Канадын Төв банк бодлогын хүүгээ 1.5 хувь хүртэл өсгөснөө зарлав

Aдмин / Гадаад мэдээ

ОТТАВА. /Xinhua/. Канадын Төв банк лхагва гарагт бодлогын хүүгээ 50 суурь нэгжээр өсгөж, жишиг хүүг 1.5 хувьд хүргэнэ хэмээн мэдэгдлээ. Тус улсын Төв банк ийнхүү энэ онд гурав дахь удаагаа бодлогын хүүг нэмэгдүүлнэ гэдгээ зарлаж байгаа юм. Канадын инфляцийн түвшин 4 дүгээр сард 6.8 хувь байсан нь зорилтот 2 хувиас хол давсан үзүүлэлт байсан бөгөөд ойрын хугацаанд инфляц өсөх хандлагатай байгаа талаар Төв банк мэдэгджээ.

Мөн тус улсын эдийн засаг энэ оны эхний улиралд 3.1 хувиар өссөн бөгөөд хэрэглээний болон экспортын өсөлтийн нөлөөгөөр хоёрдугаар улиралд ч өсөх төлөвтэй байна. Канад улсад 2020 оны эхээр цар тахлын дэгдэлт гарсны дараа тус улсын Төв банк жишиг хүүгээ 1.75 хувиас 0.25 хувь болгон бууруулсан. Улмаар энэ оны 3 дугаар сард 0.25 хувиар, 4 дүгээр сард 0.5 хувиар нэмэгдүүлж бодлогын хүүг 1 хувьд хүргээд байв.

А.Анхбаяр

эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.