Хятад, Орос бизнесийн яриа хэлэлцээ хийжээ

Aдмин / Гадаад мэдээ

САНКТ-ПЕТЕРБУРГ. /Xinhua/. Орос-Хятадын бизнесийн яриа хэлэлцээг Оросын Санкт-Петербург хотноо болж буй Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXV чуулга уулзалтын хүрээнд пүрэв гарагт зохион байгуулжээ.

Хятад улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Жан Ханьхуй цахимаар үг хэлэхдээ, харилцан бие биенээ хүндэтгэх, эрх тэгш байх, харилцан ашигтай ажиллах зорилгын хүрээнд хоёр орон худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж, 2024 онд хоёр талын худалдааны эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг биелүүлэхийн төлөө хамтын хүчин чармайлт гаргана гэдгийг тодотгосон байна.

Оросын Аж үйлдвэр, бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Александр Шохины хувьд, Хятадын бараа бүтээгдэхүүн Оросын зах зээлд томоохон хувийг эзэлж, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд Хятадад эрэлт ихтэй байгааг онцлон хэлжээ.

Хоёр орон мөн эрчим хүч, тээвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуй зэрэг салбарт хөрөнгө оруулах, хамтран ажиллах өргөн боломж бололцоо байгааг Хятад дахь Оросын худалдааны төлөөлөгч Алексей Дахновский цохон тэмдэглэсэн байна. Орос, Хятадын бизнесийн яриа хэлэлцээ нь Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт, Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хүрээнд 2018 оноос хойш хэд хэдэн удаа зохион байгуулагджээ.

“Шинэ дэлхий ертөнц дэх шинэ боломжууд” сэдвийн дор зохион байгуулж буй Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн XXV чуулга уулзалт Оросын хоёр дахь том хотод энэ долоо лхагва гаргаас бямба гаргийн хооронд үргэлжлэх юм. Энэхүү форум нь 1997 оноос зохион байгуулагдаж эхэлснээсээ хойш Орос, хөгжиж буй орнууд, дэлхий дахинд тулгамдаж буй эдийн засгийн асуудлуудыг хэлэлцэх тэргүүлэх индэр болжээ.

Э.Хулан

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.