Б.Эрдэнэсүх: Усан оргилуурын тохижилтод 3.7 тэрбум төгрөг зарцуулжээ

Aдмин / Нүүр

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх хотын удирдлагууд иргэдээ сонсож, тэдэнд хэрэгтэй байгаа асуудлуудыг шийдвэрлэхийн оронд хэрэггүй төсөл хөтөлбөрт их хэмжээний хөрөнгө мөнгө төсөвлөж байгаа талаар мэдээлэл хийлээ.

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүх олон нийтэд хандлаа. Тэдний зүгээс нийслэлд чухам ямар ажил хийх шаардлагатай байгаа талаар иргэдийн саналыг авч байгаа аж. Тодруулбал, цахим болон цаасан хэлбэрээр иргэдээс санал авч, дүнгээ нэгтгэн энэ долоо хоногийн Баасан гарагт хотын удирдлагуудад хүргүүлнэ хэмээн хэлсэн юм. Нийслэлийн удирдлагууд иргэдийнхээ дуу хоолойг сонсохгүй байгаа нь хамгийн том алдаа. Аливаа ажлыг хийхдээ иргэдээ сонсохгүй, улмаар дур мэдэн өөрсдөө шийдвэр гаргадаг. Тухайлбал, ноднин гурван тэрбум төгрөг зарцуулж талбайн урд усан оргилуур барьсан. Гэтэл энэ жил 3.7 тэрбум төгрөгөөр усан оргилуурынхаа тохижилтыг хийнэ гэж байгаа.

Хотын захын гэр хороолол руу явахад гэрэл цахилгаагүй, лаа бариад хонож байгаа айл өрхүүд байна. Өөрөөр хэлбэл, бидэнд үнэхээр усан оргилуурын тохижилт хэрэгтэй юу, тог цахилгаан шаардлагатай юу. Түүнчлэн Багануур, Налайх, Багахангай дүүрэгт 35 тэрбум төгрөгөөр Соёлын төв барина хэмээн нийслэлээс төсөвт суулгажээ. Өнөөдөр сургууль, цэцэрлэг хэрэгтэй юу, Соёлын төв хэрэгтэй юу гэж асууя. Хамгийн гол нь нийслэлийн удирдлагууд ард түмнийхээ үгийг сонсоод, иргэдийн татварын мөнгийг хэрэгтэй зүйлд зарцуулах тал дээр төсөв суулгамаар байна. Эдийн засаг уналттай хэцүү үед усан оргилуур, Соёлын төв барих нь нэн шаардлагатай ажил биш. Цаг хугацааны хувьд шүү дээ. Нийслэлийн удирдлагууд захын дүүргүүдэд огт ажиллахгүй байна. Энүүхэн хавьд төвдөө чиглэсэн ажлууд л яригдаад байна. Ийм вакум орчинд орчихсон" гэв.

Одоогоор цахимаар 13 мянга орчим хүн санал өгсөн. Цаасан хэлбэрээр 9000 орчим иргэн санал өгөөд байна. Эдгээр саналыг нэгтгээд тавдугаар сарын 6-нд хотын удирдлагууд болон Нийслэлийн захирагч Д.Сумъяабазарт гардуулж өгнө” гэдгийг хэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn


Сэтгэгдэл

иргэн [202.55.191.194] 2022-05-04 08:11:53

Энэ хүү чинь харин зөв зүйл ярьж байна даа. Ажлын амжилт хүсье. Сайн зүйлийн төлөө зүтгээрэй

Зочин [195.46.106.44] 2022-05-04 02:13:36

Тохижилт хийнэ, хог цэвэрлэнэ, хог зөөнө нэрээр хотын хөрөнгийг зувчуулдаг бүлэглэл байгаа юм биш үү. Холбогдох газрууд хяналт шалгалтаа тогтмол сайн хийх хэрэгтэй дээ.

Irgen [172.58.75.35] 2022-05-04 01:41:32

Odoo araas ne L R T geed tarhi ugaaj baina.odoo ali ne ch hereggyi.hotoos ih deed surguuliud bolon turin zarim yamdiig gargah heregtei.tygjrelgyi bolno.eldev galt tereg gyyr erduu ch heregyi.odoo surguuli tarlaa tygjrel baihgyi bol o shyydee.ter ih gyyr barih munguuruu hotiin tuvuus nyylgeh ajlaa hiih heregtei.ard olon mine joohon temceltei uhaantai baicgaaya.

Hotiin irgen [172.58.75.35] 2022-05-04 01:37:25

Ene mungu ugaaltaa boliod nuraaj hayachee.gazriig chuluulcguuye.

Зочин [103.212.117.71] 2022-05-04 01:32:16

Усан ориглуур бариулсан Амарсайхантай хариуцлага тооцрх хэрэгтэй.Яаж ийм юм хийчээд санаа амар бж чадаж бнаа.Усан оргилуур цаашдаа ажиллах үгүй нь хамаагүй зөвхн тeндэрийн мөнгө сонин бсан бхлдаа.Ичиж амьдраасай.

Zochin [66.181.161.100] 2022-05-03 14:23:57

Tsetserleg heregtei bna demjij bna

Зочин [150.129.142.84] 2022-05-03 12:31:08

Та нарын сонголт чинь ийм л байна. Дахин дахин сонго . Одоо бүү гошигно . Хохь чинь гэдэг байхаа

Зочин [103.229.120.148] 2022-05-03 10:47:46

bidnii sanal chuhal tsetserleg heregtei bn demjij bn


8 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
8 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.