Монгол Улсад жуулчлах БНСУ-ын иргэд визгүй зорчино

Aдмин / Нүүр

Аялал жуулчлалын салбарыг дэмжих хүрээнд Монгол Улсад жуулчлах зорилгоор 90 хүртэл хоногийн хугацаанд зорчих Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэдийг Монгол Улсын визийн шаардлагаас чөлөөллөө. Энэхүү шийдвэр 2022 оны зургадугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны арванхоёр дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэгжинэ.

Монгол Улсыг зорих иргэдийн тоогоороо БНХАУ, ОХУ-ын дараа гуравдугаарт ордог, Монгол Улстай стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлснөөр аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх, мөн Монгол Улсын иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхэд түлхэц үзүүлэх ач холбогдолтой гэж үзжээ.

Өнөөдрийн байдлаар манай улсад бүх төрлийн паспорттой 25, дипломат албан паспорттой 37 улсын иргэд визгүй зорчиж байна.


Сэтгэгдэл

Зочин [192.82.70.189] 2022-05-05 01:42:17

За юун ч ойворгон юм бэ дээ тэгж байгаал болно биз нэг их том улс шиг битгий сүржигнэж бай СОЛОНГОСЧУУД ВИЗГҮЙ ЗОРЧООД ЭХЛЭВЭЛ САЙН БИЗДЭЭ

Лорд [103.229.121.79] 2022-05-04 19:33:08

Монголчууд хариуд нь 30 хоног визгүй зорчих ёстой шд. Харилцан визгүй зорчих ёстой ш дээ.

Чагнаа [192.82.85.180] 2022-05-04 18:11:42

Монгол улсад ашиггүй, монгол хүнд хүртээлгүй, тусгаар Монгол улсынхаа үнэ цэнийг бусдын өмнө унагасан шийдвэр байна.

Зочин [204.101.225.90] 2022-05-04 16:47:57

Eruugiinxen esvel xurgan bossuud n irj baaxan mongol oxidoor zugaagaa gargax l zam neej ugch. Naaduul chine zuvxun uursdiinxuu bizneseer iulchluuleed l butsna

Зочин [192.82.89.8] 2022-05-04 12:47:01

Ижил тэгш эрхтэй баймаар, тэд визгүй харин бид визтэй

Ё [202.9.40.186] 2022-05-04 09:45:59

Буруу шийдвэр байна. Визгүй ирэх солонгосчууд чинь монгол улсын аялал жуулчлалыг дэмжиж мөнгө оруулахгүй шүү дээ. Korean air-ийнхаа онгоцоор ирээд солонгос эзэнтэй зочид буудалд буугаад, солонгос хоолны газруудаараа үйлчлүүлээд монголд байгаа солонгосчуудынхаа бизнесийг дэмжиж, мөнгөө өгчихөөд л буцна. Иймхэн юм олж харахгүй байгаа юм уу, дарга нар аа.

Зочин [202.9.46.30] 2022-05-04 22:48:10

Харин ч үндэсний юмаа дэмждэг мундаг л хүмүүс байна.


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.