До.Цэнджав: Монгол хүн монгол хүндээ хамгийн увайгүй, балмад, зэрлэгээр ханддаг болсон нь ёс суртахууны сүйрэл юм

Aдмин / Нүүр

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч До.Цэнджавтай ярилцлаа.


-Монголчууд хоорондоо дайсагналцдаг, нэгнийгээ үзэн яддаг, монгол хүн монгол хүндээ хайргүй болжээ. Улс үндэстэн нэгнээ хайрлах, монгол хүн монгол хүнээ хайрлах ур ухааныг та юу гэж хардаг вэ?

-Монгол орон гэдэг нь үндэстэн хоорондын зөрчил байхгүй, хамгийн эв нэгдэлтэй байх ёстой улс. Ер нь бага орны ард түмэн гэдэг биенээ хайрлах, хүндэтгэх, бусдынхаа үгийг сонсох, бурууг бусдаас эрэхээс өмнө өөрөөсөө эрж хайх, нэгэнтэйгээ эелдгээр харилцах зэрэг харилцааны урлаг монгол хүнд туйлын дутагдалтай болжээ.

Харилцаа гэдэг хүн төрөлхтний хамгийн чухал зүйлийн нэг. Хүн хооронд үг ярианы харилцаа, сэтгэл зүрхний харилцаа явагддаг. Сүүлийн үед монгол хүний зан харилцаа хувирч, маш догшин болсон. Бүтэн үг сонсох байтугай үгний үзүүрт л уурсаж гомдох, эрх чөлөөнд халддаг, заналхийлдэг байдал бий болсон байна. Айл өрх, саахалтын харилцаа гэхэд л тун эвгүй байдалд хүрлээ. Энэ бол ёс суртахууны сүйрэл. Нийгмийн оюун санаа болсон нийгмийн харилцаа гэдэг ёс суртахууны хэм хэмжээн дээр байх ёстой. Энэ харилцаа сахигдахаа байж, насны ялгаа үгүй болж, хүмүүс хоорондын ялгаа ч арилчихаж. Залуус нь ахмадаа хүндэтгэхгүй, үр хүүхэд нь аав ээжээ үл тоодог болсон. Ийм болоод ирэхээр нийгмийн харилцаа тэр чигээр дампуурлын байдалд орно. Энэ бол туйлын аюултай үзэгдэл.

-Хөгжил цэцэглэлт, нийгмийн өөрчлөлт бидний нэгнээ хайрлах, энэрэх сэтгэлийг үгүй хийж байна уу даа?

-Нийгэм хөгжихийн хэрээр хүмүүс хоорондын зан харилцаа төгсрөх болов уу гэтэл улам дордлоо. Гудамжны сэтгэлгээтэй, хэрүүлийн сэтгэлгээтэй, бие биенээ жадлан эсэргүүцэх сэтгэлгээтэй, атаа хорслын сэтгэлгээтэй хүйтэн харьцаа ноёлж байх шиг санагдаж байна.

Хуучин цагт монголчууд хоорондоо ихэд сайхан харилцдаг байлаа шүү дээ. Биенээ хүндлэх уламжлал монголчуудад байсан хамгийн үнэт зүйл. Нэгэнтэйгээ жигтэйхэн сайхан харилцдаг, ярилцдаг. Нэг гэр бүл гэдэг тэр чигээрээ хүний сургууль байв. Аав нь аав шиг, ээж нь ээж шиг, ах нь ах шиг. Тэдний үгнээс багачууд гарна гэж үгүй. Хүмүүжил гэж тусгай үг хэллэг ярихгүйгээр, аяндаа мах цусандаа шингэсэн харилцаа тэр байлаа. Нутгийн өвгөд гэж ёстой л жинхэнэ алт шиг хүмүүс байв шүү дээ. Ерөөсөө л тэд чинь тэр чигээрээ ёс суртахууны зарчим байсан. Нутгийнхан тэдний үгийг маш сайхнаар хүлээж авдаг. Биднийг бага байхад нутгийн өвгөчүүлээс хамгийн их айдаг. Тэдэнд хүний хүүхэд гэж байхгүй. Бүхий л айлын хүүхэд тэдний л хүүхэд. Хүүхдүүдийг зэмлэнэ. Тэгэхэд аав, ээж нь учиргүй их баярлана. Харин ч "Энэ мууд үг хэлээд өгөөрэй" гэдэг. Хүүхдээ өмөөрнө гэж байхгүй, тийм л сайхан байсан.

