Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ Хэнтий аймгийн Мөрөн сумын ногооны талбай, усалгааны системийн суурь баазаар орж, тариалан эрхлэгчидтэй уулзлаа.

Ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр хэрэгцээгээ бүрэн хангаж, мал аж ахуй, газар тариалангаа эрчимжүүлэн хөгжүүлэх зорилтын хүрээнд Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай Улсын Их хурлын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ. Мөн хүнсээ дотоодоос бүрэн хангадаг болохын тулд төр, засгаас боломжтой бүх талын дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгийг онцлов.

Мөрөн сумынхан Мөрөн голоо түшиглэн 1944 оноос Эрдэнэ уулын зүүн талд төмс, хүнсний ногоо бага хэмжээнд тариалж эхэлснээс хойш 78 дахь жилдээ тариалалтаа эхэлжээ.

Сумын 102 өрхийн 155 ногоочин, гурван аж ахуйн нэгж малын тэжээл, рапс, улаан буудай, төмс, хүнсний ногоо, хоёр иргэн чацаргана тариалж байна.

2018 оноос хүлэмжийн аж ахуй эрхэлж байгаа бөгөөд 594 м.кв талбай бүхий 16 хүлэмжтэй. Олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 128 м.кв гурван улирлын хүлэмжийг 2019 онд барьж энэ жилээс ашиглаж эхэлжээ.

Хэдийгээр 100 тонны хүчин чадалтай зоорьтой ч цаашид өргөтгөх, аймгийн төвд ногоогоо худалдан борлуулах байнгын цэгтэй болох шаардлага байгааг ногоочид хэлж байлаа. Мөн тариалангийн талбайгаа 60 га болгож тэлэхээр төлөвлөсөн ч бороожуулагч, гүний худаг, эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг шийдэхэд дэмжлэг хэрэгтэй тухай ярилаа.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас сумын тариаланчдад зориулж 90 морины хүчтэй трактор, анжис, борной, чиргүүлийг хүлээлгэн өглөө.

Цаашид Мөрөн сумын хүнсний ногооны талбайн усалгааны системийн суурь баазыг бүрэн шинэчлэхээр болсныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэлэв.

Хэнтий аймгийн Мөрөн сум 2021 онд 678 тн төмс, 548 тн хүнсний ногоо хураан авсан байна. 2010, 2014 онд Улсын аварга тариаланч сум, 2017, 2020 онд Тариаланч сумаар шалгарч байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр Хэнтий аймгийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид болон иргэдтэй уулзана.


Сэтгэгдэл

Зочин [64.119.21.141] 2022-06-03 06:56:22

Эрдэнэт, Дархан, Хөтөл, Багануурын үылдвэр уурхайнуудыг маань, олон зуун лицензитэй нь хурааж авчихаад бас Оюутолгойгоос олдогийг маань зогсоогоод одоо Петрочайна руу маань орж АН -ыг маань хоосолж байгаа амьтан даа


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.