Нидерландын компани Оросоос хий нийлүүлэн авахаа зогсоож байгаагаа мэдэгджээ
АМСТЕРДАМ. /DW/. Нидерландын төр, хувийн хэвшлийн хамтарсан “GasTerra” хийн компани Оросын төрийн мэдлийн эрчим хүчний “Газпром” компаниас тавдугаар сарын 31-нээс хий нийлүүлэн авахаа зогсооно гэдгээ мэдэгджээ.
“Gasterra” нь хийн төлбөрийг рублиэр хийх Москвагийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байна.
Нидерландын Уур амьсгал, эрчим хүчний саяд Роб Жеттений хувьд, “Газпром”-ын төлбөрийн нөхцөлийг хүлээн зөвшөөрөхгүй байх шийдвэрийг бид ойлгож байна гэж “Twitter” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
“Газпром”-ын зүгээс төлбөр тооцооны төлөвлөгөөний дагуу төлбөрөө төлөөгүй тохиолдолд хий нийлүүлэхээ үргэлжлүүлэн зогсооно гэдгээ мэдэгдсэн байна.
Э.Хулан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Сэтгэгдэл
Илүү ашигтай нийлүүлэгч олох уу? [103.57.93.169] 2022-06-02 03:10:23
Болино л биздээ. Тэр гаазыг чинь өөр тийшээ л зарчихаж болно. Харин голландууд гаазыг Оросоос авдаг үнээр өөр ХААНААС худалдаж авах юм бол оо??? Энэ л сонин байна.