-Монгол хүн нэгнээ үзэн ядах, өөрөөсөө дээш гаргахгүй гэх аминч үзэл ихэд дэлгэрч байна гэж шүүмжлэх хүмүүс их бий. Бас л энэ цаг үед ярих, хөндөх ёстой асуудал мөн биз, багш аа?

-Үгний эхэнд сайхныг хэл гэсэн өвгөдийн сургаал байдаг. Яриа хөөрөөг сайхан зүйлээр эхэл гэсэн санаа. Сайхан үгийг түрүүнд хэлнэ гэдэг харилцааны дээд уран хэлбэр. Энэ бол нялуун нялцгай асуудал биш. Энэ чинь монгол хүнд байсан мяндсан ухаан шүү дээ. Монголын зүйр цэцэн үг гэдэг гадаадын философиос дутахгүй их зүйлийг агуулдаг. Тэнд монгол ухаан ч бий, монгол хүн ч бий. Харамсалтай нь өнөө цагт монгол хүнийг эрээд олоход хэцүү болсон. Бүгд америк, солонгос, япон хүн болчихсон. Даяарчлал гэдэг олон сайхан талтай ч хүний зан суртахуун, үндэсний уламжлалд асар их их нөлөөлдөг юм байна.

Монголчууд эх орноо хайрлаж байгаа юмуу даа. Эх орныхоо эсрэг юм хэлдэг, нэгнээ дээд зэргээр гутаан доромжилдог болж шүү дээ. Харийнхантай үг, санаа нийлж Монгол орноо, монгол хүнийг гутааж байна. Монгол хүн шиг бүдүүлгүүд байхгүй, дээрэмчин, хулгайч, ална, хядна, буудна, цаазал гэх зэргээр хүний амнаас гарахааргүй үгийг ердийн үг шиг хэлдэг болчихсон.

-Ингэж гажуудаж, буруудаж байна гээд хэлээд өгөх, чиглүүлэх сэхээтэн нь ч алга болж шүү?

-Засч залруулаад хэлээд өгдөг хүн байхгүй байна. Ийм үед ардын багш нарын үүрэг асар их. Хүнийг хүн болгох тухай ярьж байгаа бол өлгийтэй байхаас нь хичээх ёстой. Тодорхой цагт хөхүүлдэг, тоглуулдог, хайрладаг, зөөлөн харьцдаг. Ингэхээр аяндаа мах цусанд нь шингэдэг. Дайн гэдэг энэ цаг үед ганц зэвсэг биш, харилцааны дайн хийдэг болсон.

Олон нийтийн сүлжээ гэдэг садар бузар үгийн, гүтгэлгийн, өшөө хорсол, атаархлын хогийн сав болчихсон. Хуучин цагт матаас гэж ярьдаг байсан. Одоо бол тэр матаас сэтгэлийн жаргал эдлүүлдэг болчихсон юм биш үү. Сайхан хүнээс дуурайл авч сэтгэлийн жаргал эдэлдэг гэдэг бол одоо муу муухай үг авч түүндээ баясан цэнгэж жаргадаг болжээ.

-Түүхийн хуудас сөхөхөөр аль ч цаг үед монголчууд дундаа хагаралтай, нэгнээ л зэмлэдэг, цөлмөдөг, хөнөөдөг байсан юм шиг. Эсвэл энэ зөвхөн монголчууд биш хүн төрөлхтний нийтлэг төрх юм уу?

-Ер нь манай монгол үндэстний яс цусанд нь нэг зүйл бий. Тэр бол атаархуу, өөнтөгч байдал. Тэгэхдээ монголчууд жигтэйхэн сайхан харьцаатай үндэстэн гэдгийг гадаадын жуулчид онцлог тэмдэглэсэн байдаг шүү. Би жуулчдын тэмдэглэлийг ихээр уншдаг. Монголд ирээд буцсан жуулчдын ихэнх нь монгол хүний ариун сайхан шуналгүй сэтгэлийг гайхан биширсэн байдаг.

Нэг жуулчны тэмдэглэлээс дурдъя л даа. Нүүдэл суудлын явцад авдарнаас нь баахан алт цуваад дуусаж. Дараа нь холоос ирсэн нэгнээсээ асууж байна гэнэ. Тэгэхэд өөдөөс нь "Алт юм уу мэдэхгүй, баахан шар юм цувж хэвтэнэ лээ" гэж юу ч болоогүй дэргэдүүр нь өнгөрөөд явчихсаныг жуулчин ихэд бахархалтай тэмдэглэж үлдээсэн байдаг. Монголын нэг булангаас нөгөө булан хүртэл туулахад нэг ч муу хүнтэй таарахгүй. Дандаа тусалдаг, гэнэн цайлган, халуун сэтгэлтэй гэж. Үнэхээр монгол хүнд тийм халуун дотно сэтгэл бий. Гэвч маш амархан эвдэрч байна. Ийм цаг үед хэрсүү, үг дуулах чанар тун хэрэгтэй.

