Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэдтэй уулзлаа

Aдмин / Орон нутаг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хэнтий аймгийн иргэд, хөдөлмөрчидтэй уулзлаа. Тэрбээр нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар товч мэдээлэл өгч, цаашид эдийн засгийн аюулгүй байдлаа хангахын тулд бүх түвшинд хичээн зүтгэх ёстой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “100 жил-Хөгжлийн 10” зорилтыг хэрэгжүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн суурь, цаашид өрхийн орлого болон амьжиргаа сайжирч, эрүүл мэнд, боловсролоос эхлээд монгол хүний хөгжил бүрэн хангагдах учиртайг тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, хүнсний хангамж, аюулгүй байдал, архидалттай тэмцэх зэрэг чиглэлд хийж байгаа ажлыг ард иргэд, тэр дундаа Хэнтийчүүд дэмжиж, идэвхтэй оролцож байгаад талархал илэрхийллээ.

Ялангуяа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд гэхэд л ирэх 10 жилд 22 мянган га талбайд 45 сая мод тарьж ургуулахаар төлөвлөснийг онцлов.

Цаашид үндэсний эв нэгдлээ улам бэхжүүлж, дор бүрнээ ёс зүйтэй, сахилга хариуцлагатай байхын чухлыг хэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх иргэдтэй уулзсаныхаа дараа олон хүүхэд төрүүлж, өсгөж хүмүүжүүлсэн 10 эхэд Алдарт эхийн I зэргийн, 19 эхэд хоёрдугаар зэргийн одон гардуулж, баяр хүргэлээ.

Уулзалтад Хэнтий аймгийн 70 гаруй мянган иргэний төлөөлөл болох 1,200 гаруй хүн оролцлоо.


Сэтгэгдэл

Зочин [103.26.195.147] 2022-06-06 05:47:58

Хэнтийг тэргүүн аймаг болго

зочин [66.181.177.204] 2022-06-04 16:27:01

Энэ хүн жин их нэмээ юү? Толгой нь лав их томроо юу? Хэт их амраад байгаа юм болов уу? эсвэл хөгшрөөд байгаа юмуу?

Зочин [66.181.161.93] 2022-06-04 06:27:36

Бөөн сүр болно. Угтах үдэх, хоол, байр, хамгаалалт гээд маш их зардал гарна. Баахан хэнд ч хэрэггүй төмөр

Зочин [66.181.179.77] 2022-06-03 16:38:53

Өмнөговьд очиж ард иргэдтэй уулзаач.Тэнд малчид газар,нутгийнхаа төлөө тэмцэж байна. Битгий худлаа одон,мeдаль нэртэй хужаад захиалж хийлгэсэн төмрийн хог тараагаад балайраад яваад бай. ҮАБЗ ажлаа хийгээч. Ард түмэн чинь ямар мах идэж байна.

Зочин [172.58.219.76] 2022-06-03 11:00:15

Ажил хийдэггүйм хүүрэнсүгээ!

Түгжил шээс [192.82.77.32] 2022-06-03 10:55:38

Хувхай сүг Эмээлтийн хэдэн хужаагаасаа айгаад Түгжилдэж яваан байна. Хогийн гөлөг


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.