Усны түвшин олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэжээ

Aдмин / Нүүр

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу энэ сарын 5-ны өдрийн байдлаар Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Ховд, Бодонч, Булган голын дагууд усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 50-100 см даван үерлэж байна.

Иймд дээр дурдсан голуудын сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа ард, иргэдийг үерийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас онцгойлон анхааруулж байна.


Сэтгэгдэл

Зочин [195.46.106.44] 2022-05-06 02:17:04

Энэ сайхан усыг хуримтлуулах юмсан. Усан сан хөв цөөрөм барина гэж яриад байдаг. Нэг ч хийсэн юмгүй баахан реклам. ЭНэ чинь л бидний бодит боломж шүү дээ. Хавар цагт өч төчтөөн сая куб м ус ямарч ашиглалтгүй ингэж урсгачихаад усны хомсдолд орж байна гээд бичээд байх юм. Байгал ээж уг нь өгөөд л байгаа юм л даа. Ашиглах сэтгэлгүйдээ алдчихаад цөлжилт болж байна гээд бичээд яриад л...


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.