-Хэрсүү монгол олон болох тухай бид ч их хөндөж бичдэг шүү?

-Тийм болох ёстой. Үг өнгөрөөж сур гэж аав, ээжүүд ярьдаг. Одоо бол шууд тосч аваад дайран давшилж, хамгийн муухай үгээр хариулдаг. Тэртэй тэргүй түүхээс үзэхэд Их Монгол Улсын үед монгол үндэстэн нэгдэж дэлхийг эзэлсэн түүхтэй. Дараа нь бага хаадын үе бутарч сарнин, баахан олон монголчууд тарсан. Монгол бол нэг үндэстэн гэдгийг үргэлж бодож нэгнээ хайрлах хэрэгтэй. Баруун монгол, бага ястан гэж ярьж болохгүй, амнаасаа ч унагаж болохгүй.

-Монголчууд дотроо нэгнээ хэмлээд зогсохгүй хилийн чанадад байгаа мах цусны тасархайнуудаа ч чичилж харагддаг. Өмнөд монголчуудыг хужаа гэж ирээд л. Оросын буриадууд ч монголчуудад ихээхэн дургүй гэлцдэг?

-Би нэг удаа өмнөд монгол шавь нараа дагуулаад Хэнтийн Дадал, Биндэрээр явсан. Сумын төв дээр баахан согтуу залуус. Ааш аяг гэж араатан болчихсон. Нөгөө муу хэдэн шавийг маань “Муусайн хужаа нар монгол нутаг дээр шээх ч эрхгүй” гэж ирээд орилж чарлаад. Шавь нар “Бид монголчуудыг ямар их хайрладаг билээ, яаж ирсэн билээ” гэж уйлаад буцацгаасан. Би ч тайтгаруулж дийлээгүй.

Япончууд нэгэндээ тийм ч хайртай ард түмэн биш. Гэхдээ нэгнийгээ хэзээ ч муулдаггүй. Япон хүний ёс суртахуун, сахилга бат дэлхийд яаж гайхагдаж байна?

-Япон гэдэг үндэстэн нэг амь юм шиг л хөгждөг гэж боддог. Бидэнд тэр чанар дутагдаж байна уу?

-Би олон газрыг удирдаж явсан хүн. Хамт олон дотор хов жив яригддаг. Түүнд барих хариулт нэг л байх ёстой. Энгийн. Хов жив гарлаа. Хариуд нь “Би өөрөөр боддог юм шүү дээ, аа тэр тэгж байна уу. Арай тэгэх хүн биш дээ” гэхэд нөгөө хүн нь “Нээрээ тийм байх аа” л гэдэг. Эсрэгээр нь тосч аваад уриалгахан сонсоод яриад унавал сайн үр дүн гарахгүй.

Гэтэл бид юу эсийг үзэж байна даа. Улстөрчдөд улс төрийн соёл гэж алга, ард түмнийхээ нүдэн дээр гахай нохой шиг л аашилцгааж байна. Телевизийн хоймор гэдэг ариун зүйл гэж үздэг байлаа. Гэтэл шууд ярилцлага хийж байхдаа л олны өмнө зодолдоод унаж байна.

-Үндэстнээрээ амь нэг байх, нэгэндээ хайртай байх асуудалд үг гэдэг чухал бололтой?

-Муусайн Оросын шаарууд, өмхий хужаа нар гэж ярьдаг хэсэг бидний дунд байна шүү дээ. Энэ чинь л хамгийн аюултай. Энэ улс орныг хөршгүй, нөхөргүй болгож байна. Төрийн хар хайрцагны, монгол хүний дотоод сэтгэлийн хар хайрцагны бодлого гэж байх ёстой. Нэг муухай үг байна. Хардах эрхтэй гэдэг үг. Энэ чинь хамгийн бузар булай үгний эхлэл. Сэтгүүлч хардах эрхтэй, хүн хардах эрхтэй гээд л ярьдаг болсон. Хардана гэдэг шууд дайсагнана гэсэн үг. Хардсанаас болж салж сарниж, нэгнийгээ алж хядаж байна. Энэ үгний оронд эргэлзэх, тээнэглэзэх, лавлах гээд ярьж болно оо доо.

