Ж.Байдены охин коронавирусний халдвар авчээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /AP/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагтай Жилл Байден нарын охин Эшли Байдены “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тул тэргүүн хатагтайг дагалдан Латин Америкийг зорих боломжгүй болсон талаар Цагаан ордон лхагва гарагт мэдээлжээ.

Тэрбээр эцэг, эхийнхээ хэнийх нь ч ойрын хавьталд тооцогдохгүй байгаа талаар Жилл Байдены хэвлэлийн төлөөлөгч Майкл Лароса мэдээлжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пиерийн хэлснээр, ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар охинтойгоо “хэд хоногийн өмнө” уулзсан байна.

АНУ-ын тэргүүн хатагтай Латин Америкт хийх зургаан өдрийн айлчлалаа эхлүүлэх Эквадор улсыг лхагва гарагт зорихын өмнөхөн Эшли Байдены шинжилгээний хариу эерэг гарчээ. Жилл Байден мөн Панам, Коста-Рикад айлчлахаар төлөвлөж байгаа юм.

Өдгөө 40 настай Эшли Байдены хувьд коронавирусний халдварын улмаас ээжтэйгээ хилийн чанадыг зорих боломжгүй болсон хоёр дахь тохиолдол нь энэ юм. Тодруулбал, тавдугаар сарын эхээр тэрбээр Украины дүрвэгсэдтэй уулзахаар Зүүн Европыг зорих бүрэлдэхүүнд багтаад байсан ч халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тул явах боломжгүй болжээ.

АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв халдвар авсан хүнтэй 24 цагийн дотор 15-аас дээш минут хамт байсан хүнийг “ойрын хавьтал” хэмээн тодорхойлж байгаа юм. Тус төвийн мэдээлснээр, ойрын хавьтал болсон хүмүүс вакцинд хамрагдсан тохиолдолд тусгаарлагдах шаардлага тавихгүй ч 10 хоногийн турш амны хаалт зүүх ёстой байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:07:48

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:07:48

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:07:48

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:07:48

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:05:54

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:05:54

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:05:52

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:05:52

1

VzrlBIoi [91.213.50.53] 2022-05-20 22:05:52

1

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:05:48

Зочин [91.213.50.53] 2022-05-20 22:05:48

Маш сонирхолтой юм аа. [103.57.93.169] 2022-05-20 06:51:04

Энэ бүсгүй хэдэн цагт жорлонд орж хэдэн минут бие засдаг бол оо??? Редактор аа. Их сонийн байна. Өдөртөө хүндэрсэн болов уу??? Орой тэгээд 00-доо хэдэн цаг болж, шөнө хэнтэй хамт унтдаг бол оо??? Редактор аа. Сонирхолтой байна ш тээ. Кх!

Иргэн [192.82.78.141] 2022-05-19 17:05:03

Энэ бидэнд хамаагүй ээ.

13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.