийн цэрэгт аав.ээжийн хэтэрхий ялангуяа хотын хүүхдүүд сэтгэл зүйн болон биеийн тэвчээр бага байгаа тул жоохон юм болоход нэг их сүр болдог. Миний ах нар 3 жил, дүү маань 2 жил цэргийн алба хаасан. Би бахардаг юм. Бид эх хүн байх үүргээ гүйцэтгэсэн.
Зочин [192.82.90.150] 2022-05-03 01:03:23
zarim angid bgaa bh dotood hynaltaa saijruulaachee b h yamaaaaaa
ЦАХ [202.126.88.37] 2022-05-03 00:58:03
Би цэргийн албаа саяхан хаагаад халагдсан ерөөсөө ийм юм миний алба хаасан ангид байгаагүй нп
Z [98.169.36.32] 2022-05-03 00:49:52
Iim baihad hen huugdee tseregt yavuulahiig huseh be de
Зочин [66.181.161.35] 2022-05-03 00:40:18
Оюутан цэрэг гэдэг шиг ЦЭЦЭРЛЭГ ЦЭРЭГ болгох хэрэгтэй болжээ