Эр хүн мөртлөө хов жив ярьдаг хачин завсрын хүмүүс бий болчихлоо. Тэднийг зэмлээд гарах хүн байна уу. Лодонгийн Түдэв багш маань ухаанаараа зоддог байлаа шүү дээ. Ганц үг хэлэхэд л орой руу ороод явчихдаг. Одоо ч тийм хүн байхгүй болсон. Бямбын Ренчин гуай, Цэндийн Дамдинсүрэн гуай нэг үг хэлэхэд л ханардаг байлаа. Тэгэхээр үг гэдэг чухал. Хүрлийн муу газар эвддэг, хүний муу хүнийг эвддэг. Зөөлөн модыг тоншуул иддэг, зөөлөн хүнийг хүн иддэг гэдэг. Энэ нийгэмд зөөлөн, мөрөөрөө явсан хүн хэлмэгдэх шинжтэй. Гэтэл хамгийн балмад, ёс зүйгүй, дээрэм хийх шинжтэй, хамгийн харгис хүйтэн мөсөн сэтгэлтэй нь оройд гарлаа. Араб ардын мундаг үг бий. Эрдэмтэн хүмүүс нь илжиг хөтөлж, тэнэгүүд нь илжигээ унаад явдаг болжээ гэдэг. Манайхаар бол гайгүй хэсэг нь илжгээ хөтөлчихсөн, хамгийн увайгүй, балмад, зэрлэг харгис хүмүүс нь илжиг дээрээ суучихсан явж байна.

-Монголчууд нэгэндээ яавал хайртай, энэрэх сэтгэлтэй болох вэ?

-Би 2000-аад оны эхээр “Монгол тэмүүлэл” гээд олон нийтийн байгууллагыг санаачлаад маш сайхан авч явж байсан нэг үе бий. Америкт ч “Америк тэмүүлэл” гэдгийг гаргаж ирээд америк хүмүүсийг хүмүүжүүлж байсан. Японд ч адилхан. Одоо “Хятад тэмүүлэл” гэж ярьдаг болоод байна. Бид тухайн үед “Сайхан монгол хүн, сайхан Монгол орон” гэдэг уриа дэвшүүлж байсан. Одоо ч энэ уриа монголчуудад хэрэгтэй.

Ер нь хатуу хүтүү үгийг болгоомжтой гаргаж байя. Сайхан үг хэлж байя. Нүүр номыг харж байхад л өглөөний мэнд бусдадаа дэвшүүлдэг дээ. Гэхдээ их хялбараар л хэлээд өнгөрдөг болж. Угтаа бол ухаарлын, утга учиртай үгийг нэгэндээ дэвшүүлж байвал зохилтой.

Түүнээс гадна эх хүн, эмэгтэй хүний мяндсан ухаан гэж бий. Аав маань гэхэд дуугүйхэн хүн байлаа. Ээжийн минь амнаас гарсан үг бүр алт байв. Ээжийн ухаан, эмэгтэй хүний ухаан гэж их торгон ухаан байдаг. Ийм нийгмийг зөөлрүүлье, монгол хүн монгол хүнээ энэрье, хайрлая гэвэл эмэгтэй хүнйи үүрэг асар их бий. Гэвч одоо бас л увайгүй болж дээ. Эмэгтэй хүний ичимхий зан чанар ёс суртахууны дээд хэмжээ байжээ. Цэвэр ичимтгий ааш гэж жигтэйхэн гоё байсан шүү дээ. Дунд сургуулийн хичээлийн сургалтад ёс зүйн харилцааны урлаг хичээлийг оруулмаар байгаа юм. Хүүхдүүдийг багаас нь сайн байна уу, баярлалаа, гялайлаа гэж мөр цэх, мэлмий өөд хэлдэг араншинд сургах нь чухал.

ӨДРИЙН СОНИН: Баасанжавын Энхзаяа

image


Сэтгэгдэл

DR. PRADHAN [197.211.52.77] 2022-12-31 14:18:56

IF YOU WANT TO SELL YOUR KIDNEY FOR MONEY $ 780,000 CONTACT THIS HOSPITAL EMAIL: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM

Иргэн [203.217.139.240] 2022-05-09 07:47:05

Үнэн юм бичжээ. Энэ бол сүүлийн 30 жилийн мөнгө, хөрөнгө эрх мэдлийн төлөө үхэлдэж ирсэн МАН ба АН-ыхнаас үүдэлтэй ёс суртахууны уналт, дампууралтай л холбоотой. Одоо ч гэсэн эрх мэдэл мөнгөний төлөө тэд нэг нэгнээ алахаас буцахгүй байгаа. Ард олон тэднийг харж дууриаж байгаа.

