Дарханы замаар зорчсон нь

Aдмин / Орон нутаг

(Аян замын бяцхан тэмдэглэл)

Монголын хамгийн алдартай, цус, нулимс, хараал, ерөөлтэй замаар саяхан явлаа. Хамгийн түрүүнд хуулаагүй байхдаа ч дажгүй л зам байж дээ гэж бодогдов. Хүнийг үхсэн хойно нь магтдаг бол засмал замыг хуулсаны ар дээр үгүйлдэг аж. Өнөөдөр энэ зам "там"-ынхаа оргилд хүрсэн байна. Хуучин замаас дурсамж л үлдэж. Үүнээс цааш хуулалт байхгүй гэж бодохоор бага зэрэг уужирч байна.

4 жил, 200 км. Ай Дарханы зам чи Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ, Булган, Хөвсгөлчүүдийн болон аялагчид, Орос жолооч нарын зовлонд цадах болоогүй юу. Би явж Бээжин сууж байна гэдэг дээ.

Ерөнхий сайд маань хайчаа ирлээд сууж байгаа гэдэгт итгэнэ. Эмээ, өвөө нар дайны он жилүүд гэж ярьдаг байсан шиг бид ч хөгширхөөрөө Дарханы замын он жилүүд гэж ярих биз ээ. Ядаж байхад яр гэгчээр ковидын он жилүүд давхацдаг нь ч юу билээ. Гэхдээ муу л юм болвол Эрдэнэ, Алдармаа, Ковид гэхээ болъё доо. Айлын хүүхдүүд байсан бол аль түрүүн дуусгачихаад тууз, муузаа хайчилчихсан байхгүй юу. Эсвэл манайхан 24 оны сонгуулийн өмнөхөн жаргалын замаа нээж сонгогчид биднийхээ аньсагыг чийгтүүлэх гээд байна уу. Яаж хохирч байснаа мартаад мэлмэрүүлж мэдэх л улс даа. С.Зориг Монгол хүний саруул ухаанд бус мартамхай занд итгэх байж. Үнэг хүртэл энэ хариуцлагагүй нөхдийн балгийг насаараа дурсана даа.

сонин mn

Олон машины жилээ даачих байсан дугуй, амаржийн жагсаалтаас гарч, цаашлаад машины шил, толь цуурч, явах эд ангийн нас богиносч, дуу чимээ орж үнэлгээ нь буурсан биз. Дарханы замаар яваар одогсодын таван цул ч байраа олохоо больж. Цаг хугацааны алдагдал, ачаа, дайврын үнэ ч нугаларсан. 200 км газар хоолонд орж (10000 төгрөг), хонох нь холгүй явж байна шүү дээ. Ойролцоогоор өдөр тутам 6000, Цагаан сар, Наадмаар 12000 машин явдаг зам шүү дээ. Дарханы замын нөлөөгөөр Булган, Эрдэнэт, Хөвсгөлийнхөн Дашинчилэнгээр явдаг болсон. Асуудал тэнд агаар нэг. Гээд бодвол иргэдийн эдийн засаг, эрүүл мэнд энэ замын асфаалтан дор давхар орж байгаа гэж бодоорой, хариуцсан эрхмүүдээ.

эг шороогоор, нэг засмалаар явах нь "Та битгий уурлаарай" тоглоомыг санагдуулна. Гэгээн цагаан өдөр боссон тоосон дунд аваараа асаан явцгаах нь оршуулгын цуваа шиг харагдана.

Тоосноос бултаж нэг, нэгнээ гүйцэх гэж оролдох нь бартаат замын ралли мэт. Ёстой нөгөө хөл дүүрэн хааз, хөндий дүүрэн тоос гэдэг шиг л.

Зам дагуу энд, тэндгүй олон карээр ухжээ. Нутгийн иргэд, малчид харин малын билчээр, нутаг ус, газар шороо, шороо тоос гэж тэмцэхгүй байгаа бололтой. Жагссан, цугласан, машин доор орж хэвтсэн сураг гарсангүй.

сонин mn

ОУ-н энэ замаар нэг орны л жолооч нар явдаг нь Оросууд. Тэдний дурсамжид энэ зам тод үлдэх нь тодорхой. Бидний сайн мэдэх "орос мэгзэм"-үүдийг урсгаал явдаг байх даа. Буриад аялагчид Сэлэнгийн багзаал дээр машинаа үлдээгээд богооноор хот ордог болсон гэнэ. Хуссан замын доороос хурц, хурц хад, чулуу ёрдойно. Хамаг биеэ чангалж, хажуу хавирганыхаа хүмүүсээс зуурна. Зарим жолооч нар чулуунаас зугатаж түр замын (гадаадад түр зам нь асфаалт байдаг бол манайд хад, чулуу, шороо байдаг) хажуугаар олон шинэ зам гаргажээ. Зуны сар эхэлж байгаа болохоор бороо хур гайгүй байна. Ороод эхэлчихвэл юу болдог билээ. Санаж байна уу.

