Гарааш чөлөөлөх ажил 57.2 хувьтай байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр 95 хувийн ирцтэй боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өмнөх шуурхай зөвлөгөөнөөр 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 84 хувьтай байжээ.
Тухайлбал, зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгаж, орц, гарцыг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу 188 байршилд 4860 гарааш чөлөөлөхөөр төлөвлөснөөс өдгөө 108 байршилд 2782 гарааш чөлөөлөөд буй бөгөөд тус ажил 57.2 хувьтай байна. Мөн 36.310 мод, бут тарьж, 21 байршилд 80.000 мкв талбайд зүлэг нөхөн тарьж, хоёр байршилд буюу 8300 мкв талбайд зүлэг шинээр тарьсан.
26 байршилд нэг наст цэцэг тарихаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 16 байршилд нийт 105 мянган цэцэг тарив. Үерийн хамгаалалтын барилга байгууламж цэвэрлэх хүрээнд 14 байршилд 2799 тонн лаг хагшаас цэвэрлэж, хоёр байршилд цэвэрлэгээ хийж байна.
Сэтгэгдэл
зочин [66.181.165.89] 2022-06-15 02:18:15
СБД ийн 3 хороо граш буулгалт тааруу бна
Тмсс [202.131.248.206] 2022-06-14 07:37:19
Гарааш буулгалтаар. Сүхбаатар дүүрэг муу байна аа. Ялангуяа гуравдугаар хороо оочим!!!!!
Зочин [66.181.160.51] 2022-06-13 23:42:19
odoo hotiin tovd baishin barih geed hashaalsan hashaanuudiig buulgah heregtei
Зочин [66.181.160.51] 2022-06-13 23:41:31
zob ajil shuu
Зочин [66.181.184.113] 2022-06-13 15:48:30
МОНГОЛ УЛС НЭГ ХҮНД НООГДОХ ГАЗАР НУТГААР ДЭЛХИЙД ТЭРГҮҮЛДЭГ ХАРИН ИРГЭД НЬ ГАНЦ ГАРАЖИЙН ГАЗАР ЭЗЭМШИХ ЭРХГҮЙ. ХУВИЙН ӨМЧӨӨ ГРАЖАА ЭВДЭН СҮЙТГҮҮЛСЭН ИРГЭД СУМЬЯБАЗАР ТЭРГҮҮТЭЙ НӨХДӨӨС ХОХИРЛОО ЗААВАЛ ГАРГУУЛЖ АВАХ ЁСТОЙ.
Зочин [192.82.73.243] 2022-06-13 10:08:00
Хүнд ээлгүй, хүний төлөө бус арга хэмжээ авах юмдаа. 3 сарын настай мод, цэцэгээр яахавдээ. одоо энэ олон зуун машинаа бүгд зам дээр тавигдана улам л чигжүү болж, замыг түгжрэлд хүргэнэ. Түгжирлээ эхлээд янзлахгүй хаа байсан гудамжны ард байгаа граж ямар хэрэг хийсэн юм бол. Одоо тэгээд энэ олон зуун машин өвөл яахав. Машин хэрэгтэй, хөгшид, хүүхэдгүй машинаар эмнэлэг сургууль ажилдаа явна. Ямар их иргэдээ хохироож, стресдүүлж, эдийн засгийн хямрал, хохирол учруулж байнаа. Одоо машинаа хаана тавь гээд байгаа юм бол.
зочин [66.181.166.196] 2022-06-13 08:40:01
Гараашын газраас цааш сэтгэх чадваргүй хүн хотыг хөгжүүлнэ гэж байх уу
Pee [202.55.191.130] 2022-06-15 00:40:03
Choloolson nereer zarj l baigaa biz! UIH d songogdchood butsaj buuj hotiin darga bolson!