Зочин [103.57.92.194] 2022-05-08 14:30:39

АРДЧИЛ МОНГОЛЫН НИЙГЭМИЙН СЭТГЭЛГЭЭГ ЯМАРЧ ЁС СУРТГУУНГҮЙ ДУРААРААН БҮХ ЗҮҮЛИЙГ МӨНГӨӨР ХЭМЖДЭГ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ УЛСААН ХУДАЛДАХ ХАХУУЛЬ АВАХ ХҮН ДЭЭРЭМДЭХ ЛУЙВАРДАХ ЗЭРЭГ ЗЭРЛЭГ БҮДҮҮЛЭГ ШИНЭ ҮЕИЙГ БИ БОЛГОЖ ХҮМҮҮЖҮҮЛЭЭ ЭНЭ ИХ САЙХАН ЗӨВ ЗҮҮЛЬ ҮҮ МОНГОЛ ТӨР ХАМГИЙН УВААГҮЙ ХУЛГАЙЧ НАРЫН ҮҮР БОЛОО ХУЛГАЙЧ НАРТ АРД ТҮМНИЙ ШУДРАГ ШҮҮХЭЭР ЦААЗЫН ЯЛ ОНООХ ЦАГ БОЛСОН БИШ ҮҮ ДАРЛАГДАН ТҮЙЛДАН ЗОВСОН АРИХААР СЭТГЭЛЭЭН АРГАДСАН АРД ТҮМЭН МИНЬ

Зочин [203.91.115.54] 2022-05-06 23:46:50

Нэг ийм үеэ өнгөрөөсөн хүмүүс өнгөрсөн нийгмийнхээ үнэт зүйлийг дурсан ялзарсан сэтгэлгээгээ бусдад тулгаж явах юм даа. Социализм 30 жилийн өмнө системийн, хэлбэрийн хувьд нуран унасан. Өдгөө нийгмийн сэтгэлгээний хувьд комунизм, социализм бүрэн ялагдаж байгаа нь та бүхний халаглаад буй тэдгээр баримтуудаар батлагдаж байгаа юм. Монгол хүн монгол хүнээ хайрлахаа байсан, хүмүүн бусаар ханддаг болсон биш угтаа бол та бүхний хүмүүжсэн тэдгээр комунист баримжаатай социалист үзэл суртал, ёс зүй оршин тогтнолын хувьд бүрэн дампуурсан гэсэн үг. Тэр зүйл чинь ердөө социализм гэдэг нэртэй хүчирхийлэл, харгис дэглэм дээр л хиймлээр оршиж байсан хэрэг. Бүх юм хиймэл, зохиомол, та хоёр яриа шиг хоосон байсан хэрэг. Харин одоо бид бодит зүйлийг өөрийнхөөрөө мэдэрч эхэлж байна. Социалист бус нийгмийн буянаар. Энэ нь хэнд ч нэг их таатай байдаггүй. Социализм бол угтаа нэг хэсэг нь амьдрал сайхан байна гэж нөгөө хэсэгтээ итгүүлээд гараар нь баас бариулж суудаг тийм тогтолцоо юм. Комунизм гэдэг бол эв х

