Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдлууд Израил, Швейцар, Австрид шинээр илэрлээ

Aдмин / Гадаад мэдээ

Сармагчны цэцэг өвчний халдварын тохиолдлууд хүн амынх нь дунд анх удаа илэрснийг Израил, Швейцар, Австри улсууд Ням гарагт зарлажээ.

Ингэснээр уг халдварт өвчний халдварын батлагдсан тохиолдол илэрсэн улс орнуудын тоо 15 болж нэмэгдэж байна.

Израил, Швейцар улсуудын хувьд саяхан гадаадад аялаад ирсэн нэг, нэг иргэнээс нь вирус илэрсэн тухай мэдээлжээ. Израилд халдварын сэжигтэй тохиолдол хэд хэд илэрснийг бас судалж байгаа гэнэ.

Африк тивийн баруун болон төв бүсээс угшилтай сармагчны цэцэг өвчний вирус хүнээс хүнд халдварласан тохиолдол ховорт тооцогддог.

Хэрвээ халдвар авбал хөнгөн хэлбэрээр өвчилж, 2-3 долоо хоногийн дотор эдгэрдэг байна.

Энэ сарын эхээр Их Британид анх сармагчны цэцэг өвчний вирус тархаж эхэлсэн ба одоогоор Европын орнууд, АНУ, Канад, Австралид нийт 80 гаруй тохиолдол батлагдаад байгаа юм.

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага урьд өмнө илэрч байсан түүхгүй дэлхийн улс орнуудад хүртэл сармагчны цэцэг өвчний вирус тархах өндөр магадлалтай болсныг саяхан анхааруулсан байна.

Сармагчны цэцэг өвчний эсрэг тусгайлсан бүтээсэн вакцин одоогоор байхгүй байгаа. Гэхдээ салхин цэцэг өвчний вакцин 85 орчим хувийн үр дүнтэй хамгаалдаг гэсэн мэдээлэл байдаг. Тиймээс дэлхийн зарим улс орнууд салхин цэцгийн вакциныг нөөцөлж эхэлсэн байна.

Вирусийн тархалтын хүрээ томоохон хот суурин газрууд, ижил хүйстэн эрчүүдэд ихэвчлэн хязгаарлагдаж байгаа тул нийт хүн амын эрүүл мэндэд эрсдэл учруулах магадлал “маш бага” гэж үзэж байгаагаа Их Британийн эрүүл мэндийн яамны зөвлөх, доктор Сюзан Хопкинс өчигдөр BBC сувгийн “Sunday Morning” хөтөлбөрт оролцохдоо ярьжээ.


Сэтгэгдэл

Зочин [90.129.212.73] 2022-05-24 23:45:06

Ijil huistenuudees l zavaan uvchin garah ym ,utguntuiguu holildood bdg ymu haashain

Tanaih [84.189.92.208] 2022-05-23 05:51:10

Aimar ymaa coronagaas aimar sanagdaj bn

Зочин [202.70.44.46] 2022-05-23 04:05:47

сармагчинтай төстэй хүнд халддаг юм уу?


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.