сонин mn

Донсолгоо гаргана гэхээс давхичихсан шулуун аж. Яст мэлхий аятай том тэргүүдийн хажуугаар дэвхрэг аятай жижиг тэргүүд дээр, дээр үсчин сүнгэнэнэ.

Ерөнхий сайд замын дэд сайдыг замаа дуусгаж байж хариарай гээд Дарханы зам руу цөлчихжээ. Та минь гэр бүлээ Дархан руу татчихгүй гэдэгт итгэж байна. Хурдан дуусгаад харихыг бодоорой. Бид ч гэсэн адил гэр лүүгээ яардаг шүү.

Дарханы зам гэсэн тарнийг зөвхөн Дамдинням ч бус Баттөмөр, Жавхлан, Өнөрболор, Эрдэнэбат, Ундрам, Батлут, Алтанхуяг, Ганбаатар, Анандбазар, Бат-Эрдэнэ, Энх-Амгалан, Даваасүрэн, Мөнхбаатар нар үдэш бүр уншиж унтмаар байна.

14-н гишүүнтэй "Дарханы зам" гэсэн лобби бүлэг ч байгуулж болох юм. Та нөхдийн тойргийн сонгогчид чинь энэ замаар элэг, бөөрөө доргион 4 жил сэгсчүүллээ шүү дээ.

"Зам аймаар байна. Гэхдээ түрүүчийг бодвол ганц л дугуй хагарлаа" хэмээн мишээж буй жолоочийг харахад ямар намд саналаа өгсөн хүний үр юм бол доо гэж бодмоор. Найзын маань эмээ би эс ч миний удам энэ замаар явах болноо, аръяабал хэмээн 4 настай ачийнхаа толгойг үнэрлэж, эрхээ эргүүлдэг гэсэн шүү. Аав нь "Дарханы зам эхэлдэг жил төрсөн юм. Хэлд орлоо, хөлд ч орлоо. Удахгүй сургуульд орлоо доо" гэнэ.

Шороогоороо сэгсчүүлж яваад шинэ засмал дээр гарах нь шороон шуурганд нүдүүлж яваад гэртээ орох шиг нэг л амгалан, тайван мэдрэмж төрүүлнэ. Торго шиг сайхан засмал болжээ. Машиныхаа хамар дээр аягатай цай тавиад явмаар. Харин хуулсан зам дээр нь бол коктээл тавибал зохино.

Ард иргэдээ боддог, ардын намтай улсад хуулсан замаар давхиулж үйлийн үздэггүй гэнэ лээ. Ер нь Дарханы замыг хуулсан хүний турсагыг хуулах хүн байна уу. "Ааваа" суран бүсээ тайлаач. Ард иргэдээ энх амгалан бус замаар дөрвийн, дөрвөн жил явуулсан хариуцлаггүй хүний тоосыг гөвөөд өгөөч. Бид чинь энэ замаар 4 жил тоосоо гөвж явлаа шүү дээ. Бусдад нь сургамж болог. Эс бөгөөс цаана чинь Эрдэнэт, Сэлэнгэ орох замууд хуулуулхаа хүлээгээд байж байгаа бус уу. Хэмээн бодохоор "хүрэл бөөр" ч өвдөнө.

www.sonin.mn Ч.Явуухүү

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn

сонин mn


Сэтгэгдэл

Зочин [202.70.44.46] 2022-05-24 07:11:13

гайхуулаад байх мэдээ биш бн, хэдэн жилийн өмнөөс л ийм байгаа

Хавх [126.254.181.183] 2022-05-23 04:48:14

Дарханчууд тэдний дотор МАНыг дэмжигч нөхөдийн балаг шүү дэ.Тэд УИХын хулхи гишүүн Б.Жавхланы хамаг юмыг долоож байвал энэ зам огт хамаагүйн гэсээн.2 жилийн дараа бүгд мартаад дахин долоохоос ч сийхгүй аймар арчаагүй зантангууд байдаг шүү.