Зочин [203.91.115.54] 2022-05-07 00:15:50

хамт ёс, тэгш эрхийн зарчмыг өдөрт нь номлоод шөнө нь бусдын хөрөнгийг хулгайлж, бусдын эхнэрийг хүчиндэж амьдрахыг хэлж байгаа юм. Капитализм тун олхиогүй нийгэм. Гэхдээ ерөнхий зарчим нь чи хүссэнээрээ амьдар, гэхдээ өр төлөөсийг нь өөрөө төлж хариуцлагаа өөрөө хүлээ гэдэг дэндүү шударга зарчимтай. Шуудхан халуун гараар чинь мөс бариулна гэж мэд. Гэхдээ бариад зогсоод байх уу, тэссээр давж гарах уу гэдэг нь чиний сонголт. Ямар ч байсан энэ нийгэмд социализм комунизм шиг хүмүүсийг бөөнөөр нь яргалдаг, хүчинддэг, хүчээр сайхан байна гэж итгүүлдэг хэлүүлдэг дэглэм байхгүй. Хэрэв хүчинд автаж, бусдаар тархиа угаалгаж, хууртагдаж, завшигдаж яваа бол хохь чинь гэсэн үг. Бас нөгөөтэйгүүр ингэх нь, хохирох нь ч чиний өөрийн эрх юм. Өөрийн эрхээр зовно гэдэг ямархуу үнэт зүйл болохыг номлодог үндэстэн шүү, манай ард түмэн чинь. Амьдрал сайхан байна гэж комунист хоосон үзэл суртлаар чалчихгүй би. Гэхдээ өнөө цагт ядаж л хуарангийн нийгэм шиг ив ижилхэн нөхцөл дунд өөрийгөө ч танихгүй болтлоо төөрөлдөх биш тэр нь луйварчин, энэ нь хулгайч, тэр нь хохирогч, энэ нь янхан юм байна гэдгийг ялгах салгах сөгөөтэй амьдарч байна. Бас өөрийнхөөрөө шүүн тунгааж чадаж байна. Хэрэв хүсвэл шүү дээ. Нэг хүн ганцхан үг хэлэхээр нийгмээрээ орой руу нь ороод явчихна гэдэг чинь бурхан минь, огт гайхуулах юм биш шүү дээ. Энэ чинь тэр нийгэм тэр чигээрээ мунхаг харанхуй байгааг илтгэж байна гэсэн үг. Одоо бол ядаж хүн амын 5-10 хувь нь нийгмийн давалгаа, тархи угаалт, намзасгийн суртал ухуулгад авталгүй өөрсдийнхөөрөө харж, хийж чадаж байгаа шүү. Энэ асар том амжилт. Хөш та минь ээ, эх оронч үзэл, хайрлах, энэрэх, шударга ёс, сайхан хүн, сайн үйл хэрэг гэж яг юу юм бэ? Сайн хүн гэж жишээлбэл хэн юм? Энэ бүгд чинь цөм социализмын үеийн бүдүүн бараг суртал ухуулгын элементүүд байхгүй юу. Бидний ухамсарт шингэчихсэн мөртөө үзэл суртлын ухуулга шигээ хэрэгцээ үгүй хоосон нэр томъёонууд. Сэхээрсэн хүмүүст эдгээр нь тэр суртал ухуулгын утгаараа ямар ч хэрэгцээ байхгүй. Би жишээ нь сайн аав баймааргүй байна. Эх оронч баймааргүй байна. Шударга царайлсаар үргэлж хохирч дуусмааргүй байна. Би зүгээр л эгэл жирийн, арай хариуцлагатай иргэн хүн баймаар байна. Хичээл зүтгэл оролдлогоос маань шалтгаалж амьдрал маань өмнөхөөсөө бага багаар дээшилж байгаасай гэж хүснэ. Төрийн алба, өндөр албан тушаал, элдэв гавьяат, ардын, алтан гадас цол тэмдэг надад хэрэггүй. Харин мөнгө бол миний нэг л хэрэгцээ. Надад абсолют дайсан байхгүй. Авилгачин, луйварчин түшээд муухай боловч тэд жам ёсоороо устана гэдгийг л мэдэж байна. Тиймээс санаа амар хөндлөнгөөс ажиглаж явдаг. Хадмууд зарим нэг ах дүүс, найз нөхөд надад таалагддаггүй боловч би үзэн яддаггүй. Зүгээр л тэднээс зайтай хол амьдрахыг хичээдэг. Эхнэр маань мулгуу санагддаг боловч би өөрийг хайж давхидаггүй. Зүгээр л хүний байдаг л дутагдал, надтай адилхан нэг л сул талтай хүн гэж хүлцдэг. Хүүхдүүдээ би бусдаас илүү яв гэж тулгадаггүй. Бусдын жишиг яв. Харин хариуцлагатай, өөрийн бодолтой байхыг хичээ гэж сургадаг.

Зочин [66.181.182.25] 2022-05-06 18:22:38

Халх Монголчууд биш нямдорж тэргүүтэй увс этгээдүүд турхирч Монголын хуулийг гууль болгоод байгаа юм биш үү.

Зочин [103.57.93.206] 2022-05-06 14:32:25

Хүнд боловсрол олгохдоо хүмүүжлийг нь харж хүн болж уу үгүй юу гэдгийг нь мэдэж байж сонго. Их эзэн Түмтийг захирсан хүнтэй төрийн хэргийг хэлэлц гэж захижээ......

