Г.Занданшатар: Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл бол ардчилсан нийгмийн тулгуур баганын нэг юм

Aдмин / Нүүр

Өнөөдөр Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан УИХ-ын дарга Г.Занданшатар мэндчилгээ дэвшүүлсэнийг бүрэн эхээр нь хүргэе.

Тэрбээр,

"Дэлхийн Хэвлэлийн Эрх чөлөөний өдрийн мэндийг сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнууд Та бүхэнд хүргэе.

Чөлөөт, хараат бус хэвлэл мэдээлэл бол ардчилсан нийгмийн тулгуур баганын нэг юм.

НҮБ-ын Ерөнхий Ассемблей нь 1991 оны тавдугаар сарын 3-ны өдөр Намиби Улсын нийслэл Виндхук хотноо болсон ЮНЕСКО-ийн бага хурлаас Виндхукийн Тунхаглал батлагдсан энэ өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон жил бүр тэмдэглэх шийдвэрийг гаргасан.

Техник, технологи эрчимтэй хөгжиж, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх өргөн боломжийг нийгмийн сүлжээ олгож буй үед Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг ''Хэвлэл мэдээллийг цахим бүслэлтээс хамгаалья'' сэдвийн дор тэмдэглэж байна.

Хэвлэл мэдээллийн салбарынхан, сэтгүүлчид мэргэжлийн сэтгүүлзүйг хөгжүүлж, батжуулах, хараат бус, бие даасан хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинг сайжруулах талаар гарц шийдлийг эрэлхийлж, хэлэлцэн зөвлөлддөг уламжлалтай.

Аливаа мэдээ, мэдээлэл ердөө хормын дотор хэдэн тэрбум хүнд түгэх боломжтой цахим эринд бид амьдарч байна. Иймээс уламжлалт хийгээд шинэ мэдээллийн талбарууд үнэн бодит, нийгмийн сайн сайхны төлөө мэдээ мэдээллээр үйлчлэх үндсэн зарчмаа хэрэгжүүлэхэд нягт хамтран ажиллах шаардлага бий болжээ.

Мэдээлэлтэй, хүчтэй, эв нэгдэлтэй үндэстнийг бүтээх үйл хэрэгт бид хамтран зүтгэхийн зэрэгцээ хэвлэл мэдээллийн хараат бус, бие даасан байдлыг бэхжүүлэх эрх зүйн орчныг улам сайжруулахын төлөөх хүчин чармайлтыг ямагт дэмжиж ажиллахаа илэрхийлье.

Хараат бус, бие даасан, сэтгүүлзүйн мэргэжлийн үйл ажиллагааг эрхэмлэн, иргэдэд олон ургалч байр сууринаас хандсан бодитой мэдээ, мэдээллээр хангах үйлсэд тань амжилт хүсье!" гэжээ.


Сэтгэгдэл

Зочин [64.119.22.18] 2022-05-04 02:36:03

Таны сайхан үлгэр ярьж суугаа энэ цаг үед чинь монгол улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 22 байр ухарч 90-р байранд жагсаж байна гэсэн мэдээлэл гарсан байна.Үлгэрээр биш үйл ажлаар хэвлэлийнхний ажиллах нөхцөл бололцоог хангасан хууль дүрэм боловсруулж ажилламаар байна.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.