“ОПЕК+” олборлолтоо нэмэгдүүлэхээр тохиролцжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВЕНА. /Reuters/. Дэлхийн хэмжээнд газрын тосны эрэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан газрын тос олборлогч томоохон орнууд олборлолтоо нэмэгдүүлэхээр шийдвэрлэж, долоодугаар сард өдөрт олборлох газрын тосны хэмжээгээ 648 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ.

Нефть экспортлогч орнуудын байгууллага /ОПЕК/ болон ОХУ тэргүүтэй холбоотнуудын /ОПЕК+/ сайд нарын пүрэв гарагт болсон цахим хурлын үеэр дээрх шийдвэрийг гаргасан байна. “ОПЕК+”-ын мэдээлснээр, гишүүн орнууд шинэ зорилтод хүрэхийн тулд олборлох хүчин чадлаа нэмэгдүүлнэ.

Пүрэв гарагт гаргасан шийдвэр нь өдөрт олборлох газрын тосны хэмжээг өмнөх төлөвлөгөөнөөс ойролцоогоор 200 мянган торхоор нэмэгдүүлэх юм. Хоёрдугаар сарын сүүлээр Орос Украин руу довтолсноос хойш газрын тосны үнэ эрс өсөөд байгаа бөгөөд импортлогч орнууд олборлолтоо нэмэгдүүлэхийг уриалсаар иржээ. Өнгөрсөн сард “Долоогийн бүлэг”-ийн Эрчим хүчний сайд нар олон улсын зах зээлд үүсээд буй нөхцөл байдлыг харгалзан хариу арга хэмжээ авахыг газрын тос, байгалийн хий олборлогч орнуудад уриалаад, үүнд “ОПЕК” чухал үүрэг гүйцэтгэнэ гэдгийг тодотгосон байна.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл

Зочин [202.70.44.46] 2022-06-07 01:45:17

их 7 ч гэж дээ, өрөвдмөөр юм, ганцхан орноос хамаардаг байж, бусдаас хараат байж үхсэн хатсных нь их 7,


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.