Ulaan.od.conin. [122.201.24.155] 2022-05-06 11:27:18

Naranty..goo.caixni.bara.zardag.b.altantyua.xar.tamxjin

Mongol hyn yhaarah chag ni boljee!!! [148.60.92.227] 2022-05-06 10:45:33

Mongoliin ene delemgii baidal ni eersdeen yos syrtahyyn ardiin yhaanaa geesenii sinj boljee!!!eersdee ehees garchihaad eh hyniig muulna,getel emegtei hyn baij enee chagiin ali boloh bolohgyi zyil ryy dairaad orchihson heryyl am heldeg bygdiin emne nychgen yabj baih!!!!er ni Mongoliin eb negdelgyi ene chag ye daanch haramsmaar baigaa syy!!!ta nariig ardchilal abrah l baih gehdee eb negdel bye byeen hairlah yhaan tyynees ch iluu abrah baih syy!!!Mongol ylas chaasaa herhen hegjih ni erdee l eb negdelees saltgaalna?eb negdelgyi bolboos ta nar eneederch syirch dyyslaa!!!!

Зочин [202.126.89.44] 2022-05-06 10:35:10

Өлгийтэй дотор байхдаа л бараг өмхий санаа сууж эхэлдэг хүмүүс байдаг юм билээ. Гэхдээ тийм их олон байхгүй бурхан зохицуулаад өгнө.

Зочин [202.126.89.90] 2022-05-06 07:34:49

үүгий эх сурвалж нь ердөө монгол хүүхнүүдийн завхайрал архидалт гадны харчуудын өмнө өмдөө шувталдагаас болж байна тэд үр хүүхдээ өсгөхдөө монгол эр хүн эцэгээ үзэн ядаж хүмүүжүүлж байна

зочин [202.131.245.69] 2022-05-06 07:32:04

чухал асуудал хөндөж, түүнээс гарах шийдлээ ч санал болгосон байна. цэцэрлэг, ЕБС-д төдийгүй эцэг, эх нь хүүхдийг тод чанга ярьж сургах хэрэгтэй. Одоогийн залуучууд амандаа бувтнасан, хүний өөдөөс хариултаа ойлгомжтой тодорхой хэлж чадахгүй их л бөөрөнхий унхиагүй болж. Ийм байхад наад захын мэдлэг тааруу, хүмүүжилгүй мөртлөө эрх мэдэлтэй хүнийг улам өөгшүүлж байгаа.

Зочин [202.179.27.55] 2022-05-11 02:10:23

Энэ бүхэнд бас нэг шалтгаан нөлөөлдөг гэж боддог энэ нь дэлхийн эрдэмтэд судлагаа хийгээд үхлийн ундаа гэж нэрлэсэг коко коло ундааг хар тамхины хольцтой 1 хувийн бодисын нууцыг 10 хүн

зочин [202.21.117.58] 2022-05-06 07:03:08

Хүүхдийг төрсөн цагаас нь л хүмүүжүүлэх ёстой гэдэгтээ санал нэг байна . Боловсрол олгодог багш нар маань ямар хүмүүс ямар шалгуураар шилэгдэж сонгогдож суралцаж байна уу гэвэл үгүй , Тийм учраас өсөхийн гэрийн боловсролыг эцэг эх олгодог бол , сурах эрдмийн боловсролыг заах эрдэмтэн багш нараа бэлдэхдээ анхаарах цаг нь болсон гэж боддог

Зочин [202.179.27.55] 2022-05-11 02:25:19

Хэлсэн зэв арилгах зориулалттай юм чинь ходоодны дотор талыг хуссан гүкээ шиг болгоод хоол ундаа боловсруулж чадахгүй болдог байж магад

Зочин [202.179.27.55] 2022-05-11 02:23:24

Коло нь хар тамхинд орох анхны алхам түүнийг байнга хэргэлдэг хүүхэд маш эцэнхий ташааны толгой нь гозойгоод эж нь идсэн уусан нь тогтохгүй байна хордлого болсон юм шиг байна гэхээр нь

Зочин [202.179.27.55] 2022-05-11 02:20:28

Очоод сонссон явдалдаа энэ дашрамд уучлалт хүсье колог 1сар хөдөр бүр уухад хамааралтай болно түүнд унасан шүд хийж хонуулахад алга болсон мөн хэсэг махтай зүйл хийгээд хонуулахад бас ууссан байсан гэж бичсэн байна лээ

