И.Маск “Twitter”-ийг худалдан авах гэрээнээсээ ухарч магадгүй гэж сүрдүүлжээ

Aдмин / Гадаад мэдээ

ВАШИНГТОН. /АР/. Америкийн тэрбумтан Илон Маск “Twitter” компанийг бот болон хуурамч хаягуудынхаа талаарх мэдээллийг өөрт нь өгөхөөр татгалзаж байна хэмээн буруутгаад, тус нийгмийн сүлжээг 44 тэрбум ам.доллароор худалдан авах төлөвлөгөөнөөсөө ухарч магадгүй гэж сүрдүүлжээ.

“Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирлын өмгөөлөгч нар даваа гарагт “Twitter”-т хаягласан захидалдаа ийнхүү дурдсан байна. Тэдний бичсэнээр, И.Маск тавдугаар сарын 9-нөөс хойш буюу компанийг худалдан авах хүсэлт гаргаснаасаа хойш сар орчмын турш дээр дурдсан мэдээллийг авахыг удаа дараа хүсжээ. Ингэснээр “Twitter”-ийн 229 сая хэрэглэгчийн хэчнээн нь хуурамч болохыг мэдэх боломж бүрдэх аж.

“Twitter”-ийн гүйцэтгэх захирал Параг Агравалын хэлснээр, “Twitter” хэрэглэгчдийнхээ 5 хүрэхгүй хувийг хуурамч гэж тооцоолсоор ирсэн байна. Харин И.Маск үүнтэй санал нэгдэхгүй байгаа бөгөөд 20 болон түүнээс дээш хувийг ийм хаяг эзэлдэг гэж үзэж байгаагаа тавдугаар сард ямар нэгэн нотлох баримтгүйгээр “Twitter” хуудсандаа нийтэлсэн юм.

Нийгмийн сүлжээний компанийн зүгээс И.Маскийн захидалтай холбогдуулан ямар нэгэн мэдээллийг одоогоор хийгээгүй байна. “Twitter”-ийн ханш даваа гарагт 5 гаруй хувиар унажээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.