Булганы Тэшигт гарсан түймрийг унтраахаар НИЙСЛЭЛЭЭС НЭМЭЛТ ХҮЧ илгээв

Aдмин / Нүүр

Булган аймгийн Тэшиг сумын Хужирт багийн “Ар хээгч” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 190 км, сумын төвөөс зүүн зүгт 150 км, Хилийн 0286-р ангийн 4 дүгээр заставаас зүүн зүгт 28 км/, N49.57.26.6 E103.54.31.3 Ой, хээрийн гал түймэр гарчээ.

Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 2-ны өдрийн 15:40 цагт ХХЕГ-аас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 20 дугаар анги, Тэшиг сум дахь 0286 дугаар ангийн алба хаагчид Тэшиг сумын БОУХБайцаагчаар ахлуулсан иргэд 13 морьтой түймрийн голомтод ажиллаж байна.

Нэмэлтээр гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн даргаар ахлуулсан Үндэсний аврах бригадын алба хаагчид өнөө өглөө 07:00 цагт Улаанбаатар хотоос Булган аймгийн Тэшиг сумын чиглэлд түймрийн голомт руу нислэг үйлдсэн.


Сэтгэгдэл

Pee [202.55.191.130] 2022-05-03 03:32:05

Za manai ontsgoigiin 3 nisdeg tereg odoo l id shid ee gargana daa. hool und heregsel duhuulne alba haagchdiig duhuulne deerees ni tandana geed l ... tsagaa olson hurungu oruulalt bailaa


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.