Зочин [202.179.27.55] 2022-05-11 02:14:45

Хүн маш өндөр үнээр нууцалдаг арай үргүй болгодог бодис биш байгаа гэж бодож байна гудамжинд явж байсан авгай нөхөр 2 эдгээрийг хэргэлсэн хүнээс гарсан хүүхдүүд амиа хорлодог эсвэл хар таихинд ордог гэж ярьж байхыг ойртож

uher mongol [212.51.198.193] 2022-05-06 06:57:13

zuragt interneteer urgelj neg negendee gaihuulsan newtruuleg hiij bgaa survaljlagch nar uzen yadah ataa horsliin gal asaaltsaj bgaa hamgiin gol daisnuud shuu dee ehleed neg negendee omsson huvtas idsen hool ger ornooroo gaihuulahaa bol ododr bolgon chamd hun chinii baihgui yumaar gaihuulj chamaig huur luu chini nulimaj bajhad huniig hairlaj hundleh setgel hezee chi tordoggui yum malnuudaa 90 ond neg hun Bajzda zuragtaar bi odor bolgon 1 shirheg snikers iddeg gej gaihuulj bailaa odoo ch gesen yag heveeree mongolchuudaa ooroo oorsdoosoo ichichtsgee

Зочин [202.126.89.13] 2022-05-06 06:16:33

ene buhen ardchilaltai hamaagui , harin tsus ni oirtson teneg humuuseer duursen olson buh amjiltaa ustgah , ataarhah , shunal ni bur dendsen

Зочин [202.9.47.19] 2022-05-06 05:36:57

Монгол хөгжихгүй байгаа шалтгаан нь энэ юм. Монгол хүн монгол хүндээ дургүй, монгол хүн монгол хүндээ зүтгэх дургүй.

Зочин [202.126.90.27] 2022-05-06 05:28:50

Kommunisduudad tednii ur hubrel odoo her mongold bwiga bolkhoor iim baigaa yum

ИРГЭН [103.229.121.103] 2022-05-06 05:05:03

ХҮҮХДЭД ХИЧЭЭЛ ЗААХ БАГШ НАР ОЮУТАНД МЭДЛЭГ ОЛГОЛХ БАГШ ХҮН ХҮНИЙГ ХАЙРЛАЖ ЭНЭРЭХ ЭМЧ ХҮН АВИЛГА ХУЛГАЙГ ЭРХЭМЛЭДЭГ БОЛСОН УЧИР БУСАД АЖИЛ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСЭЭС ТЭР ТУСМАА ХУУЛЬ ХҮЧНИМЙХЭН УЛС ТӨРЧДӨӨС ЮУ Ч ГОРЬДОХ ХЭРЭГГҮЙ МАН 30 ЖИЛ ТӨР БАРЬЖ ИЙМ НИЙГМИЙГ БИЙ БОЛГОСОН тА БҮХЭН МАН н ядуу дарга гэж сонссон уу Ядуу байх ёстой гээгүй Зүгээр дундач амьдралын тухай ярьж байна Гэтэл МАН н уриа нь юу билээ,,,МАН н буруу бодлогоор нийт иргэдийн 60 хувь нь УБ д бөглөрч угаартаж бухимдаж байыгаа Мөнгөний төлөө үхэлдэн амьдарч байгаа Энэ нь угийн хүн муу Монгол хүммүүсийн мөс чанар зан төлөвийг улам муутгаж харгис ёс зүйгүй хүн чанаргүй нэр төрийг ор нэр ээр буюу эд хөрөнгө бусдын муу яьахтай храьцуулж үнэлдэг болгосон Мэдээж МАН ийм байдалд хүргэсэнд иргэд бид буруутай

Зочин [66.181.160.120] 2022-05-06 04:51:25

Маш чухал хөндүүштэй асуудал сөхөж тавьж Монголчууд бидний хүмүүжил,ёс суртахуун маань үнэхээр алдагдаж ийм л байдалтай болчихоод байна. Бодоод байхаар нөгөөл Ардчлалтай холбохоос өөр аргагүй болдог. Ардчлал гэж бид 30 жил хий хоосон цээжээ дэлдэж харийг шүтэн бишрэх үзэл давамгайлж Монгол ёс,ёс суртахуун гэж амандаа авдаг хүнгүй болчихсоноос л болсон хэрэг. Одоо нэг сэрж сэхээрч байгаа юм шиг үүнийг ярьж эхэлж байна. Монголын хөгжлийг бий болгоно гэвэл юуны түрүүн хүн ардынхаа ухамсар,соёл,ёс суртахууныг дээшлүүлэх хэрэгтэй.Тийм үзэл суугаад ирвэл энэ их талцал,хагарал,луйвар,авилгал,шунал аяндаа илаарших болно гэж үздэг хүн би.


24 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
24 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.