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:13:53

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:13:53

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:13:53

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:13:53

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:11:38

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:11:38

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:11:36

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:11:36

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:11:36

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:11:32

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:11:32

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:05:06

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:05:06

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:05:06

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:05:06

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:03:09

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:03:09

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:03:07

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:03:07

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:03:07

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:03:03

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:03:03

Бодд [150.129.141.108] 2022-05-18 18:31:21

ГОЛД НЬ ОРТОЛ ГЭМЭЭР Л БИЧИЖ. ХУУЛААД ЭХЭЛЭХЭД НЬ Л ГАМШИГ ГЭЖ БОДОЖ БАЙЛАА. ХҮЛЭЭСЭЭР ЭЭЖ ААВДАА ОЧИЖ ЗОлГОЖ ЧАДАХГҮЙ 4 ЖИЛ БОЛЛОО..

Зочин [122.201.24.183] 2022-05-18 17:23:46

Хараал идсэн засаг. Сайхан ярьдаг, ажил мэдэхгүй новшнууд!

Зочин [173.244.55.84] 2022-05-18 15:50:40

Энэ замыг анх санаачлан зориг шулуудан төсөл боловсруулсан хүний хөшөөг алтаар босго. Энэ их бүтээн босголт бол Их Монголын минь ирээдүйн хойч үед маш их том хөрөнгө оруулалт юм даа. Маш хүнд сорилт туулсан том их ирээдүйг харсан том бүтээн босголт, барилга байгууламж, бидний үр сад амгалан тайван зорчих алсыг харсан бүтээн байгуулалт юм. Энэ замыг муу хэлсэн хүн бол Монгол хүн биш. Ажил хийж буй хүнд алдаа оноо их байдаг. Харин замаас нь завших гэсэн - хүнэнцэр бол Тамд унах БИРД мөн. Сайн уйлс дэлгэрэг.

Зочин [203.169.50.107] 2022-05-18 12:16:14

Тамочирын зам гээд хотоос атар хүртэл ийм зам бсан. Налайхын зам бна. Бид амархан мартах юмдаа.

Зочин [66.181.161.42] 2022-05-18 14:20:53

Там-Очир маань хаана явнаа, биднийгээ мөн ч их зовоосон юмсан жаргаа боловуу яагаа бол...

Зочин [203.91.115.37] 2022-05-18 10:36:46

Дажгүй болжээ.

MGL [202.21.107.86] 2022-05-18 10:03:52

Тэнэг толгойнууд бага багаар нь хуулаад хийгээд явахгүй дээ

ЗОЧИН [103.57.94.153] 2022-05-18 08:36:01

САЙД ХАЛТАР: "ЯМАР ҮЙЛИЙН ҮРЭЭР БИ ЭНЭ ЗАМТАЙ ХОЛБОГДЧИХОВ ОО" ГЭСЭН ШҮҮ, ҮЙЛИЙН ҮР ГЭЖ БАЙДАГ БОЛ ТА ӨӨРӨӨ Л ҮҮРЧ ДЭЭ, САЙД АА.

Иргэн [203.23.199.221] 2022-05-18 08:33:29

УБ-Налайх 35км/жил гээд бодохоор 6 жил барих ёстой байх нь

Зочин [202.126.88.64] 2022-05-18 07:06:09

Дамдинням жоохон орилох юмдаа ботокс Баттөмөр жавхлан гэсэн хоёр хулгайч нам гүм шүү ичэхгүй ахиад гарах санаатай ирэх байхдаа Сэлэнгийн гурван МАНгас бас ичэхгүй намайг сонгооч гэчихсэн зогсож байна даа

Зочин [64.119.20.232] 2022-05-18 06:54:03

HUN SURAN BUSEER SHAVHUURDANA GEED BGAA BEEJIN GEDEG ORK END L IRJ TER TASHUURAA GARGAMAAR YUM

Там [202.179.21.222] 2022-05-18 06:32:15

Нээх зорчиод байгаарай энэ замаар.

Зочин [202.179.4.249] 2022-05-18 04:41:34

24 онд ашиглалтад оруулж их юм хийсэн баатарууд их хуралд орох санаатай л сууж байгаа шүү дээ. Хугацаа тавьчихаад хугацаандаа хийж байгаа нэр зүүгээд л байж байна. Сонгуулиас өөр юм бодохоо байсан дарга нар далд орвол таарна.

Зочин [195.46.106.44] 2022-05-18 04:27:12

энэ замыг там болгосон буруутан одоо болтол олдохгүй юмаа. Хуулж байна гээд баахан мөнгө цохичихсон пээдгэр хажууд чинь хэхрээд л зогсож байгаа шүү дээ. Шийтгэж хохирлоо төлүүлж сүйд болдоггүй юм гэхэд барааг нь ядаж энэ зовсон олон түмэнд нэг харуулаач.


38 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
38 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.